×
Нийгэм 14 Аравдугаар сарын 2010
НҮБ-ын ЮНИСЕФ /хүүхдийн сан/  Киргизийн хүүхдүүдэд нэг сая америк доллар олгосонд Орос улсад талархав. Дэлхийн цар хүрээтэй  асуудлыг шийдвэрлэхэд ОХУ идэвхтэй  оролцож байгаагийн нэг тод илрэл энэ юм хэмээн  тус сан мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар одоо Киргиз улсад тусламж нэн шаардлагатай хагас сая  гаруй хүүхэд байна.
АНУ -д  Лещинскийнхний хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Тэд Орос улсаас үрчилсэн 3 охиноо зэрлэгээр тамласнаас ийнхүү шүүгдэж байна. Охидын нэг сургуульдаа нүүр нь хөхөрсөн  ирснээс  хэрэг манджээ.Тэдний эцэг, эх хүүхдээ шийтгэж хадаасан дээр сунайхыг шаардаж байсан нь илэрсэн байна. Охид 12-14 настай.
Оросын Алс Дорнодын Чукотка, Камчаткийн хязгаар, Магадан мужид Бүх оросын хүн амын тооллого эхэллээ. Оросын статистикийн албаны мэдээгээр хүн амын тооллогын эхний үр дүнг 2011 оны 4-р сард дүгнэж, 2012 оны 4-р улиралд эцэслэн дүгнэхээр төлөвлөж байна. Орос улсад 1722 онд хүн амыг анх тоолоход тухайн үед 14 сая хүн байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31