×
Нийгэм Хоёрдугаар сар 2011
“Forbes” анх удаагаа “оросын интернетийн нүүр царай” болох гол хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тус хэвлэлийн газар нь гурван төрөлд тэдгээр хүмүүсийг хуваасан байна. Хөрөнгө оруулагчид, стартапууд  болон менежерүүд. Хөрөнгө оруулагчдын дунд Mail.ru Group ийн  Захирлуудын зөвлөлийн тэргүүн Юрий Миллер. “Forbes”ийн шинжээчдийн явуулсан санал асуулгаар  тэрээр 100 %  саналыг авсан юм.
Америк-Өмнөд Солонгосын  цэргийн “ Киризолв” болон “Фоул игл” хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзахыг Сеүл, Вашингтоноос өнөөдөр энд гарсан БНАСАУ, Өмнөд Солонгосын ҮЭ-ийн хамтарсан Тунхаглалд шаарджээ.  Уг баримт бичигт «урьдаас төлөвлөсөн цэргийн сургуулилт нь Солонгосын хойгийг дайны ирмэгт хүргэж мэдэх өдөөн хатгалга болж байна» гэж тэмдэглэжээ.
  ОХУ-ын Онц байдлын онгоцууд Ливийн эмх замбараагүй байдал газар авсан нутаг дэвсгэрээс 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ.Тэдний дунд 341 оросын иргэд байв. Рас-Лануфт /Ливийн хойд хэсэг/ хотод мянга орчим орос болон бусад орны иргэд зорчигч тээврийн“Гэгээн Стефан -II”  усан онгоцыг хүлээж байна.Төлөвлөсөн ёсоор уг онгоц  өнөөдөр далайд гарах ёстой юм.
АНУ , Өмнөд Солонгостой  хамтран  явган цэргийн болон  далайн , агаарын цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг эхэллээ. Энэ тухай Франс Пресс агентлаг цэргийнхний хүрээний өөрсдийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Энэ арга хэмжээнд өмнөдсолонгосоос 200 мянга орчим, америкийн  талаас 13 мянган цэрэг оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгуулага өөрийн боловсролын сүлжээгээ өрнүүлж байна. Cонирхол татахуйц боловсролын төсөл-ШХАБ-ын сүлжээний их сургуульд харагдахуйц шинж тэмдэгтэй болж ирлээ.  Анх 2007 онд Владимир Путин энэ сургуулийг байгуулах тухай саналыг гаргасан юм.  ШХАБ-ын Их сургууль гэж юу байдаг болон бусад сургуулиудаас юугаараа онцлогтой болохыг бидэнд манай сурвалжлагч Александр Мамичев ийнхүү тайлбарлалаа.
Өнгөрсөн ням гаригт Интернетээр Хятадын хэд хэдэн хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар гаргасан уриалга цөөн хүн оролцоход хүргэжээ. Полиц нилээд хурдан дэг журмыг тогтоолоо. Зарим мэдээнээс үзвэл саатуулагдсан хүний тоо нийт орны хэмжээнд 14 байгаа аж. Ингэхдээ эсэргүүцлийн жагсаалыг Хятадын  13 хотод төлөвлөөд байжээ.
Хэлний олон төрөлд  дэлхийн ургамал болон ан амьтны нэгэн адил устаж алга болох аюул учраад байна. Энэ байдлыг аврахын тулд НҮБ-ын ЮНЕСКО –гоос Олон улсын төрөлх хэлний өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг 2-р сарын 21 нд тэмдэглэх болсон төдийгүй, тухайн өдөр хагас зуун жилийн тэртээх өдрийг дурсан тэмдэглэх аж.
  ОХУ-ын Приморийн хязгаарын  болон Хятадын Муданьзянь, Циси хотуудын Байгаль орчныг хамгаалах удирдах газрын мэргэжилтнүүд  жил бүрийн хил орчмын гол-горхинд хяналт хийх ажлаа өнөөдрөөс эхэлнэ. Хоёр орны мэргэжилтнүүүд 4 жилийн турш хоёр улсын хилээр урсдаг Раздольная, Сунгача гол  болон Ханка нуурын  усанд мониторингийг явуулдаг юм.
