Асрамжийн газрын хүүхдүүдэд гэр бүлийг нь ямар нэг хэмжээгээр орлуулах зүйл хийх нь улсын зорилт байх ёстой. Москвагаас зүүн хойш 300 километрт оршдог Иваново хотын хүүхдийн асрамжийн газрын хүмүүжүүлэгчидтэй Д. Медведев уузлахдаа ингэж мэдэгдлээ. “Хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, томчуудын амьдралд ороход нь болон нийгэмдээ дасан зохицоход нь туслах” хүнд хэцүү хөдөлмөр хийж байгаа тэдэнд талархал илэрхийллээ.