×
Нийгэм 7 Аравдугаар сарын 2010
Орос улсын ардын жүжигчин Валерий Гергиевийн удирдлаганд Мариинскийн театрын симфони найрал хөгжмийн хамтлаг АНУ-ын хотуудаар аялан тоглоно. Өнөөдөр хөгжмийн хамтлаг австрийн аугаа хөгжмийн зохиолч Густав Малерийн төрсний 150  жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа айлчлан тоглохоор явлаа.
Киприйн асуудлыг зохицуулахад хөндлөнгөөс оролцож, энэ үйл явцыг шахаж болохгүй гэж Орос улс үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр тус улсад албан ёсоор айлчилж байгаатай холбогдуулан киприйн хэвлэлд түүний мэдэгдлийг нийтэлжээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч ийнхүү албан ёсоор айлчилж байна.
Орос улсын ерөнхий сайд В.Путин өнөөдөр 58 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө төрлөх Санкт-Петербург хотод уламжлал ёсоор ажил дээрээ, дараа нь гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Тэрээр төрсөн өдрөө маш даруухан тэмдэглэдэг тул засгийн газрын гишүүд даргадаа бэлэг гардуулахгүй. Тэрээр үүнийг хүсдэггүй байна.
Монгол улсад 10-р сарын 5-нд эхэлсэн монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын ээлжит өдрийн гол үйл явдал Аугаа ялалтын 65 жилийн ой, сарын ажлын ойг тохиолдуулан явуулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол байлаа. "Оросын дуу хоолой" радио энэ уралдааныг Монголын найрамдалын нийгэмлэг, "Монгол-Оросын" найрамдалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм.
Оросын ажиглагчид 10-р сарын 10-нд болох Киргизийн парламентын сонгуулийн явцыг ажиглана. Тус бүгд найрамдах улсын сонгуулийн төв комисс өнөөдөр энэ тухай уламжлав. Олон улсын байгууллага тухайлбал Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ, ТУХН-ийн орнууд сонгуулийн явцыг ажиглахад төлөөлөгчдөө илгээж байна.
Өмнөд Суданд хоёр сар хоригдсон оросын хоёр нисэгчийг сулаллаа. Харум дахь оросын элчин сайдын яам энэ мэдээллийг баталлаа. Тус улсын эрх баригчид мөрдөн шалгалт явуулсны дараа нисэгчдий суллаж, оросын талд шилжүүлэхээр шийдсэн байна.
Москва хотод нутаг нэгтнүүдийн дэлхийн бага хурал эхэлж байна. Бага хуралд 70 орны эрдэм шинжилгээ, оюуны өндөр чадалтай 150 гаруй төлөөлөгч оролцоно. Тэд Орос орныг хөгжүүлэх арга зам, орос гаралтай эрдэмтдийн мэдээллийн ерөнхий бааз байгуулах санаа, тэдэнд ажлын байр санал болгох яармаг зохион байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев  Кипрт хүрэлцэн ирлээ. Түүхэнд анх удаа орос улсын төрийн тэргүүн энэ улсад албан ёсоор айлчилж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ийнхүү айлчилж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31