×
Нийгэм Арваннэгдүгээр сар 2010
Яндекс  системмашин олон км  урт түгжрэн зогсож буй  Москва дахь эмзэг 30 цэгт   хийсэн судалгааныхаа  дүнг, Москва хотын захиргаанд явуулжээ. Эдүгээ компани «Яндекс. Замын бөглөрөл» магадлан шинжлэх  төвийн мэдээллийг нийслэлийн тээврийн асуудлыг шийдвэрлэхэд  ашиглах асуудлаар хотын эрх баригчидтай хэлэлцээ хийж байна.
Сочид болох Өвлийн олимпиадын сахиус тэмдэгийн төлөө уралдаанд Өвлийн өвгөн түрүүлж байна. Бүх ард түмний уралдаанд оролцогчдын ихэнх нь 2014 оны Өвлийн олимпын билиг тэмдэгээр оросын хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатарыг санал болгосон байна. Уралдааны албан ёсны www.talicman.sochi2014.ru сайтан дээр, зохион байгуулагчид нь 6000 зурагнаас сонгож авсан Өвлийн өвгөний 600 шилдэг зургийг байрлуулсан байна.
Соёлын өвийн асуудал эрхлэсэн хороо  москвагийнханы дэмжлэгээр гадны хууль бус зар суртчилгаатай  тэмцэх  арга хэмжээ авчээ. Москвагийн оршин суугчид  Бульварийн царираг, гудамж, Кутузовийн  өргөн чөлөөгээр аялаж, зар суртчилгааны байгууламжуудын самбар гэрэл зурагыг авсан байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийгдэж байгаа улс орнуудын дэлхийн хэмжээний яриа, хэлэлцээ нь нэг байрандаа л гүйгээд байгаа тамирын дасгалыг санагдуулах мэт. Бүгд л ямар нэгэн юм хийх нь зүйтэй гэх боловч цаг дээрээ  тодорхой хийсэн юм огт үгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшигаас хэрхэн сэргийлэх  талаар дахин тохиролцоонд хүрэхээр энэ удаад Мексикт цугларна.
Израилийн сүмд урьд өмнө байгаагүй ган гачигаас болж бороо оруулж өгөхийг хүмүүс их залбирах боллоо. Гол залбирлыг Иерусалимын Уйлдаг хананы дэргэд үйлдэж байна. Түүнчлэн иудаизмын шашны  номлогчид нэг өдрийн мацаг барьж , дээд Бурханд хандав.  1860 оноос хойш ийм ус үгүй намар урьд байгаагүй аж. Их хэмжээний бороог цаг уурчид зөвхөн хоёрдугаар сард л амлаж байна.
Европод жинхэн өвөл ирлээ. Лондонд өнөөдөр -17 С хэм хүрчээ. Англи, Австри, Франц улсад нилээд хэмжээний  цас орсон тул тус орнуудад  цахилгаан эрчим хүчний  хүндрэл гарч байна. Мюнхены онгоцны буудалд 30 нислэг хойшилогдож,  Словенид  агаарын харилцааны замыг бүрэн  хаажээ. Европын бүх замуудад бөглөрөө үүсч , нийтийн аж ахуйн албууд их хэмжээний цас арилгахтай тулгараад байна.
Пакистаны Карачи хотод  “Оросын дуу хоолойн” сонсогчдын анхны бага  хурал  боллоо. Уг арга хэмжээнд сонсогчийн 40 клубын 100 орчим хүн оролцов. Ийм клубууд нь тус улсын Мултан, Кветт, Лахор болон бусад хотуудад ажилладаг байна. Уг хурлын зочдоор соёл-урлагийн зүтгэлтнүүд болон нэрт сэтгүүлчид байлаа.
Орос улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведевын  жил бүрийн явуулдаг ээлжит  илгээлтийнх нь хөндөх асуудлуудын нэг нь төрөлтийн асуудал  байх болно. Тэрээр энэ тухайгаа  даваа гаригт өөрийн интернет твиттерт мэдэгджээ.
