×
Нийгэм 8 Аравдугаар сарын 2010
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн газар ирэх жилээс Афганистанд мансууруулах бодисын наймаатай тэмцэх шинэ стратеги боловсруулж эхэлж байна. Сэтгэцэд нөлөөлөх хорт бодисын үйлдвэрлэлтэй бүх шатанд тэмцэхээр төлөвлөгөөнд тусгасан гэж тус газрын шинэ гүйцэтгэх шинэ захирал Юрий Федотод мэдэгдэв. НҮБ-ын мэдээгээр дэлхийн улс оронд нийлүүлсэн нийт героины 90 хувийг Афганистанд үйлдвэрлэдэг.
Европын Холбоо хорт бодисын хаягдлын уршгийг арилгахад Унгарт тусална. Одоо энэ улсад бүлэг шинжээч илгээх асуудлыг шийдэж байна хэмээн ослын уршгийг арилгах евро комиссар Кристалина Георгиева мэдэгдэв. Будапештын хүсэлтээр иргэний хамгаалалтын европын механизмыг идэвхжүүлсэн тухай тэрээр мэдээллээ. Европын Холбооны 27 орон, Хорват, Исланд, Лихтенштейн, Норовег улс үүнд багтдаг.
Францын Ла-Маншийн хоолойн эргийн ойролцоо 6000 тонн химийн уусмал тээсэн шатахуун тээгч хөлөг сүйрлээ. Мальтын далбаатай шатахуун тээгч хөлөг онгоц Бретань мужийн эргээс 100 км зайд панамын хөлөг онгоцтой мөргөлджээ. Аврагчид амжиж "СОС"  дохио өгсний дараа 13 хүний бүрэлдэхүүнтэй багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэв. Хөлөг онгоцны цоорхойгоор онгоцны хөндийд ус орж байна.
Охин компанийн үйлдвэр нь гол бохирдуулсан Хятадын тэргүүлэх алт олборлогч "Цзыцзинь" корпорацийг 1,5 сая доллароор торгов. Корпорацийн төлөөлөгчид буруугаа хүлээж, тогтоосон хугацаанд торгуулиа төлөхөөр амлажээ. Зэс, алт олборлогч "Зызиньаншь" компани 7-р сарын 3, 16-нд химийн хортой бодис голд хоёр удаа асгасан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31