×
Нийгэм 2011
Уламжлал ёсоор Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинэ жил гарахын өмнө, Кремлийн цагийг цохихын өмнөхөн Оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлдэг юм.  Хүндэт Оросын иргэд ээ! Эрхэм нөхдөө! Хэдхэн мөчийн дараа цагийн зүү шөнө дундыг зааж, Кремлийн цаг дуугарна. Бид бие биендээ шинэ жилийн баярын мэнд хүргэнэ.  Одоо айл бүрд  баярын уур амьсгал орсон, өвөрмөц сайхан байгаа.
Олон улсын сансрын  станцын баг янз бүрийн цагийн бүсүүдийг даван, 16 удаа шинэ жилийг угтана. Тэрээр анхны удаа 15:34:30  /москвагийн цагаар/ болох бөгөөд энэ үед  станц Австрали дээр нисч явах болно.  Сүүлийн 16 дахь удаа 1-р сарын 1 ны 14:46:20 /москвагийн цагаар/ Шинэ Зеландын зүүн хэсэгт таарах нь.
Египтийн полиц  тус улсын  нилээд хэдэн  орон нутгийн болон олон улсын иргэний нийгэмлэгийн    байгуулагуудын албан байруудад шалгалт явуулсныг ЕХ ны гадаад бодлогын асуудал хариуцсан  дээд төлөөлөгч Кэтрин Эштон эрс буруушаав.
Бүх хулсны баавгай –панда нь зөвхөн ургамал иддэг гэж үгүй бололтой. Үүнийг Хятадын Сычуаний дархан газрын  камерын бичлэг гэрчилж байна. Түүн дээр нас бие гүйцсэн  том панда зээрийг амтархан идэж буйг харуулжээ.  Эрдэмтэд үүнийг зээрийн сэг идэж   байгаа болов уу гэж таамгалж байгаа аж.
Шинэ  2012 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. “Шинэ оныг яаж угтахаас, ирэх жилийн өнгө тодорхойлогдоно”гэж орос хүмүүс ярьдаг. Чухамдаа  энэ зарчмыг даган шинэ жилээ тэд хөгжилтэй сайхан өнгөрүүлдэг. Дашрамд хэлэхэд, шинэ жилийн баяр хамгийн урт үргэлжилдэг баяр юм. Шинэ жилийн баяраар оросууд 10 хоног амардаг.
 Дэлхийн бүх хүмүүс хуучин оноо үдэж, шинэ оноо угтацгааж байна. Оросын нийслэлд өргөн зугаалга болж байна. Москва хотын төв явган зөвхөн зорчигчдод зориулагдана.  / Кремлийн цаг шөнө  дунд болсныг зарлан дуугарахад Васильевскийн спускаас өнгө алагласан, сүр жавхлантай  баярын  хүндэтгэлийн салют буудна. Энэ бүхэн 7 минут үргэлжилнэ.
Өнгөрсөн  З-р сард Японд гарсан хүчтэй газар хөдлөлт болон цунамийн улмаас бий болсон 3 сая гаруй тонн  хог  2012 оны 3-р сард Гавайн арлуудад хүрэх нь.  Энэ тухай японы ХМХ- үүд мэдээлжээ. Одоогийн байдлаар тэнгист явж байгаа уг хог хэмжээгээр Калифорнийн нутаг дэвсгэртэй тэнцэх аж.
Ирээдуйн Олимпийн наадмын барилга байгууламжууд Сочид нээгдэж байна. Өндөр уулнаас цанаар хурдан буухыг сонирхогчид  Олимпийн наадам эхлэхээс хоёр жилийн өмнө уралдааны замыг турших боломжтой байна. Саяхан нээгдсэн»Роза Хутор» хэмээх уулын цанын цогцолборийн боломжийг олгов. Уулын цанын уралдааны зам одоогоор 40 км урт байна. Хэтдээ 100 км болно.
