×
Нийгэм 20 Арваннэгдүгээр сарын 2010
2011 онд  оросын хүн ам  дан гадаад паспорттай байх болно. Дотоодын паспортыг иргэний үнэмлэхээр сольж болзошгүй.  Оросын хувьд энэ хувьсгалт арга хэмжээ ЗХУ-д бүр өнгөрсөн зууны 30-ад онд нэвтрүүлсэн,  оршин суух газартаа өөрийгөө  бүртгүүлэх  ёс журмыг  хүчингүй болгоно.
Хүүхдийн бага балчир нас зол жаргалтай байх эсэх нь дэргэд нь байгаа насанд хүрэгсэдээс ихээхэн шалтгаалдаг. Дэлхийн хүүхдийн өдрийг  өнөөдөр 11-р сарын 20-нд дэлхий даяар тэмдэглэж байна. НҮБ-ын ЕА чухам энэ өдөр  Хүүхдийн эрхийн тунхаглал, түүнээс хойш 30 жил өнгөрсний дараа Хүүхдийн эрхийн конвенцийг тус тус батласан аж.
“Севастополийн туужууд”сансарын  тойргийн станцад. Ийнхүү  оросын сансарын нисгэгчид Лев Толстойн дурсгалыг хүндэтгэж байна. Тэрээр яг нэг зуун жилийн өмнө хорвоогоос хальжээ.10-р сард Александр Калери уг номыг сансарт авчирсан байна. “Севастополийн туужууд” нь хоромхон хугацаанд сансарын номын санг чимэх аж.
Оросын хэл, соёлыг хадгалах , орос хэлтний нийгэмлэгийн  эрхийг хамгаалах  болон тэдний өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхээр өнөөдөр Лондонд оросын  эх орон нэгтнүүдийн  чуулга уулзалт болж байна. Хуралд Английн өнцөг булан бүрээс ирсэн нийт зуу гаруй төлөөлөгчид оролцлоо. АНУ, Израилийн нэгэн адил “ Манантай арал” дээр 800 мянга гаруй орос хэлтэнгүүд амьдардаг байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26