Оросын Алс Дорнодын тэнгэрийг илүү сайн хамгаалах. С-400 оросын цоо шинэ зенитийн пуужингийн системээр зэвсэглэсэн гуравдахь хороог  Дорнодын цэргийн тойрогт байрлуулахаар шийдвэрлэжээ. Эдүгээ С-400 зенитийн пуужингийн систем бүхий нэг хороог  Москвагаас зүүн чигт 50 км зайтай байрлуулсан байна. Хоёрдохь хороог бүр 3-р сард нийслэлээс хойно Москва орчмын Дмитровод байрлуулахаар төлөвлөжээ.
Загасчдын “Аметист” усан онгоцны эрэл хайгуул үргэлжилсээр байна. Агнуурын тэнгист аврагчид нийт 32 мянган миль усан замыг самнажээ. Онгоц ч үгүй, ямар нэгэн ул мөр ч үгүй, сүйрлийн шинж тэмдэгч үгүйд аврагчид мухардацгааж байна. Онгоцнд явсан 23 загасчдын хувь заяа тодорхой бус. Өнөөдөр МИ-8 болон, Ил-38, Ан-72 онгоцоор эрлийн ажлыг үргэлжлүүлж байна.
Египетэд олон мянган хүний жагсаал,  хурал цуглаан Хосни Мубарак огцросноос хойш ажил хаялтаар солигдов. Төр засгийн аюулгүй байдалд шууд заналхийлах ажил хаялтаас татгалзахыг арми  уриалсан боловч тээвэр, банк, хөнгөн аж үйлдвэр, түлш, кино урлагын салбар ажил хаялтад хамрагдав. Мөн сэтгуулч, жүжигчин, тариачид ажил хаяв.
Зөвлөлтийн эртний бэлэгдэл болсон Бүх оросын үзэсгэлэнгийн төвийг буурьтай засварлаж шинэчлэнэ. Урьд нь түүнийг Улс ардын аж ахуйн амжилт ололтын үзэсгэлэн гэж байсан. Сэлбэн шинэчлэх ажилд 120 тэрбум орчим рубль буюу 4 тэрбум  доллар  зарцуулна. Оросын тэргүүн дэд ерөнхий сайд Игорь Шувалов  энэ ажилллагааг хариуцах юм.
Йемений нийслэлд Ерөнхийлөгч Али Абдулла Салехагийн талын болон түүнийг эсэргүүцэгчдийн сөргөлдөөн боллоо. Уг арга хэмжээнд хэдэн мянган хүн оролцжээ. Үүний уулмаас нилээд хэдэн хүн шархадсан байна, тэр ч байтугай сөрөг хүчний  парламентын депутат Ахмед Сеифа Хашида гэмтжээ. Тус улсын полици жагсагчдын эсрэг  нулимс асгаруулах хий болон резинэн бороохой хэрэглэж байна.
Бахрейн дахь сөрөг хүчний талынхан нийслэл хотын  төвд нилээд хэдэн майхан барьж  дур мэдэн талбайн нэрийг өөрчилжээ. Шийтийн захын хорооллын залуус Манамын гудамжинд 2 хоног цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөний дурсгалд өөрсдийн хөдөлгөөнөө   “ 2-р сарын 14 “ гэж нэрлэжээ.
Орос улсын “Аметист” загас агнуурын  усан онгоцыг эрж хайх ажилд нисэх хүчнийхэн нэгдээд байна. 2-р сарын 16 –нд эрэл хийж буй газар руу хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг илгээгээд байна. Тус тэнгист алга болсон усан онгоцыг янз бүрийн төрлийн   11 хөлөг онгоц хайж байгаа аж.
Кабулд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны  ажилтнууд зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргасан 22 жилийн ойг тохиолдуулан интернационалч үүргээ гүйцэтгэсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөв. Хөшөөн дээрх хонх амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн гурван удаа дуугарав. ОХУ-ын сүлд дуулал эгшиглэв. Элчин сайдын яам болон оросын бусад байгууллагын ажилтнууд  1979-1989 оны афганистаны дайнд амь үрэгдэгсдийн  дурсгалыг нэг минут дуугүй зогсож ёслон хүндэтгэв.
  Орос улсад 2 дугаар сарын 15-аас гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн  ажиллах зөвшөөрлийг олгох талаархи эрх зүйн журмыг хялбаршуулсан байна. Оросын хууль тогтоомжид «Гадаадын өндөр мэргэжилтэй мэргэжилтэн» гэсэн ойлголт анх удаа өнгөрсөн онд бий болжээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27