Орос улсын зэвсгийн экспортын ашиг орлого ашиг өсөөр байна. Гол түншүүдийн дунд- Энэтхэг, Алжир, Венесуэл, хятад болон Вьетнам байна. Оросын цэргийн техникийн экспортын ашиг орлого тогтвортой өссөр байна. 2000 оноос экспортын нийт хэмжээ 3 дахин өсөөд байгаа юм. Харьцуулж үзэхэд: АНУ ын цэргийн экспорт энэ жил 28 тэрбум доллар байв. Энэтхэг улс Оросын цэргийн зэвсгийн талаас илүүг худалдан авч байна.
ОХУ- ын Хойд Кавказын Ингушетийн БНУ-д  хилийн цэргийнхэн ойд “цасны хүн”барьжээ. Энэ тухай  “Интерфакс” агентлаг тус БНУ-ын нийгмийн хөгжлийн сайд Багаудин Маршаний хэлснийг  иш татан уламжилжээ.  Түшмэл хэлэхдээ, эхлээд түүнийг баавгайтай төстэй  нэгэн сонин амьтан байна гэж боджээ, тэр малчдын хонийг хулгайлж байв.
Алс-Дорнодод өнгөрсөн хоёр хоногт  газар хөдлөлт болсон нь Камчатка болон Курилын арлуудын ойролцоо байжээ.  Эдгээр газар хөдлөлтүүд нь бүс нутгийн амьдрал ахуйд нөлөөлсөнгүй гэж Алс-Дорнодын ОБЯ ны бүсийн төв мэдээллээ. Сүйрэлд нэрвэгдэгсэд болон цунами гарах аюул байсангүй. Эхний газар хөдлөлт өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн цагаар 12:35 минутад Камчаткад болжээ.
Монгол улстай хил залгаа Оросын БН Тыва улсад онц байдал тогтоов. Тэнд урьд шөнө 6,7 магнитудтай  газар хөдлөлт болов. Тэр газар хөдлөлтийн голомтод бараг 9 баллад хүрчээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Гэвч Оросын онц байдлын яамнаас эвдрэл болон ахин давтагдах түлхэцийн уршгийг арилгах нэмэлт хүчээ тийшээ явуулав. Бүс нутгийн оршин суугчид тэсвэр тэвчээртэй байна.
АНУ-ын геологийн алба лхагва гаригийн өглөө Холбооны улсын Сибирийн тойргийн Тува улсад шинэ газар хөдлөлт болсныг тогтоогоод байна гэж тус албаны сайт нь дээр нийтлэжээ. Газар хөдлөлтийн голомт нь Кызыл хотоос зүүн зүгт 100 км байсан аж. 10 км гүнээс 4,7 баллтай хэлбэлзсэн аж. Кызылээс Интерфакс агентлагт мэдээлэхдээ, энэхүү газар хөдлөлтийг тус хотын бүх иргэд мэдэрсэн гэжээ.
2010 онд явагдсан бүхоросын хүн амын тооллогын дүнгээр Москвад 11,5 сая хүн амьдарч байна. Энэ тухай Москва дэд дарга Андрей Шаронов сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурьдав. Тэрээр цааш хэлэхдээ, энэ нь оросын нийт хүн амын 8,1 хувь юм. Үүнээс үзэхэд Москва хот нь Европын хамгийн том хот болж байна.
Хятад улс тус улсад ирсэн гадаадын иргэдийн хурууны хээг авч байхаар болов. Өнөөдөр Бээжинд  болж байгаа Бүххятадын ардын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгаа  визний тухай хуулийн төсөлд ийм шаардлагууд тавигджээ. Биохэмжээний мэдээллүүдийг авах систем нь гадаадын иргэдэд хамааралтай  бөгөөд тус улсын иргэншлийг хүссэн хүмүүс хурууны хээгээ өгөх шаардлагатай гэж орон нутгийн хууль санаачлагчид үзэж байна.
