×
Нийгэм 19 Арваннэгдүгээр сарын 2010
Манай орны  Өвлийн өвгөн ер бусын бэлэг болох ГЛОНАСС системд залгасан инновацийн таяг авчээ. Өчигдөр орос хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатарт төрсөн өдрий нь тохиолдуулан баяр хүргэв. Тийм таяг Өвлийн өвгөнд хэрэгтэй хэмээн «Оросын инновацийн технологи» компанийн эрдэмтэд техникчид болон дизайнар, сийлэрен дархчуул үзжээ. Техникийн шинэ шинэ бүтээл үлгэрийн баатар өвгөний амьдралын салшгүй нэг хэсэг боллоо.
Алтайн хязгаарын  хүмүүс хосгүй үзэгдэл  нүдээрээ үзлээ.  Ягаан  хотон шувууд  тэдний нутагт нисч  ирлээ.  Нисч,  их ядарсан  шувуудыг    хүмүүс   хамтран   аварч  дараа нь Барнаул хотын амьтны  хүрээлэнд  шилжүүлж өглөө.
 Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведев  «Распадская» уурхайн 8 ажилтныг  эрэлхэг гавьяа байгуулсны төлөө  одонгоор  шагнах тухай  зарлигт гарын  үсэг зурав. Тэд  энэ хавар уурхайд том осол  гарсны  дараа   аврах  ажилд  оролцсон юм.
Орос улсын хүн амын тооллогын эцсийн дүн 2012 оны эцсээр бүх  нийтэд зарлагдах болно. Тооллогын эхний шатны дүн 2011 оны 5-р сарын 31 –ний өмнө “Российская газета” сонинд нийтлэгдэх аж. Үүний өмнө эрх баригчид  тооллогын эцсийн дүнг 2013 онд гаргахаар амлаж байсан юм. Үүний түрүүчийн хүн амын тооллого Орос улсад 2002 онд явагджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26