×
Нийгэм 26 Нэгдүгээр сарын 2011
Чирэгч төмөр татлага тасарсан тул “Содружество” хөвөгч баазыг Агнуурын тэнгисээс гаргах ажил өнөөдөр түр зогслоо. Энэ тухай ОХУ-ын  Тээврийн яамны хэвлэлийн алба ИТАР-ТАСС-т мэдээлсэн байна. Хөвөгч баазыг чирч яваа “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцуудаас бүрдсэн цуваа москвагийн цагаар мягмар гаригийн орой хамгийн хэцүү мөсөн дундуур 1,5 миль явсан байна.
Нийслэлийн «Домодедово» нисэх онгоцны буудалд террорын ажиллагаанд хэлмэгдэгсдийг Орост гашуудан дурсаж байна. Москва болон мужид гашуудлын ө д ө р зарлав. 1-р сарын 24-ний даваа гаригт нижигнэсэн х ү чтэй  дэлбэлэлт 35 х ү ний амь насыг б ү рэлгэв. Бас 150 х ү н шархдаж бэртсэн байна.
Москва хот болон Москва мужид гашуудлын өдөр болж байна. " Домодедово" онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж амь үрэгдсэн 35 хүнийг дурсан санаж, 180 хүнийг өрөвдөн хайрлаж байна.Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст мөнгөн тусламж үзүүлнэ гэж оросын төр засаг мэдэгдлээ. Буруутан этгээдүүдийг олж шийтгэх нь дараагийн алхам юм.
Домодедово онгоцны буудалд  үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр шархадсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн төлөө москвагийн болон москва мужийн эмч нар тэмцсээр байна. Эмнэлэгт хэвтүүлсэн хүмүүсийн дунд оросын иргэдээс гадна Таджик, Нигери, Герман, Словен, Словак, Молдав, Франц, Итал улсуудын иргэд байна. Эмнэлэг шаардлагатай бүхнээр хангагдсан гэж эмч нар мэдэгдэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
4
5
6
9
11
13
15
16
17
19
20
22
24
29
30