×
Нийгэм 2 Хоёрдугаар сарын 2011
Урьд нь Улсын Дум баталсан “Полицийн тухай” хуулийг оросын парламентын дээд танхим Холбооны зөвлөл сайшаалаа. Энэ баримт бичигт полицийн ажилтны эрх, үүрэг болон статусыг зааж өгсөн билээ. Хүн ам болон хууль сахиулах байгууллагын харилцаа холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байна. Полицийн үйл ажиллагааны талаар иргэд санал гомдлоо илэрхийлэх call-төвийг нээх талаар баримт бичигт заасан байна.
Энэ баярын орой та бүхнийхээ амар амгаланг айлтгая! Өнөөдөр битүүний орой. Ингээд эрхэм хүндэт анд нөхөд маань битүүлэх гээд идээ шүүсийнхээ ард тухлан сууцгаасан биз ээ.Та бүхэн маргааш өглөө монголчуудын хамгийн эртний, хамгийн дуртай баяр Цагаан сараа угтахаар баярлан сууна уу?Та бүхэн сэтгэл санаа өөдрөг байгаа гэдэгт бид итгэлтэй байна.
Оросын Үнэн алдартны сүм хийдийг төр засагтайгаа хамт хэт даврах үзлийг сөрөн зогсохыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. Оросын Үнэн алдартны сүм хийдийн Архиерейгийн цугларалтад оролцогчидод хандаж гаргасан илгээлтдээ шашин хоорондын болон үндэстэн хоорондын зөвшилцөлийг бэхжүүлэх шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэжээ.
Буддын шашинтай нүүдэлчин ард түмнүүдийн баяр Сагаалганыг Эрхүү мужид албан ёсны баярын өдөр болголоо. Ангар хавийн нутгийн хүн амын багагүй хэсэг нь буддын шашинтнууд байдгийг харгалзан тус мужийн амбан захирагч Дмитрий Мезенцев холбогдох захирамжид гарын үсэг зурлаа. Энэ баярыг ялангуяа Уст Ордын Буриадын тойрог өргөн тэмдэглэдэг юм.
Цагаан сарын баяр Сагаалганаар монголчууд болон буриадууд баярын ширээн дээрээ “цагаан идээ” тавих сайхан уламжлалтай. Энэ сайхан уламжлалынхаа дагуу Буриадын сүсэгтнүүдэд энэ жил онцгой бэлэг барилаа. Буддын уламжлалт сүмийн лам нар “Молоко Бурятии” нээлттэй хувьцаат компанийн бүтээгдхүүний үндсэн түүхий эд сүүг аравнайллаа. Мөн тус компанийн эцсийн бүтээгдхүүн аарц, цөцгий, йогурт, снежок зэргийг аравнайлсан байна.
ДХЯ-ны олон нийтийг хүлээж авах байрны ажлын эхний өдрийн дүнг Орос Улсад гаргаж байна. Энэ хүлээн авах байрууд улс орны ихэнх бүс нутагт 2-р сарын 1-нээс ажиллаж эхэлсэн бөгөөд лхагва гаригаас орон даяар ажиллах боллоо. Янз бүрийн хүрээн дэх зөрчлийн талаар санал гомдлоо гаргасан зуугаад өргөдлийг хүлээж аваад байна.
Орос улсын зүүн урд нутгийн Волгоград хотод өнөөдөр Сталинградын тулалдааны ялалтын 68 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа болж байна. Өнөөдөр Баатар хотод “Ялалтын зааг” эх оронч ажиллагаа явагдаж байна. Фашистууд сэтлэж чадаагүй Сталинградын хамгаалалтын тэргүүн шугам дээр байдаг 17-р танкны хөшөөний дэргэд энэ ажиллагаа болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27