×
Нийгэм 15 Хоёрдугаар сарын 2011
Кабулд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны  ажилтнууд зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасан 22 жилийн ойг тохиолдуулан интернационалч үүргээ гүйцэтгэсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Хөшөөн дээрх хонх амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гурван удаа дуугарав. ОХУ-ын сүлд дуулал эгшиглэв. Элчин сайдын яам болон оросын бусад байгууллагын ажилтнууд  1979-1989 оны афганистаны дайнд амь үрэгдэгсдийн  дурсгалыг нэг минут дуугүй зогсож ёслон хүндэтгэв.
  Орос улсад 2 дугаар сарын 15-аас гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн  ажиллах зөвшөөрлийг олгох талаархи эрх зүйн журмыг хялбаршуулсан байна. Оросын хууль тогтоомжид «Гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн ойлголт анх удаа өнгөрсөн онд бий болжээ.
Ираны нийслэлд сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөн өрнөж, анхны хохирогчид бий болов. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас наанадаж нэг хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаж бэртсэн тухай  Тегеранд болсон хэрэг явдлыг нүүдээрээ үзсэн хүмүүсийн блогууд мэдээлжээ. Египет Тунис улсуудын үйл явдлуудаар зоригжсон сөрөг хүчин Иранд засгийн газрын эсрэг  жагсаал хийжээ.    
Өмнөед Курилын арлуудын асуудлаар Оростой хийх хэлэлцээнд хандах ерөнхий сайд Наото Кано тэргүүтэй засгийн газрынхаа хандлагыг японы иргэдийн 70 гаруй хувь нь сайшаахгүй байгааг «Санкэй» сонины газраас энэ сарын 12-13- явуулсан олон нийтийн санал асуулгын  дүн  харуулав.
Хилийн чанадад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх өдрийг  өнөөдөр Орост анх удаа тэмдэглэж байна. Чухам энэ өдрийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг бишээ. Одоогоос 22 жилийн тэртээх энэ  өдөр зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаж дууссан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27