×
Нийгэм 3 Хоёрдугаар сарын 2011
Орос улс зуны ба өвлийн улиралд   цагаа тохируулах  арга хэмжээнээс  2012 оноос татгалзаж  магадгүй юм. Иргэдийн эрүүл мэнд, ажиллах  чадвар нь,  хэмнэсэн цахилгаан эрчим хүчнээс илүү чухал гэж улирлын цагийн өөрчлөлтийг цуцлахыг ерөнхийлөгчэд санал болгосон парламентын гишүүд үзэж байна.
Монгол улсын мэдээлэл-соёлын төвийг саяхан Элстэд байгууллаа. Угсаа нэгт ард түмнүүдийн хооронд  найрсаг харилцаа тогтоох нь тус төвийн тэргүүний зорилт болсон нь мэдээжийн хэрэг. Саяхан төвийн төлөөлөгчид Элстээс Улаанбаатарт ахин айлчиллаа. Элст хотын хурлын албан ёсны төлөөлөгчид Улаанбаатар Элстийн хоорондын найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд  бүр өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ.
Монгол, Хятад, Вьетнам, Солонгос, Хонконг, Тайвань, Филиппин, Сингапур, Хятад улсуудад  томоохон баяр ёслол боллоо.  Оросын зарим бүс нутагт билгийн улирлын шинэ жилийн баярыг бас тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Тува, Буриад болон Эрхүү мужид  өнөөдөр  амралтын өдөр болж  концерт, үзэсгэлэн, наадам зохиогдож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27