×
Нийгэм 30 Аравдугаар сарын 2010
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Орос улс  Этиоп, Конго улстай нэг эгнээнд тавигдсаныг Орос улсын Олон нийтийн танхим «Хил хязгааргүй сэтгүүлчдээс» тайлбар өгөхийг «эелдэгээр» хүсчээ. Мэдээлэл болон  чөлөөт  үг хэлэх асуудал хариуцсан Олон нийтийн танхимын Зөвлөл  танхимын тэргүүн Павел Гусевын санаачилгаар цугларч хуралдаан явууллаа.
Ирэх жилээс Орос улсад Интернетийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэ асуудал их чухал асуудал.  Энэ жилийн  эхний хагасд 400 хэрэг гарсан нь сүлжээнээс хаалттай  мэдээлэл алдагдсантай холбоотой байв.  Нэмэлт өөрчлөлтөөр бол интернетээр үйлчилгээ явуулж буй нь технологийн хамгаалалтаар хангагдаж өөрийн мэдээллийн сангаа ямар нэгэн мэдээлэл гадагш алдахгуй байх ёстой.
Гүрж улсын хувийн “Жоржиан эйруэйс” компани орос улсын холбогдох албанаас Тбилис-Москвагийн хооронд тусгай нислэгийн зөвшөөрлийг 11-р сарын 1-нээс  30 хүртэл авсан байна. Энэ тухай өнөөдөр нислэгийн компанийн төлөөлөгч мэдээллээ. Урьдны зөвшөөрөл нь энэ сарын 31 нд дуусч байгаа аж.
Орос улсын дипломатууд Канадын эрх баригчдыг нийтийн  зөвшөөрөгдсөн шалгуураас хальж байна хэмээн буруушаав.Шалтаг нь оросын иргэдийн канадын виз  хүсэхэд  бөглөдөг шинэ анкет болжээ. Тухайлбал, оросын хуучин цэргийн албатнуудыг албаныхаа тухай ярь, цэргийн ангийнхаа дугаарыг хэл, халагдах  болсон тухай болон даргынхаа тухай ярихыг тэд шаарддаг байна.
50 жилийн өмнө Солонгосын дайны үеээр төрөл төрөгсдөө алдсан 400 орчим Өмнөд Солонгосын иргэд БНАСАУ-ын хил давав. Хилийн хоёр талд амьдардаг солонгос иргэдийн төрөл төрөгсдийн уулзалт энэ жил анх удагаа боллоо. 1953 онд гарсан зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын эвлэрснээр дууссан бөгөөд БНАСАУ, Өмнөд Солонгос урьдын адил дайны байдалд байна.
Сүүлийн нэг жилд Хятадад төрсөн хамгийн бяцхан 30 гаруй мянган иргэдэд  “Олон улсын үзэсгэлэн “ буюу “Шибо” нэрийг өгчээ.  Энэ нэрийг эцэг, эх нар нь  Шанхайд болсон Олон улсын үзэсгэлэн “ЭКСПО-2010”  тохиолдуулан хүүхэддээ өгчээ. Хятадад хүүхдэд нэр өгөхдөө ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулан өгдөг уламжлалтай аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31