1898 оны энэ үед  Москвад хамгийн дээд хэмжээний дулаан болж байсан бөгөөд өнөөдөр тэрхүү дээд амжилтыг эвдэсэн + 4,1 С дулаан хэм боллоо. 1898 оны 12-р сарын 27 нд оросын нийслэлд 3,3 хэм   дулаан байжээ. Цаг уурчдын үзэж буйгаар маргааш Москвад дулаан нэмэгдэж, шинэ рекордонд  хүрэх юм.
Орос улс өнөөдөр аврагчдын өдрийг тэмдэглэж байна. Жил бүр ОБЯ хэдэн мянган хүн аварсан, хэдэн мянган ажиллагаанд оролцдог  билээ. Гал түймэр, газар хөдлөлт, байлдааны ажиллагаа, АЦС-ын осол – энэ бүхэнд оросын аврах албаныхан амь насаа үл хайхран тэмцэж ирсэн юм.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч оросын ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуулийн тухай мэтгэлцээнийг  Интернетэд нээлттэй тавихыг санал болгожээ.   “Хүмүүсийг сонсох шаардлагатай байна” гэж  тэр өнөөдөр Бүх оросын ардын фронтын Холбооны  зохицуулах штабын хуралдаан дээр хэлсэн үгэндээ  онцлон тэмдэглэв. В.
Өвлийн улиралд аялагчдын тоо цөөрсөн гэж оросын аялал жуулчлалын байгууллагуудын ажилтнууд Шинэ жилийн баярын өмнө тэмдэглэв. Аялалын чиг зам ба аялах өдөр хугацаанаас шалтгаалан 10-50 хувиар багассан байна.Орост шинэ жилийн амралт 1-р сарын нэгнээс 10-ныг дуустал арван хоног үргэлжлэнэ. Манай орны олон оршин суугч амрахаар явдаг. Тэд улс орныхоо ба гадаадын амралт сувиллын газруудыг сонирхож байна.
 Удахгүй Шинэ жилийн баяр болно. Бэлэг сэлтний тухай бодох цаг болж байна.Москва хотод айлчилсан гадаадын зочид төлөөлөгчид болон  жуулчид  оросын уламжлалт бэлэг дурсгалын зүйлээс заавал худалдаж  авдаг юм.
Өнөөдөр оросын аврагчид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. 20 жилийн өмнө яг энэ өдөр аврагчдын корпус болон аливаа онцгой байдлаас урьдчилан сэргийлэн, хамгаалж, үр дагаврыг арилгах нэгдсэн системийг  байгуулахаар шийдвэрлэсэн юм. Одоогийн  ОБЯ нь цэргийн болон иргэний  аврах болон эрлийн багийнхан, эмнэлэг болон нисэх хүчин  юм. Тэдгээр нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон байдаг юм.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ЗГ-ын шадар сайдаар саяхан томилогдсон Д.Рогозинтай уулзаж, түүний өмнө байгаа  олон  асуудлуудыг тайлбарлав.  Путин Рогозинд ЗГ-ын батлан хамгаалах цогцолбортой холбоотой бүх  асуудлыг  хариуцахыг даалгав. “Төрийн захиалгыг үг дуугүй  биелүүлэх бололцоогоор хангах шаардлагатай байна “гэж В.Путин мэдэгдэв.
Хууль ёсны банкаар дамжуулан зальт аргаар 30 тэрбум рубль буюу1 тэрбум орчим доллар бэлнээр нь гаргаж  хулгайлсан гэмт хэргийн бүлгийн 3 этгээдийг Москвад баривчилсан байна. ОХУ-ын ДХЯ-ны удирдах газрын хэвлэлийн албанаас РИА Новости агентлагт энэ тухай мэдээлсэн байна. Яг хэзээ баривчилснаа мэдээлээгүй байна. Москвагийн нэгэн арилжааны банкны менежер болон эрхэлсэн ажилгүй хоёр этгээдийг баривчилсан гэж мэдээлжээ.
 «Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.