Орос улсын Саха улсад /Алс Дорнод/ -50 С хэм хүйтэн боллоо. Тус улсын бүхий л нутгаар хүйтний эрч чангарч  байна. Оймякон хотод туйлын зурвасан дээр  -54 С хэм хүрээд байна. Энд термометр өдөр -53 С  зааж байна. Цаг агаарчдын үзэж байгаагаар Оймяконд 12-р сарын 4 хүртэл -50 С хүйтэн хадгалагдсаар байх аж.
Арван нэгдүгээр сарын сүүлчийн ням гаригт Орос улс эхчүүдийн өдрийг тэмдэглэдэг юм. Олон улс орны цаг тооны бичиг дээр энэ баяр байгаа нь мэдээж, гэхдээ янз бүрийн өдөр л тэмдэглэгдсэн байгаа байх. Бүгд л эх хүн эмэгтэй хүнийг хайрлан хамгаалдаг уламжлалыг дэмжиж, гэр бүлийн холбоог бэхжүүлэх нэгэн зорилготой байгаа.
Литва улсад суугаа  польшийн элчин сайд Януш  Сколимовский   мэдэгдэхдээ «Дэлхийн 2-р дайныжилүүдэд 
Орос улс , АНУ  хоёр нь Афганистаны нутагт мансууруулах бодисын  эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Энэ тухай Холбооны улсын  мансууруулах бодисны наймаатай тэмцэх албаны захирал Виктор Иванов  мэддэгдлээ. Тэрээр Москвад болсон  мансууруулах бодисыг хууль бусаар эргэлтэнд оруулахтай тэмцэх Зохицуулах зөвлөлийн хурал дээр үг хэлэв.
Орос улсын Цагаачлалын албаны тэргүүн Константин Ромадановский мэдэгдэлдээ : Орос улсад  гадаадын гурван сая хүн нууцаар ажиллаж байна. Одоо Орос улсад  7 сая орчим гадаадын иргэд байна.  Цагаачлалын албаны тэргүүн цааш хэлэхдээ: Орос улсад байгаа гадаадын иргэдийн олонхи нь татвар төлөхгүй , хууль зөрчиж ажиллаж байна “гэв.  
Камбожийн нийслэл Пномпеньд болсон усны наадмын үеээр 375 хүн дарагдаж , 750 хүн хохирол амсажээ. Эхний хийсэн дүгнэлтээр уг арга хэмжээний үеээр хүмүүс бөөгнөрч, зарим хүн бүгчим байсны улмаас ухаан алдаснаас  үймээн гарсан байна. Камбожийн ерөнхий сайд Хун Сен болсон явдлыг тус орны түүхэнд “ улаан кхмерүүдийн” цуст дэглэмийн   дараа орох  хамгийн эмгэнэлтэй явдал хэмээн дүгнэлээ.
Японы робот Токио хотоос Киото руу 500 км замыг  хоёр сарын туршид туулжээ. ”Панасоник”  компаний цэнэглэгч сурталчлах ажлын хүрээнд зохион явуулсан энэ гайхамшигт аялал энэ долоо хоногийн эхээр эцсийн зоригодоо амжиллтай хүрчээ.  Үүнийг зохион бүтээгч Томотака Такахаси өөрийн  бүтээлээ эхнээс нь эцсийн чиглэл хүртэл нь  дагаж явжээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев орон сууц нийтийн аж ахуйн асуудлаар Коми улсын Сыктывкар хотод Төрийн зөвлөлийн явуулын хуралдаан хийнэ. “Орон сууц, нийтийн аж ахуйн шинэчлэлийн болон  түүний үр ашигтай ажиллагааг эмхлэх нь чухал гэдгийг бид ойлгож байна. Мягмар гаригт энэ асуудлыг ОХУ-ын  Төрийн зөвлөлийн хуралдан дээр хэлэлцэнэ” гэж улсын тэргүүн мэдэгджээ.
  11-р сарны 22 ны даваа гаригт Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус улсын иргэдтэй зуучлагч үгүйгээр шууд харьцана. Ерөнхийлөгчийн улсын бүх  иргэдийг хүлээн авах нь Интернет-конференц дэглэмээр явагдана. Энэ өдөр хуримтлагдаад байгаа хамгийн хурц асуудлуудаа  олон хотуудад байрладаг төрийн тэргүүний хүлээн авах өрөөнд ирж  тавьж болох нь. Ерөнхийлөгчийн өгөх хариуг удаан хүлээхгүй юм.
