×
Нийгэм Нэгдүгээр сар 2011
“Эмэгтэй хүний байх газар нь гал тогоо гэсэн улиг болсон ойлголтоос  үүрд  салах  хэрэгтэй” гэж “Буриадын эмэгтэйчүүд” бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга Анна Скосырская  үзэж байна. Түүнтэй санал нэгтэй эмэгтэйчүүд олон байна. Тэд л 2007 онд энэ байгууллагыг тус бүсэд байгуулсан юм.
Зөвхөн эмэгтэйчүүдийг хайрлан халамжлах шинэ байгууллага НҮБ-ийн бүтэцэд бий боллоо. Аддис-Абебед болж байгаа Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ тухай ням гаригт мэдэгдлээ.
  Хүмүүс дуулах дуртай. Найрал хөгжим, гитар  хөгжимдөх үед буюу дууны бичлэг сонсож эсвэл ямар ч хегжмийн зэмсэггүйгээр дуулдаг. Дуу бол сэтгэл санаагаа илэрхийлэх сайхан арга юм. Харин хараа сонсголын  бэрхшээлтэй хүмүүс яаж дуулах вэ? Тэд дууны үгийг хуруугаараа  дохиогоор илэрхийлж байна.
Ленинградын бүслэлтийг сэтлэсэн өдрийг өнөөдөр Санкт-Петербург тэмдэглэж байна. Дайны үеэс үлдсэн ханан дээрээ “Иргэд ээ! Их буугаар буудах үед гудамжны энэ тал нэн аюултай” гэсэн бичигтэй Невийн өргөн чөлөөний 14-р байшингийн дэргэд цуглаан хийснээр ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа эхлэнэ.
Чирэгч төмөр татлага тасарсан тул “Содружество” хөвөгч баазыг Агнуурын тэнгисээс гаргах ажил өнөөдөр түр зогслоо. Энэ тухай ОХУ-ын  Тээврийн яамны хэвлэлийн алба ИТАР-ТАСС-т мэдээлсэн байна. Хөвөгч баазыг чирч яваа “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцуудаас бүрдсэн цуваа москвагийн цагаар мягмар гаригийн орой хамгийн хэцүү мөсөн дундуур 1,5 миль явсан байна.
Нийслэлийн «Домодедово» нисэх онгоцны буудалд террорын ажиллагаанд хэлмэгдэгсдийг Орост гашуудан дурсаж байна. Москва болон мужид гашуудлын ө д ө р зарлав. 1-р сарын 24-ний даваа гаригт нижигнэсэн х ү чтэй  дэлбэлэлт 35 х ү ний амь насыг б ү рэлгэв. Бас 150 х ү н шархдаж бэртсэн байна.
Москва хот болон Москва мужид гашуудлын өдөр болж байна. " Домодедово" онгоцны буудалд 1-р сарын 24-нд үйлдсэн алан хядах ажиллагаанаас болж амь үрэгдсэн 35 хүнийг дурсан санаж, 180 хүнийг өрөвдөн хайрлаж байна.Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст мөнгөн тусламж үзүүлнэ гэж оросын төр засаг мэдэгдлээ. Буруутан этгээдүүдийг олж шийтгэх нь дараагийн алхам юм.
Домодедово онгоцны буудалд  үйлдсэн алан хядах ажиллагааны үеэр шархадсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийн төлөө москвагийн болон москва мужийн эмч нар тэмцсээр байна. Эмнэлэгт хэвтүүлсэн хүмүүсийн дунд оросын иргэдээс гадна Таджик, Нигери, Герман, Словен, Словак, Молдав, Франц, Итал улсуудын иргэд байна. Эмнэлэг шаардлагатай бүхнээр хангагдсан гэж эмч нар мэдэгдэж байна.
Москвагийн Домодедово нисэх онгоцны буудалд болсон алан хядах ажиллагааг мөрдөн байцаах ажлыг биечлэх хянахын тулд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцох ажлаа хойшлууллаа. Тэр тэнд гол илтгэгч байх ёстой байсан юм.Нисэх буудлын аюулгүй байдлын асуудалд хамаатай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байсан талаар шалгалт хийхийг ерөнхий прокурор Юрий Чайкад төрийн тэргүүн даалгалаа.
«Домодедово» нисэх онгоцны буудалд болсон террорын ажиллагаанд нэрвэгдсэн 100 гаруй х ү нийг Москва болон Москва орчмын эмнэлг үү дэд хэвт үү лжээ. Бараг 40 х ү ний биеийн байдал муу байна. Эмч нар тэдний амь насыг аврахын т ө л өө тэмцэж байгаа боловч  цаашдын т ө л ө вийн нь урьдчилан хэлж чадахгүй байна.

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн Ту-154 онгоцны сүйрлийн хариуцлагыг, диспетчерийн алба сануулсаар байтал Смоленск орчмын онгоцны буудалд, өндөр албан тушаалын зорчигчийн дарамт дор буухыг оролдсон нисэгч нар хүлээх ёстой.

Полицийн тухай хуулийн төсөлд  парламентийн гишүүд  бодит өөрчлөлт оруулна. Парламентийн доод танхимын аюулгүй байдлын хорооны дарга Владимир Васильев энэ тухай мэдэгдлээ. Төрийн Думын 2 дахь хэлэлцүүлгийн явцад 1500 гаруй засвар санал болгосон байна.Энэ шинэ баримт бичиг нь хаягын өөрчлөлт биш үзэл баримтлалын өөрчлөлт юм. Полицийн үйл ажиллагаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг.
