×
Нийгэм 31 Аравдугаар сарын 2010
Өнөөдөр Шанхайд Олон улсын “ЭКСПО -2010” үзэсгэлэн хаагдаж байна.  Энэ үзэсгэлэнг нийт 70 сая хүн үзэж сонирхжээ.  Энэ бол шинэ дээдд амжилт юм. Орос улсын “ Илүү хот-илүү амьдрал” үзмэр үзэсгэлэнгийн  мөнгөн шагналыг хүртлээ. Энэ үзмэр  хүмүүсийн сонирхлыг хамгийн ихэд  татаж байсан юм.
Москва хотын шинэ дарга  Сергей Собянины Ялалтын хаалганы дэргэдэх  талбайд 10 р сарын 31 нд цуглаан хийх зөвшөөрөл олгосон нь сөрөг хүчнийг хуваагдахад хүргэв. Бий болсон санал зөрөлдөөн нь Үндсэн хуулиийн хүрээнд боловч Москва хотын хоёр газар цуглаан боллоо.
Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин  Тула мужид  авто машины осолд орсон Агаарын десантны цэргийн захирагч  Владимир Шамановыг   цэргийн эмнэлэгт эргэлээ. Цэргийн тусгай ажиллагааны бэтгэл ажлыг шалгахаар  Тула  дивиз рүү явах замд  түүний сууж явсан машиныг МАЗ маркийн ачааны машин мөргөжээ.
  Байгалийн үзэсгэлэнт газар “Кымгансан” /Эрдэнэсийн уул/  жуулчны баазын бүсэд бямба гаригт 1950-1953 онд солонгосын дайны уршгаар хуваагдсан гэр бүлийнхний ээлжит уулзалт боллоо. Энэ тухай ЦТАК мэдээллийн агентлаг онцлохдоо уг уулзалт нь хойд Солонгосын санаачилгаар зохиогдсон гэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31