Хятадын 28 уурхайчин уурхайн дор ослын улмаас бий болсон үерийн усанд боогдов. Батиан хотын  нүүрсний уурхайд осол гарч одоогоор 13 хүнийг авраад байна. Энэ өдөр уурхайд 41 хүн ажиллаж байжээ. Хэдэн цаг үргэлжилж байгаа аврах ажиллагаа үр дүн муутай байгаа аж. Уурхайн гүнд ус задарсан  шалтгааныг тодрулж чадахгуй байна.
Египтэд замын авто осолд оросын  дөрвөн иргэн  нас барж, 17 хүн гэмтээд байна. Энэ тухай каирын цэргийн эмнэлэгт мэдэгдэсэн байна. Энд осолд орсон хүмүүсийг онгоцоор Хургадаас авчиржээ. Авто осолд Украины 2 иргэн амь үрэгдсэн тухай тус улсын ГХЯ  мэдээлсэн байна.
2011 онд  оросын хүн ам  дан гадаад паспорттай байх болно. Дотоодын паспортыг иргэний үнэмлэхээр сольж болзошгүй.  Оросын хувьд энэ хувьсгалт арга хэмжээ ЗХУ-д бүр өнгөрсөн зууны 30-ад онд нэвтрүүлсэн,  оршин суух газартаа өөрийгөө  бүртгүүлэх  ёс журмыг  хүчингүй болгоно.
Хүүхдийн бага балчир нас зол жаргалтай байх эсэх нь дэргэд нь байгаа насанд хүрэгсэдээс ихээхэн шалтгаалдаг. Дэлхийн хүүхдийн өдрийг  өнөөдөр 11-р сарын 20-нд дэлхий даяар тэмдэглэж байна. НҮБ-ын ЕА чухам энэ өдөр  Хүүхдийн эрхийн тунхаглал, түүнээс хойш 30 жил өнгөрсний дараа Хүүхдийн эрхийн конвенцийг тус тус батласан аж.
“Севастополийн туужууд”сансарын  тойргийн станцад. Ийнхүү  оросын сансарын нисгэгчид Лев Толстойн дурсгалыг хүндэтгэж байна. Тэрээр яг нэг зуун жилийн өмнө хорвоогоос хальжээ.10-р сард Александр Калери уг номыг сансарт авчирсан байна. “Севастополийн туужууд” нь хоромхон хугацаанд сансарын номын санг чимэх аж.
Оросын хэл, соёлыг хадгалах , орос хэлтний нийгэмлэгийн  эрхийг хамгаалах  болон тэдний өмнө тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхээр өнөөдөр Лондонд оросын  эх орон нэгтнүүдийн  чуулга уулзалт болж байна. Хуралд Английн өнцөг булан бүрээс ирсэн нийт зуу гаруй төлөөлөгчид оролцлоо. АНУ, Израилийн нэгэн адил “ Манантай арал” дээр 800 мянга гаруй орос хэлтэнгүүд амьдардаг байна.
Манай орны  Өвлийн өвгөн ер бусын бэлэг болох ГЛОНАСС системд залгасан инновацийн таяг авчээ. Өчигдөр орос хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатарт төрсөн өдрий нь тохиолдуулан баяр хүргэв. Тийм таяг Өвлийн өвгөнд хэрэгтэй хэмээн «Оросын инновацийн технологи» компанийн эрдэмтэд техникчид болон дизайнар, сийлэрен дархчуул үзжээ. Техникийн шинэ шинэ бүтээл үлгэрийн баатар өвгөний амьдралын салшгүй нэг хэсэг боллоо.
Алтайн хязгаарын  хүмүүс хосгүй үзэгдэл  нүдээрээ үзлээ.  Ягаан  хотон шувууд  тэдний нутагт нисч  ирлээ.  Нисч,  их ядарсан  шувуудыг    хүмүүс   хамтран   аварч  дараа нь Барнаул хотын амьтны  хүрээлэнд  шилжүүлж өглөө.
