×
Нийгэм 9 Аравдугаар сарын 2010
Хорт бодисын хаягдлаас хотыг хамгаалж байсан далан нурсан тул Унгарын аврах алба Колонтара хотын оршин суугчдыг өнөөдөр нүүлгэн шилжүүлж байна. Эндхийн хөнгөн цагааны үйлдвэрт 10-р сарын 4-нд хорт бодисын хаягдалтай сав эвдэрч, "улаан шлам" гэгч хорт бодис асгарчээ. Унгарын засгийн газар экологийн гамшиг тохиосон хэд хэдэн бүс нутагт онц байдал тогтоосон байна.
Британийн иргэн сугалаагаар их хонжвор хожлоо. Тэрээр 129 сая евро буюу 113 сая фунт стерлинг авна. Европын Euromillions сугалааны түүхэнд хамгийн том сугалаа төдийгүй Их Британид нэг тасалбараар анх удаа ийм и хэмжээний хонжвор хожиж байна. Азтаны нэрийг зарлаагүй байна. Өнгөрсөн жил Испанийн оршин суугч энэ сугалаагаар 126 сая евро хожиж, дээд амжилт тогтоож байжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үндэсний аюулгүй байдлын асуудлын зөвлөхөөр Том Донилонийг томилсноо албан ёсоор зарлав. Тэрээр АНУ-ын тэнгисийн явган цэргийн бэлтгэл дарга, генерал Жеймс Жонссын оронд энэ албан тушаалд очино. Өдгөө 55 настай Донилон америкийн хууль зүйн хэд хэдэн компанид хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан юм. Тэрээр АНУ-ын өнөөгийн дэд ерөнхийлөгчтэй ойр хүн юм.
Орос улсад санал өгөх нэгдсэн өдрийг 2006 онд тогтоосноос хойш 10-р сарын 10-нд түүхэнд анх удаа бүс нутгийн хамгийн өргөн хүрээтэй сонгууль болно. Ирэх ням гаригт Оросын 77 бүс нутагт янз бүрийн түвшний 8 мянга орчим сонгууль болно. Сонгуулиар батлах янз бүрийн албан тушаалд 100 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна.
Америкийн нисэгчгүй аппарат баасан гаригийн орой Пакистанд цохилт өгөх үеэр 9 хүн үрэгджээ. Лалын зэвсэг этгээдүүд орогносон Хойд Вазиристан мужийн байшингуудад цохилт өгсөн байна. Афганистантай хиллэдэг мужууд "Талибан" хөдөлгөөний түшицийн нэг гэж үздэг байна. Америкийн агаарын зэвсэгт хүчин Пакистанд эрчимтэй цохилт өгсөөр байна. Тухайлбал НАТО-ийн Агаарын зэвсэгт хүчин 9-р сард 20 гаруй удаа янз бүрийн объектыг бөмбөгджээ.
Орос улсад өнөөдөр санал өгөх нэгдсэн өдрийн өмнөх  "нам гүм" байх өдөр. Орос улсын шинэ түүхэнд энэ кампанит ажлыг дээд амжилт хэмээн үзэж байна. Орос улсын 77 бүс нутагт ням гаригт янз бүрийн түвшний 8 орчим сонгууль болно. Гучин сая сонгогч 100 мянга орчим нэр дэвшигчийн төлөө санал өгнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31