×
Нийгэм 5 Аравдугаар сарын 2010
"Дружба-Найрамдал" энэ үгийг Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан соёлын төвд өнөөдөр олонтаа хэллээ. Энд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил ёслол төгөлдөр эхэллээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монголын нийслэлээс дамжуулж байна. Улаанбаатар хотын оршин суугчид сарын ажлыг их сонирхож байгаагаас үзэхэд Монголд зохион байгуулах сарын ажил 10-р сарын гол үйл явдлын нэг болно.
Таиландын шүүх оросын бизнес эрхэлэгч Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. америкийн тал хэрэгтнийг  шинээр буруутгасныг шүүх хурлаар хэлэлцэнэ. Виктор Бутыг АНУ-д шилжүүлэх хэргийн талаарх шийдвэрийг өнөөдөр зарлаж магадгүй хэмээн хэрэгтний төрөл садан хэллээ. Үүний зэрэгцээ Оросын Гадаад хэргийн яам энэ шийдвэр бодитой, шударга байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Хятадын хотын оршин суугчдын тоо 2015 онд тус улсын хөдөөгийн хүн амын тооноос давна гэж орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шинжээчдийн ярьснаас иш татан мягмар гаригт мэдээлэв. 2030 онд Хятадын 65 хувь хотжиж, хотын хүн амын тоо одоогийнхоос 300 саяар нэмэгдэнэ.
Оросын багш, бусад орны сурган хүмүүжүүлэгчид өнөөдөр олон улсын багш нарын өдрийг тэмдэглэж байна. ЮНЕСКО энэ баярыг тэмдэглэхийг санаачилжээ. Орос улсад бараг 30 жил дараалан 10-р сарын эхний ням гаригт багш нарын баярыг тэмдэглэдэг байсан бол 1994 оноос 10-р сарын 5-нд энэ баярыг тэмдэглэх  болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээгээр Орос улсад сая гаруй багш байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31