×
Нийгэм 13 Аравдугаар сарын 2010
Зөвлөлтийн алдартай лимузин "ЗиМ" өнөөдөр 60 нас хүрч байна. Машины хэмжээ Сталин, улс орны дээд удирдлага сууж байсан ЗиС110 машин болон энгийн хэрэглэгчдийн "Победа" маркийн машины хооронд байна. Автомашин цагт 120 км хүртэл хурдалж, гурван эгнээ суудалтай зэрэг урьд байгаагүй зохион бүтээх шийдлээр ялгарч байв. Энэ машиныг дунд түвшний түшмэдэд зориулжээ.
Орос улсын эдийн засаг энэ жил 4 хувиаар өснө. Харин Холбооны төсвийн алдагдал төлөвлөснөөс доогуур 3,5 хувиас давахгүй. Төв банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Улюкаев энэ тухай уламжлав. Үүний зэрэгцээ улс оронд инфляц ирэх оны 2-р улиралд буурч эхэлнэ. Мөн Орос улсын олон улсын нөөц дахин 500 тэрбум долларт хүрснийг Улюкаев тэмдэглэв.
Энэ жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобогийн гэргий  хууль бусаар гэрийн хорионд байлгаж байгааг эсэргүүцж буйгаа БНХАУ-ын эрх баригчдад илэрхийлэв. Тэрээр энэ тухайгаа Twitter интернет-сайтад тэмдэглэв. Лю Сяобо хятадын өнөөгийн бүтцийг нураахыг уриалснаас 2009 онд 11 жил шоронд хорих ял авч, одоо шоронд хоригдож байна.
Оросын ГЛОНАСС навигацийн системийн гурван хиймэл дагуулыг ашиглалтад оруулав. Хиймэл дагуулыг 9-р сарын 2-нд Байконураас хөөргөснийг Роскосмос компани санууллаа. ГЛОНАСС системийн тойрог зам дахь бүлгийн бүрэлдэхүүнд сансрын 26 аппарат байна. Эдгээрээс 21 хиймэл дагуулыг зориулалтаар, гурван хиймэл дагуулд техникийн үйлчилгээ хийж, хоёр нь нөөцөнд байна.
Чилийн аврагчид Копиано хотын уурхайд осол гарсны дараа 700 метрийн гүнд боогдсон 33 уурхайчнаас 5 хүнийг дээш гаргажээ. Тэд газар дор 69 хоног байсан юм. Тэднийг тусгай бортгоор нэг нэгээр дээш гаргаж байна. Өнөөдөр эхэлсэн аврах ажиллагаа 36 цаг үргэлжлэх төлөвтэй. Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера ослын газар байна. Сан-Хосегийн уурхайг аюулгүй байдлын үүднээс хааж, тэнд уурхайчдын гавьяаны төлөө хөшөө босгоно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31