×
Нийгэм 4 Аравдугаар сарын 2010
Орос улс тэнгист байрладаг "Булава" тив хоорондын баллистик пуужингийн туршилтыг сэргээж байна. 13 дахь пуужинг энэ долоо хоногт Баренцын тэнгисээс "Дмитрий Донской" атомын шумбагч хөлгөөс харвахаар төлөвлөж байна хэмээн Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Владимир Высоцкий уламжлав. Хамгийн сүүлд "Булава"-г өнгөрсөн оны 12-р сард туршсан юм.
Оросын сансрын судалгааны ойрын 100 жилийн ирээдүй Амар мужийн "Восточный" шинэ сансрын буудалд түшиглэнэ. Пуужин хөөргөх хоёр цогцолбортой, олон улсын агаарын буудалтай, аж үйлдвэрлэлийн бааз, түүнд түшиглэсэн хот бүхий дэлхийн хамгийн орчин үеийн сансрын буудал байна. Прага хотноо саяхан болсон сансрын 61 дэх конгресст Роскосмос компанийн төлөөлөгчид энэ тухай танилцуулсан юм.
Оросын нэрд гарсан найруулагч Марлен Хуциев өнөөдөр нас сүүдэр 85 хүрлээ. Түүний "Заречной гудмын хавар" киног шүүмжлэгчид хүлээн зөвшөөрч, үзэгчдийг татсан юм. Дараа нь "Хоёр Федор", "Ильичийн застав", "Төгсгөлийн үг"зэрэг кино бүтээжээ. Найруулагчийн уран бүтээлд дайны сэдэв чухал байр суурь эзэлдэг.
Орос улс терроризмын эсрэг ШХАБ-ын конвенцийг баталлаа. Урьд парламент сайшаасан холбогдох хуулинд ерөнхийлөгч Д.Медведев гарын үсэг зурав. Конвенцид хүчирхийллийн үзэл сурталын хувьд терроризмыг нийгэм-эдийн засгийн илүү өргөн хүрээнд тодорхойлжээ. Гэмт хэрэг үйлдэх эсвэл санхүүжүүлэхэд ашигласан хөрөнгийг хурааж авахад Байгууллагын гишүүн орны үйл ажиллагааг зохицуулсан зүйлийг баримт бичигт тусгажээ.Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс ШХАБ-ын гишүүн орон юм.
Улаанбаатар хотод өнөөдөр эхэлсэн монгол-оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойн хүрээнд оросын гарамгай жүжигчин, найруулагч Василий Шукшины кино үзүүлнэ. Сарын ажлын хндэт зочин Алтайн хязгаарын захиргаанаас ИТАР-ТАСС агентлагт энэ тухай уламжлав. Алтайн хязгаарын төлөөлөгчид Василий Шукшины тоглож, найруулсан киног Монголд авчирчээ. Алтайн нэрд гарсан "Вечерки"хамтлагийн уран бүтээлчид оросын соёлыг монголчуудад танилцуулна.
Эрхүү хотод өнөөдөр Байгал нуур болон дэлхийн бусад эртний нуурыг судлах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Дотоодын нэрд гарсан гидробиологич, нуур судлаач Глеб Верещагины /1889-1944/ дурсгалд бага хурлыг  Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Лимнологийн хүрээлэн, Экологийн судалгааны Байгалийн олон улсын төв зохион байгуулж байна.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Ази-Европ" форумд /АСЕМ/ оролцохоор Брюсселийг зорилоо. Орос улс энэ форумд албан ёсоор нэгдэнэ. "Орос улсыг ер бусын механизмд нэгтгэснээр АСЕМ-д оролцогчид Европ-Азийн "гүүр" Москватай түншлэлээ гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг баталж байна" гэж Орос улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31