×
Нийгэм 6 Арваннэгдүгээр сарын 2010
Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Москва сүлжээний хакеруудын дайралтад илүү их өртөмтгий  дэлхийн хотуудын жагсаалтыг тэргүүлж байгаа гэнэ. Нью-Йорк, Лос-Анжелес хотын дараа орж байна. Дэлхийн бизнес, худалдааны хамгийн том Дубай гэхэд л наймдугар байранд явж байна. Чинээлэг, эрх дархатан бүгд л тэдгээр кибер-гэмтхэрэгтнүүдийн анхаарлын төвд байдаг байна. Банкны мэдээллийн сан ч бай, засгийн газрын  сайтаа ч бай.
Финлянд улсад амьдардаг оросын хоёр иргэн Валентина Путконен, Римма Салонен нар Орос улсаас өөрсдийн хүүхдүүддээ улс төрийн орогнол хүсэх бодолтой байгаа аж.  Энэ тухай тэдний өмгөөлөгч Йохан Бекман мэдэгдэл хийв.  Орос бүсгүйчүүдийн хүүхдүүдэд Финляндын эрх баригчдийн хандаж буйг доромжлол гээд тэр Олон улсын хүүхдийн эрх ашгийг хамгаалах хуулийг ноцтой зөрчиж байна гэв.
Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка оросын тэргүүлэх сэтгүүлчдийн нэг  “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд балмадаар халдсан явдлыг өөрийн хяналт дор  авлаа. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. Бямба гаригийн шөнө Кашин Москва дахь гэрийнхээ орцны  үүдэнд  хэрцгийгээр зодуулжээ.
Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев  жагсаалын тухай хуулинд өөрчлөлт   оруулахад хориг тавьсан тухай  Кремлийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдээлэв. Тухайлбал,   Орос улсын Төрийн думаар батлагдаж, Холбооны Зөвлөлөөр сайшаагдсан тус хуулинд  Цуглааны хууль зөрчсөнийг улам хатуу болгохоор заасан юм.
  Пакистаны баруун-хойд хэсэгт байдаг лалын сүм өнгөрсөн  баасан гаригт  хоёр ч удаа алан хядагчдын дайралтанд өртөв. Нилээд хэдэн хүн шархаджээ. Фрас пресс агетнлагийн мэдээлсэнээр гурван хүн нас баржээ. Пешаварын захад байдаг  Бадбер сүмд нийтийн мөргөлийн үеээр биедээ хүчтэй дэлбэрэх төхөөрөмж бэхэлсэн  амиа золиослогч дэлбэрсэний хэдэн цагийн дара дахин дэлбэрэлт болжээ.
Тайландад сүүлийн 100 жил гарч байгаагүй далайн шуурга болон үерийн улмаас  157 хүн амь эрсдэжээ. Өнөөдөр Паттани тосгонд сураггүй алга болсон 16 загасчны цогцсыг олсон байна.  10- р сарын 10-нд болсон үерийн улмаас 50 тосгон усан дор орсон. Тайландын зарим газруудаар усны түвшин  гурьан метр хүрээд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26