 Оросын ерөнхийлэгч Дмитрий Медведев  «Распадская» уурхайн 8 ажилтныг  эрэлхэг гавьяа байгуулсны төлөө  одонгоор  шагнах тухай  зарлигт гарын  үсэг зурав. Тэд  энэ хавар уурхайд том осол  гарсны  дараа   аврах  ажилд  оролцсон юм.
Орос улсын хүн амын тооллогын эцсийн дүн 2012 оны эцсээр бүх  нийтэд зарлагдах болно. Тооллогын эхний шатны дүн 2011 оны 5-р сарын 31 –ний өмнө “Российская газета” сонинд нийтлэгдэх аж. Үүний өмнө эрх баригчид  тооллогын эцсийн дүнг 2013 онд гаргахаар амлаж байсан юм. Үүний түрүүчийн хүн амын тооллого Орос улсад 2002 онд явагджээ.
Орос улс ирэх оноос боловсролд хоёр дахин илүү зардал гаргана. Ерөнхий сайд Владимир Путины Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэнээр  Холбооны улсын боловсролыг 2015 он хүртэл хөгжүүлэх  зорилтот хөтөлбөрт улсын төсөвт  2006-2010 онтай харьцуулахад  хоёр дахин илүү хөрөнгө тусгажээ. Владимир Путин тэмдэглэхдээ, манай  улсын тэргүүн зорилгын нэг бол авъяастай хүүхдүүдийг дэмжих.
Оросын нэрт сэтгүүлч Олег Кашины биеийн байдал дээрдэж байна. Энэ тухай Москвагийн эмнэлгийн төлөөлөгч мэдэгдлээ. Тэрээр цааш хэлэхдээ" Кашин ухаан орсон хэдий ч урьдын адил хиймэл амьсгалын аппаратанд залгаатай байгаа." Өөрийн байр сууриар нэрд гарсан“Коммерсант” сонины сэтгүүлч 11- р сарын 6 нд Москва хотын төвд оршидог байрныхаа гадаа үл таних хоёр этгээдэд зэрлэгээр зодуулсан юм.
Талархалын үг, инээмсэглэл , сайхан үйлс бүтээх  - энэ нь  маш амар хялбар бөгөөд жил бүрийн 11-р сарын 13 нд  тэмдэглэдэг нинжин  сэтгэлийн өдөр юм. Дэлхийн улс орнуудад энэ баяр бий болоод арав гаруй жил болж байгаа. 1998 оны энэ өдөр  Токиод Дэлхийн  сайхан үйлсийн төлөө хөдөлгөөний  анхны хуралдаан болжээ.
Ерөнхий сайд Владимир Путин  «Рено» шинэ болид - машинаар явж үзлээ. «Рено» шинэ болид  урьдчилан бэлтгэсэн замаар явав. Хувцас тоноглол нь ч Формула уралдаанд оролцогчийнхтэй адилхан байв. «Формула-1» уралдаанд оролцож буй оросын Виталий Петровын болид яг адилхан билээ.   Еренхий сайд уралдааны машинаар явахынхаа өмнө заавар зөвлөгөө авсан.
"Хунт нуурууд” ийм сайхан  нэртэй байгалийн паркийг анх удаа Эрхүү мужийн нутагт байгуулахаар шийдвэрлэжээ. Цэвэр тунгалаг усаараа  Байгаль нууртай  зүй ёсоор  өрсөлдөх   Тайгын  үзэсгэлэнт буланд нууцгай орших  энэ газар оросын дуут-хун шувууд  ирж өндөглөдөг хамгийн өмнийн нутаг аж.
Хятадын Гуанжоуд нийтийн тээврийг түр зуур үнэгүй болгох шийдвэрээс татгалзлаа.  Дээрх сонирхол татах төслөөс татгалзах болсон явдал нь  зорчигдын хэт их  ачаалалтай тулгарсантай холбоотой аж. 11-р сарын 12 -27 ны өдрүүдэд болох   Азийн Олимпийн тоглолт Гуанжоуд болох юм.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд хурдан эдгэрч уран бүтээлдээ буцаж орохыг хүссэн.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2010
9
11
12
15
16
17
18
22
24
25
26