×
Нийгэм 16 Хоёрдугаар сарын 2011
Зөвлөлтийн эртний бэлэгдэл болсон Бүх оросын үзэсгэлэнгийн төвийг буурьтай засварлаж шинэчлэнэ. Урьд нь түүнийг Улс ардын аж ахуйн амжилт ололтын үзэсгэлэн гэж байсан. Сэлбэн шинэчлэх ажилд 120 тэрбум орчим рубль буюу 4 тэрбум  доллар  зарцуулна. Оросын тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов  энэ ажилллагааг хариуцах юм.
Йемений нийслэлд Ерөнхийлөгч Али Абдулла Салехагийн талын болон түүнийг эсэргүүцэгчдийн сөргөлдөөн боллоо. Уг арга хэмжээнд хэдэн мянган хүн оролцжээ. Үүний уулмаас нилээд хэдэн хүн шархадсан байна, тэр ч байтугай сөрөг хүчний  парламентын депутат Ахмед Сеифа Хашида гэмтжээ. Тус улсын полици жагсагчдын эсрэг  нулимс асгаруулах хий болон резинэн бороохой хэрэглэж байна.
Бахрейн дахь сөрөг хүчний талынхан нийслэл хотын  төвд нилээд хэдэн майхан барьж  дур мэдэн талбайн нэрийг өөрчилжээ. Шийтийн захын хорооллын залуус Манамын гудамжинд 2 хоног цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөний дурсгалд өөрсдийн хөдөлгөөнөө   “ 2-р сарын 14 “ гэж нэрлэжээ.
Орос улсын “Аметист” загас агнуурын  усан онгоцыг эрж хайх ажилд нисэх хүчнийхэн нэгдээд байна. 2-р сарын 16 –нд эрэл хийж буй газар руу хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг илгээгээд байна. Тус тэнгист алга болсон усан онгоцыг янз бүрийн төрлийн   11 хөлөг онгоц хайж байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27