×
Нийгэм 10 Аравдугаар сарын 2010
Северцевийн нэрэмжит Оросын шинжлэх ухаан академийн экологи, хувьслын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн эрдэмтэд зүүн Сибирийн өмнөд хэсэгт ирвэсийн тоо толгойг судалж байна. Энэ ховор араатан олон улсын Улаан номонд орсон юм. Дэлхийн хэмжээнд ирвэс 6 мянган толгой байгаагаас 150 орчим нь оросын нутагт байна.
Унгарт хорт химийн бодис асгарсан бүс нутагт орших Колонтар суурингаас иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Ноцтой осол гарсан газар доорх үйлдвэрийн агуулах сав дахиад цуурч байгааг аврагчид бямба гаригт тогтоожээ. Дахиад хагас сая шоо метр хорт бодис асгарах аюултай байна. Девечер хотын оршин суугчид нүүхээр бэлтгэж байна. Үйлдвэрт 10-р сарын 4-нд осол гарсны улмаас улаан шлам гэгч хорт бодис асгарчээ.
Европт урьд байгаагүй хэмжээнд экологийн сүйрэл нүүрлэж байна. "Улаан шлам" гэгч хортой бодис замдаа дайрсан бүхнийг устгаж, Дунай мөрөнд хүрлээ. Осол бүс нутгийн экосистемд аюултай, эргэж сэргээх аргагүй үр дагавартай хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна. Унгарын хөнгөн цагааны томоохон үйлдвэрт 10-р сарын 4-нд дэлбэрэлт болсон юм.
Орос улс ойрын ирээдүйд дэлхийн үр тарианы зах зээлд эргээд манлайлна гэдэгт ерөнхий сайд В.Путин итгэлтэй байна. Үйлдвэрлэгчид өрсөлдөөний давуу тал, ийм боломжтой гэж ерөнхий сайд оросын хөдөө аж ахуйн салбарынхантай уулзахдаа тэмдэглэсэн юм. Орос улсын хөдөө аж аухйн салбар сүүлийн жилүүдэд дорвитой нөөцтэй болж, ямар ч нөхцөлд улс орны хүнсний хэрэгцээг хангах чадалтай болсон гэж ерөнхий сайд хэллээ.
Өнөөдөр энэ арван жилийн хамгийн азтай өдөр. Өнөөдөр шинэ мянган жилийн 10 оны 10 сарын 10-ны өдөр юм. Энэ өдөр ням гаригт тохиож багаа нь бас нэг онцлогтой. Энэ өдөр чухал төсөл, үйл хэрэг эхлүүлбэл их амжилт, аз хийморьтой гэж зурхайчид үзэж байна. Тиймээс өнөөдөр амьдралдаа хамгийн чухал өөрчлөлт хийх тухайлбал олон хос хуримаа хийж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31