×
Нийгэм 22 Аравдугаар сарын 2010
 Орос,  АНУ  мансууруулах бодисоор наймаа хийж олсон орлогын хөрөнгө «угаах» ба ил тод болгохтой холбоотой асуудлуудаар  хамтран ажиллахаар тохиролцсон гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих оросын холбооны  албаны тэргүүн Виктор Иванов  Вашингтонд мэдэгдлээ. Тэрбээр  мансууруулах бодисын  хууль бусын наймаа, тээвэрлэлтийг эсэргүүцэх ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ.
Вьетнамын  Вунг Тау боомтод удаан хугацаагаар цалингаа авч чадахгуй, ядуурлын ирмэг дээр байгаа  оросын  усан цэргүүд Ерөнхий прокурорт ханджээ.  Усан цэргийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч  Николай Суханов  мэдэгдэлдээ Москвад байрладаг усан онгоцны компаниас хийсэн ажлынхаа  хөлсийг тэд  нэхэмжилжээ.   Бенин улсын далбаа нь дор явдаг Тунцеловын багийн долоон гишүүн тусламж хүссэн.
Францын Сенат өнөөдөр  тэтгэврийн шинэчлэлийн асуудлын хувь заяаг шийднэ. Сангийн сайд Эрик Вэрт санал асуулгын явцыг хурдсгаж, нэмэлт өөрчлөлт хийх гэж цаг алдахгуй  байхыг уриалав. Ерөнхийлөгч Николя Саркози  тэтгэврийн насыг 60-62 болгох санал тавьснаас үйлдвэрчний эвлэл засгийн газар хоёрын хооронд хэрүүлийн алим  гарчээ.
НҮБ манай гариг дээрх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооллого явуулжээ. Дэлхий  дээр эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс  57 саяаар илүү  байдаг аж.  Хүн ам шигүүн байрлах  Хятад, Энэтхэг, Пакистан, болон Бангладеш зэрэг орнуудад  сүйт  бүсгүй  хүрэлцдэггүй гэнэ.  Харин Европт бол өөр хэрэг. Тэнд  эрэгтэйчүүд  нь ховордосон.
 Хоер орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэхээр ОХУ,   Түркмени улсын  ерөнхийлөгч нар  өнөөдөр Каспийн тэнгэсийн эрэг дээр уулзалдана. Дмитрий Медведев, Гурбангула Бердымухамедов нарын хэлэлцээр Туркменбашид үргэлжилж байна.
  Владимир Путин Краснодарын хязгаарт нутгаар өнөөдөр ажлын аялал хийнэ /Оросын өмнөд хэсэг /. Тэрээр үерт нэрвэгдсэн  суурин газруудаар очно. Тэнд цахилгаан, усны  хангамж аль хэдийн сэргэж, орон нутгаар цэвэрлэгээний ажил хийгдэж, хүн амыг амьжиргааны наад захын  шаардалагатай  зүйлээр хангах ажил зохиогдож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31