 Иргэний эв найрамдал, ү ндэстэн шашин хоорондын з ө вш и лц ө лийг дэмжих нь т ө рийг тогтвортой хэвээр нь хадгалж шинэчлэх зайлшг ү й н ө хц ө л  гэж ер ө нхийл ө гч Дмитрий Медведев ү йл ажиллагааныхаа таван жилийн ойг тэмдэглэж буй Оросын олон нийтийн танхимын хуралдаан дээр мэдэгдлээ.
Оросын ер ө нхийл ө гч Дмитрий Медведев худалдан авахыг гадаадынханд хориглосон газар нутгийн цэсийг батлав. Газрын хуулийн дагуу
  ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, түшмэдүүдийн орлогын мэдүүлгийн үнэн мөнийг шалгаж, түшмэдүүдийн бодит зарлагатай нь дүйцүүлэн үзэж шалгахыг хууль сахиулах байгууллагуудад даалгаж 3 сарын хугацаа өглөө. Москвад болсон авилгалтай тэмцэх зөвлөлийн хуралдаан дээр төрийн тэргүүн ингэж мэдэгдлээ. Авилгалтай тэмцэх асуудал өнөөдөр оросын нийгэмд хамгийн их хэлэлцэгдэж байгаа асуудал юм.
Ийм юм урьд хожид байгаагүй билээ. “Буриадын эмэгтэйчүүд” БН улсын олон нийтийн нэгдлийн ивээл дор буриадын “Селенгийское” тосгонд, тус улсад анх удаа “Эрчүүдийг хайрла!” орон нутгийн форум болсон байна.
Киотын протокол хүчин төгөлдөр болсноос хойш, Орос  улс  агаарт  алдахад  хязгаартай   хорт  бодис хүлэмжийн хийн  хэмжээгээ  гадаадын  компаниудад  анх удаа  худалдав.
Асрамжийн газрын хүүхдүүдэд гэр бүлийг нь ямар нэг хэмжээгээр орлуулах зүйл хийх нь улсын зорилт байх ёстой. Москвагаас зүүн хойш 300 километрт оршдог Иваново хотын хүүхдийн асрамжийн газрын хүмүүжүүлэгчидтэй Д. Медведев уузлахдаа ингэж мэдэгдлээ. “Хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, томчуудын амьдралд ороход нь болон нийгэмдээ дасан зохицоход нь туслах” хүнд хэцүү хөдөлмөр хийж байгаа тэдэнд талархал илэрхийллээ.
Өнөөдөр 1-р сарын 7, Оросын Үнэн алдартны шашинтууд, сүм хийдийн томоохон баяр Христосын мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэж байна.Христос шашинтнуудын гол баярын нэгийг Оросын Үнэн алдартны сүм хийдтэй цуг Сербын, Иерусалимын, Гүржийн сүм хийдүүд болон Афон тэмдэглэж байна.
Оросын ШУ-ныг үндэслэн байгуулагч Михаил Ломоносовын мэндэлсний 300 жилийн ойг энэ 2011 онд тэмдэглэх юм. Урам зоригтон 3 хүн энэхүү ойг өр бусаар тэмдэглэхээр шийджээ. Тэд одоогоос бараг 300 жилийн тэртээ  Архангельскаас  Москвад  сурахаар эрдэмтний явж туулсан ипх замаар явжээ. Суут Ломоносовын уран чадвар ШУ, урлагийн маш олон салбарт илэрсэн юм.
Оросын хүн ам өнгөрсөн зун улс орныг нэрвэсэн  урьд үзэгдээгүй халуун мөн ойн түймрийг 2010 оны хамгийн аюултай гамшиг хэмээн үзэж байна. Энэ гамшгийн хор уршиг нэлээд удаан мэдрэгднэ гэж олонхи нь үзэж байна.
Гэвч энэ нь эдийн засгийн ээлжит хямрал  2013-2014 онд ахин гарахын өмнөх тайван үе билээ. Оросын нэрт  зурхайч Павел Глоба ийнхүү таамагласан байна. Өнгөрсөн онтой холбоотой таамагнал нь 75-80 хувь биелсэн. Зун үрьд үзэгдээгүй халуун болж, Гаитид хүчтэй газар  хөдлөж, нисэх оногоцны аюултай сүйрж болов.
Нью-Йоркын гэрэл цацаруулагч уламжлалт бөмбөрцөг, Дубай дахь аврага том бенгалийн гал, Финляндийн хүний гараар бүтсэн туйлын туяа, Германын шинэ жилийн усанд сэлэлт. Дэлхий дахин 2011 оноо ийнхүү угтлаа. АНУ-д баярын төв нь уламжлал ёсоор Нью-Йоркын Таймс-Сквер талбай боллоо. Шинэ жилийн баярын уламжлалт билиг тэмдэг болсон асар том болор бөмбөрцгийн унахыг сая сая хүн ажиглан харлаа.
Шинэ жилийн нэгэн том үйл явдал бол Юрий Гагарины сансарт ниссэн ой юм. Тэрээр “Восток” хөлгөөр 1961 оны 4-р сарын 12-нд манай Дэлхийг анх удаа тойрон ниссэн билээ. Сансарын замыг нээсэн залуу баатар 27 настай байсан юм. Бүх тив дэлхийн хүмүүс, орчин үеийнхний зүрх сэтгэлд тэр хөгжилтэй, залуу, сайхан инээмсэглэсэн дүр төрхөөрөө үлдсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
4
5
6
9
11
13
15
16
17
19
20
22
24
29
30