Баруун Африкийн Нигери улсад алан хядах ажиллагаа үйлдэж олон хүн амь насаа алдсанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тус улсын удирдагчидад эмгэнэл илэрхийллээ. Энэхүү бузар гэмт хэргийг Москва эрс шүүмжилж байна. Алан хядах ажиллагаа бол яс үндэс, шашин шүтлэг ялгахгүй бүх нийтийн асуудал юм.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Олон нийтийн телевиз байгуулахыг санал болголоо. Энэ санал санаачлагыг улс төрчид, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид шүүрэн авлаа. Бүгдээрээ энэ санаачлагын төлөө байгаа бөгөөд хэрхэн байгуулах тухай асуудал дээр аль хэдийнээс маргалдаж эхэлжээ. Улсаас хамаарахгүй, хувь хүний гарт орохгүй олон нийтийн телевизийг ОУ-д байгуулья гэсэн санаа анх удаа ч гарч байгаа юм биш.
ОУ-ын өмнөд нутгийн Астраханийн заводоос 180 сая рубль буюу 5,6 сая долларын платин буюу цагаан алтаар хийсэн эд зүйлийг хулгайлсан зэвсгэлсэн этгээдүүдийг цагдаагийнхан эрж хайж байна. “Стекловолокно” компанийн заводод ням гаригийн шөнө зэвсгэлсэн этгээдүүд дайран орсон байна.
Оросын хүн ам улиран өнгөрч 2011 оны хамгийн чухал үйл явдлыг нэрлэв. Олон нийтийн санал бодлыг судлах бүх оросын төвөөс явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад Ливид хийсэн дайн, «Фүкүшима» АЦС-ын осолыг  онцлог үйл явдал хэмээн үзэж дурдсан байна.
Москвагийн Кремлийн ордонд өчигдөр Бүх оросын анхны гацуур модны наадам боллоо. ОУ-ын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Христийн мэндэлсэн өдрийн болон Шинэ жилийн баярыг тохиолддуулан төрийн тэргүүний илгээсэн мэндчилгээг ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведева танилцууллаа. Кремлийн Соборын талбайд байрлуулсан гайхамшигтай сайхан гацуур мод, цагын дохиогоор нь шинэ 2012 онтой золгох Спасскийн цамхаг зэргийг санан дурсаж явахыг тэрээр хүүхдүүдэд санууллаа.
Католик болон протестант шашинтнууд Хирстосын мэдэлсэн өдрийг тэмдэглэж байна. Ромын хамба лам 16-р Бенедикт Ватиканы гол дуган гэгээн Петрийн сүмд мөргөл үйлдлээ. Энэ баярын “гадаад гял цал байдал бус” жинхэнэ утга учирт анхаарлаа хандуулахыг сүсэгтэн олонд хамба лам уриаллаа. Христосын мэндэлсэн өдрийн мөргөл Иисус Христос мэндэлсэн гэж үздэг Вифлеемд болсон байна.
ОУ-ын Алс Дорнодын Сахалин болон японы Хоккайдо арлуудыг зааглаж байдаг Лаперуза  цутгаланд ням гаригт камбожийн далбаатай “Альфа-3” хөлөг осолд орж живсэн юм. Аюулын дохио хүлээж авсныхаа дараа осол болсон газар орос, японы аврагчид хүрэлцэн ирсэн байна. Осол болсон газар аврагчид ослын хөвүүр тэмдэг, гурван хүний цогцсыг олсон байна.
Вифлеем, Ариун газар болон бүх Ойрхи Дорнодод яг одоо л энх тайван урьд урьдаас илүү хэрэгтэй байна.  Иордан, Палестины ром-католикын хамба лам Фуад Туаль, Вифлеем дэх Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө цугларсан мянга, мяанган мөргөлчидэд хандаж хэлэхдээ ингэж мэдэгдлээ.
Сири улсад 44 хүн амь насаа алдсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсныг Турк улс эрс шүүмжиллээ гэж Франс Пресс агентлаг туркын гадаад хэргийн яамны эх сурвалжаас иш татан уламжиллаа. Ямар учир шалтгаанаас болж байгаагаас үл хамааран алан хядах ажиллагааны бүх хэлбэрийг Турк улс эсэргүүцэж байна гэж Анкарагийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Баасан гаригт мэдээлснээр Сири улсад хоёр алан хядах ажиллагаа үйлджээ.
