×
Нийгэм 6 Аравдугаар сарын 2010
"Союз ТМА-20" сансрын жолоодлогот хөлгийн чингэлэгийг  Байконур сансрын буудалд нямбай тээвэрлээгүй тул гэмтжээ. Галт тэрэгний машинист Казахстаны төмөр замаар хөдлөх бүрэлдэхүүнийг зохих ёсоор жолоодоогүй байна. Үүний улмаас чингэлэг төдийгүй сансрын хөлөг эвдэх аюултай байсан гэж Байконурын эх сурвалж "Интерфакс"  агентлагт уламжилжээ. Роскосмос компанийн удирдлага Анатолий Перминов "Союз" хөлгийг хөөргөх шийдвэр гаргана.
Оросоос Солонгосын хойгт хий нийлүүлж, тэндээс ачааг баруун Европт төмөр замаар хүргэж, солонгосын мөсөн оргилыг хайлуулна. Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин мягмар гаригт эдийн засгийн олон талын төсөлд оролцож, зүүн-хойд Азийн үл итгэх байдлыг арилгахыг Сөүл, Пхеньян болон бусад түншүүддээ уриаллаа.
АНУ-ын хүсэлтээр хоёр жил хагасын өмнө баривчилсан оросын бизнес эрхэлэгч Виктор Бутын хэргийн талаар Таиландын шүүхийн сүүлийн шийдвэрт Орос улс сэтгэл дундуур байна. Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива үүнийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр өчигдөр Брюссельд энэ асуудлыг Орос улсын Гадаад хэргийн сайдтай хэлэлцэв. Асуудлыг гадны дарамтгүй хууль эрхийн дагуу шийдэнэ гэдэгт найдаж байгаагаа Сергей Лавров илэрхийлэв.
Тажикистаны зүүн хэсэгт үндэсний гвардийн Ми-8 цэргийн нисдэг тэрэг сүйрсний улмаас дөрвөн хүн үрэгдэж, гурван хүн шархаджээ. Нисдэг тэрэг засгийн газрын хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа зүүн Раштын дүүрэгт байлдааны даалгавар биелүүлэх үеэр сүйрчээ. Техникийн шалтгаанаар нисдэг тэрэг сүйрсэн гэх нэг хувилбар байна. Ослын газар мөрдөн шалгагчид ажиллаж байна.
 АНУ өнөөгийн байдлаар химийн зэвсгийн 80 хувийг устгажээ. АНУ-ын хуурай замын цэргийн химийн материалын агентлаг энэ тухай уламжлав. Химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцид зааснаар АНУ 2012 оны 4-р сард байлдааны хортой бодисыг устгаж дуусах ёстой. Үүний зэрэгцээ засгийн газрын бус америкийн шинжээчид энэ үйл явц 2021 онд дуусана хэмээн тэмдэглэж байна.
Авьяастай залуус Орос улсад үлдэж ажиллахад төр засаг эрдэм шинжилгээний орчин үеийн дэд бүтэц байгуулах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. Оросын их сургуулийн хоёр төгсөгч Нобелийн физикийн шагнал хүртсэн тухай дуулаад баярласан ч, хожим энэ хоёр хүн Манчестерийн их сургуульд ажилладаг болохыг мэдээд гонсойсон гэж ерөнхийлөгч "Орос улсын 2010 оны багш" уралдааны шагналтнуудтай уулзахдаа мэдэгдэв.
Орос улс иргэдийн амьдралын чанарын гол үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгч орны тоонд орох бодолтой байна. ОХУ-ын төлөөлөгч Николай Раковский мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хорооны хуралд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. "Хямарал манай орныг ялгаагүй дайрсан ч, оросын удирдлага хүн амын нийгмийн асуудлыг зохих түвшинд дэмжсэн".
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31