Египетэд олон мянган хүний жагсаал, хурал цуглаан Хосни Мубарак огцросноос хойш ажил хаялтаар солигдов. Төр засгийн аюулгүй байдалд шууд заналхийлах ажил хаялтаас татгалзахыг арми уриалсан боловч тээвэр, банк, хөнгөн аж үйлдвэр, түлш, кино урлагын салбар ажил хаялтад хамрагдав. Мөн сэтгуулч, жүжигчин, тариачид ажил хаяв.