×
Нийгэм 23 Арваннэгдүгээр сарын 2010
Орос улс , АНУ  хоёр нь Афганистаны нутагт мансууруулах бодисын  эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай Холбооны улсын  мансууруулах бодисны наймаатай тэмцэх албаны захирал Виктор Иванов  мэддэгдлээ. Тэрээр Москвад болсон  мансууруулах бодисыг хууль бусаар эргэлтэнд оруулахтай тэмцэх Зохицуулах зөвлөлийн хурал дээр үг хэлэв.
Орос улсын Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромадановский мэдэгдэлдээ : Орос улсад  гадаадын гурван сая хүн нууцаар ажиллаж байна. Одоо Орос улсад  7 сая орчим гадаадын иргэд байна.  Цагаачлалын албаны тэргүүн цааш хэлэхдээ: Орос улсад байгаа гадаадын иргэдийн олонхи нь татвар төлөхгүй , хууль зөрчиж ажиллаж байна “гэв.  
Камбожийн нийслэл Пномпеньд болсон усны наадмын үеээр 375 хүн дарагдаж , 750 хүн хохирол амсажээ. Эхний хийсэн дүгнэлтээр уг арга хэмжээний үеээр хүмүүс бөөгнөрч, зарим хүн бүгчим байсны улмаас ухаан алдаснаас  үймээн гарсан байна. Камбожийн ерөнхий сайд Хун Сен болсон явдлыг тус орны түүхэнд “ улаан кхмерүүдийн” цуст дэглэмийн   дараа орох  хамгийн эмгэнэлтэй явдал хэмээн дүгнэлээ.
Японы робот Токио хотоос Киото руу 500 км замыг  хоёр сарын туршид туулжээ. ”Панасоник”  компаний цэнэглэгч сурталчлах ажлын хүрээнд зохион явуулсан энэ гайхамшигт аялал энэ долоо хоногийн эхээр эцсийн зоригодоо амжиллтай хүрчээ.  Үүнийг зохион бүтээгч Томотака Такахаси өөрийн  бүтээлээ эхнээс нь эцсийн чиглэл хүртэл нь  дагаж явжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев орон сууц нийтийн аж ахуйн асуудлаар Коми улсын Сыктывкар хотод Төрийн зөвлөлийн явуулын хуралдаан хийнэ. “Орон сууц, нийтийн аж ахуйн шинэчлэлийн болон  түүний үр ашигтай ажиллагааг эмхлэх нь чухал гэдгийг бид ойлгож байна. Мягмар гаригт энэ асуудлыг ОХУ-ын  Төрийн зөвлөлийн хуралдан дээр хэлэлцэнэ” гэж улсын тэргүүн мэдэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26