×
Нийгэм 12 Аравдугаар сарын 2010
Бээжин хотод зөвлөлтийн болон оросын их дээд сургууль төгсөгчдийн Азийн 3 дахь уулзалт эхэллээ. ЗХУ болон ТУХН-ийн орнуудад сургууль төгсөгчдийн Хятадын холбоо уулзалтыг зохион байгууллаа. БНХАУ тунхаглахаас өмнө  1948 онд  хятадын 20 оюутан ЗХУ-д суралцахаар анх явсан юм. ЗХУ-ын үед Хятадад хэдэн мянган мэргэжилтэн бэлтгэж, хятадын аж үйлдвэр, шинжлэх ухаан, соёлын суурийг бүрдүүлсэн юм.
Оросын хойд кавказын бүгд найрамдах улсын оршин суугчид визгүй зорчих горим нэвтрүүлэх Гүржийн шийдвэрийг ээлжит суртал ухуулга хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  тодорхойллоо. "Соёл иргэншсэн хоёр түншүүд ийм асуудлыг харилцан хэлэлцдэг жишигтэй" гэж Гадаад хэргийн сайд Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Оросын тусгай албад Хойд Осетийн бүгд найрамдах улсын нийслэл Владикавказын захад дэлбэрэлт үйлдсэн хэрэгт оролцсон чечений салан тусгаарлагчдын толгойлогч Доку Умаровын бүлгийн гурван зэвсэгт этгээдийг баривчилсан тухай Үндэсний терроризмтай тэмцэх хороо өнөөдөр мэдээлэв. Владикавказын төв захад 9-р сарын 9-нд амиа золиослогч этгээд машинтай өөрийгөө дэлбэлсэн юм. Алан хядах ажиллагааны үеэр 19 хүн үрэгдэж, 200 хүн шархаджээ.
Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобог суллах хэд хэдэн орны хүсэлтийг Бээжин Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн нэрлэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ма Жаосюй мягмар гаригт Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Лю Сяобод саяхан Нобелийн энх тайвны шагнал олгсон нь хятадын хуулийг хүндэтгэхгүй байгаа хэрэг хэмээн тэрээр мэдэгдэв.
Орос улс хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үзүүлэлтээр 45-р байрнаас 6-р байрт оржээ. Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид  134 оронд эрэгтэй, эмэгтэй хүний эрхийн байдалд дүн шинжилгээ хийж, бэлтгэсэн илтгэлд ийнхүү дүгнэжээ. Албан тушаал, боловсрол эзэмших боломж, улс төрд оролцох, эрүүл мэндийн байдал зэрэг дөрвөн үзүүлэлтийг судалгаанд харгалзжээ. Исланд, Норвег, Финлянд зэрэг улс жагсаалтыг тэргүүлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31