×
Нийгэм 7 Арваннэгдүгээр сарын 2010
Хятадын Гуанжоуд нийтийн тээврийг түр зуур үнэгүй болгох шийдвэрээс татгалзлаа.  Дээрх сонирхол татах төслөөс татгалзах болсон явдал нь  зорчигдын хэт их  ачаалалтай тулгарсантай холбоотой аж. 11-р сарын 12 -27 ны өдрүүдэд болох   Азийн Олимпийн тоглолт Гуанжоуд болох юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд хурдан эдгэрч уран бүтээлдээ буцаж орохыг хүссэн.
Орос улсад  цэргийн алдрын өдрийг тэмдэглэж байна. Улаан талбайд 1941 оны  11-р сарын 7 нд болсон түүхэн жагсаалд зориулсан хүндэтгэлийн марш боллоо. Тэр үед фашистын цэргүүд Москвагаас 30 км зайд хүрч ирээд байсан юм. Гэсэн ч баатарлаг  дайчдын жагсаал хүмүүст итгэл үнэмшил, урам зориг өгсөн юм.
Мөнхийн дурсгал” нэртэй номын танилцуулах ёслол Бээжин хотод боллоо. Уг номыг 1954-1957 онд БНХАУ-д машинүйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн Николай Киреевийн гэгээн дурсгалд зориулжээ. Зил заводын ажилтан Николай Киреев хятадын зүүн-хойд нутаг  Цзилинь дахь  Чанчуний анхны автозаводыг байгуулахад гар бие оролцжээ.
Өнөөдөр Москвагийн Улаан Талбайд 1941 оны 11-р сарын 7-ны түүхэн парадад зориулсан жагсаал болно. 69 жилийн өмнө Улаан талбайн жагсаалаас хэдэн арван км зайтай  фронт руу явж байсан юм.Өнөөдөр Москва хотын удирдлага, ахмад дайчдын байгууллагууд болон олон нийтийн төлөөлөл Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө болон маршал Жуковын хөшөөнд цэцэг  өргөнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26