Бүхоросын Өвлийн өвгөн аав өнөөдөр Москвад ирж тус улсын төв ёлка - Кремлийн өвлийн гацуур модыг асаана. Энэ жил өвлийн ид шидтэй сүр жавхлан арга хэмжээнд оросын нийслэлийн Горькийн амралтын хүрээлэнд болно. Бидний сайн танил хүүхдийн ертөнцийн баатрууд: Буратино, гарьд-шувуу, бяцхан Хан-хүү болон үлгэрийн бусад баатрууд Өвлийн өвгөн аавд мэндчилгээ дэвшүүлнэ. Гол тайзнаа гайхамшигтай театрчилсан тоглолт болно.
Ливийн үйл явдал, Фукусимагийн эмгэнэлт явдал, Төрийн думын сонгууль - эдгээр нь өнгөрч байгаа онд оросын иргэдийн сэтгэлд үлдэжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс явуулсан уламжлалт шинэ жилийн өмнөх асуулганд тэд ийн хариулжээ. Бүхоросын нийгмийн судалгааны төвөөс 46 муж, хязгаар, БН улсуудад зохион явуулсан санал асуулганд нийт 1600 хүн оролцжээ.
Өрөмдлөгийн тавцан “Кольская” онгоцны живсэн газар ирсэн хоёр усан онгоц далайн хүчтэй хар салхинаас болж тус газрыг орхин явлаа. Одоо эрлийн газар хүчтэй хар салхи салхилж, далай давалгаалсаар байна. Пүрэв гаригт эрлийн “Атлас” усан онгоцны бүхээгт нас барсан 6 хүний цогцсыг тавьжээ. Өнөөдөр сахалины Корсаков боомтод тэднийг авчирах юм.
Эртний майя ардын уламжлалт хуанлийн сүүлчийн жилийн буцах тоолол  лхагва гаригаас эхэллээ. 2012 оны 12 -р сарын 21-д Дэлхий сүйрнэ гэх агийн ёсны таамаг хүмүүсийн анхаарлыг сэртхийлгэж  байсан юм.  Энд  одоо үргэлжилж буй Нарны тав дахь эриний  урт циклийн тухай яригдаж байгаа бөгөөд  манай эринээс  3114 оны 8 сард эхэлж байжээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хэд хэдэн улсад тэмцэл хөдөлгөөн үргэлжиж байгаа нь аялал жуулчлалд олон тэрбумын хохирол учруулав. Аялагчид дуртайяа амарч байсан бүс нутгууд  адал явдлын аялал жуулчлалын халуун цэг болон хувирч байна. Орос улс өөрийн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй байна.  Манай орны аялал жуулчлалын салбар амжилт гаргаж, ирээдүйдээ өөдрөгээр хандаж байна.
 2010 онд бий болсон Wikileaks сайт 2011 онд  шуугиан тарьсан гол эх сурвалжийн нэг болсон юм. Wikileaks  орчин цагийн Интернетийн түүхийн нэгэн шинэ үе болсон гэж шинжээчид үзэж байна.Энгийн хэрэглэгчид ба хамгийн гол нь эрх баригчид Интернетийг  тоглоом, харилцаа холбоо,мэдээллийн төдийгүй олон нийтийн санаа бодолд нөлөөлөх  үр бүтээлтэй хэрэгсэл хэмээн үзэх болсон.
Москвад  ер бусын дулаахан өвөл болж байгаа бөгөөд шөнөдөө 0 хэмээс бараг буухгуй  хоёр хоног болж байна. Москвад өглөө  сэргэсэн цас үргэлжлэн орсоор байна гэжэ Интерфакс агентлагт Москвагийн болон Москва орчмын ус цаг уурын газраас мэдээлжээ. Хоногт 11-15 см цас орох аж. Өчигдөр 15 см  цас оржээ. Оросын нийслэлд орсон цас холбооны сувгуудын дэлгэцнээ гарч байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11