×
Нийгэм 3 Аравдугаар сарын 2010
"Оросын төмөр зам" компани 2010 оны эцэс хүртэл Доод Новгородоос Казани хүртэл "Сапсан" хурдны галт тэргийн маршрутыг сунгах боломжийг авч үзэнэ. Тус компанийн тэргүүн В.Якунин Татарстаны ерөнхийлөгч Рустам Миннихановтай уулзасны дараа ийнхүү мэдэгдэв. Сапсан хурдын галт тэрэг 12-р сарын 17-оос Москва-Санкт-Петербургийн чиглэлд зорчиж байна.
Ард түмний хайртай, зөвлөлтийн үеийн жүжигчдийн нэг  ЗХУ-ын ардын жүжигчин Армен Жигарханян өнөөдөр 75 насныхаа ойг тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев түүний насны ойг тохиолдуулан "Эх орны гавьяаны" 2-р зэргийн одонгоор шагналаа. Албан ёсны ёслол 10-р сарын 10-нд болно. Энэ өдөр  Москвагийн драмын театр гурван ой тэмдэглэнэ.
Израильтай яриа хэлэлцээг зогсоох ФАТХ болон Палестиныг чөлөөлөх байгууллагын шийдвэрийг Газын зурвасыг хянадаг лалын Хамас хөдөлгөөн сайшаалаа. Израиль Иордан голын баруун эрэг болон зүүн Иерусалимд барилга барьсаар байгаа тохиолдолд израилийн засгийн газартай яриа хэлэлцээ хийхгүй хэмээн палестины удирдлага бямба гаригт Рамаллахт болсон хурлын үеэр шийдлээ. Тусгаар улсаа байгуулах гэж байгаа газар нутгийг израилийн суурьшигчид эзэлж байна хэмээн палестинчүүд үзэж байна.
Москва хотын дарга Юрий Лужковыг албан тушаалаас огцруулсан нь Орос улсын дотоод улс төрийн амьдралын гол сэдэв байлаа. Энэ үйл явдал Москва төдийгүй нийт улс оронд онцгой үйл явдал байсан гэж шинжээчид хэлж байна. Ерөнхийлөгчийн шийдвэр улс төрс судлаачдад гэнэтийн үйл явдал байсангүй. Нийслэлийн даргыг албан тушаалаас нь огцруулах тухай сүүлийн саруудад их ярьсан.
Хятадын луу сибирийн эрчим хүчний нөөцөд дурлаж байна. Оросын нефть, хийг Дорно зүгт нийлүүлэх нөхцлийн талаар "газрын зураг" баталсан нь Д.Медведевийн Хятадад хийсэн айлчлалын гол үр дүнгийн нэг байлаа. Орос улс 20 жилийн турш Хятадад жилд 15 сая тонн нефть экспортлохоо баталлаа. Бээжинд гарын үсэг зурсан хэлэлцээрт үүнийг тусгажээ. Хэмжээ нь тийм ч их биш юм.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Германы нэгдлийн өдөр үндэсний баярыг тохиолдуулан ХБНГУ-ын удирдлагад баяр хүргэлээ. Орос улс чухал хувь нэмэр оруулсан Германыг нэгтгэх үйл явц германы ард түмэн төдийгүй нийт европт түүхэн чухал үйл явдал байсан гэж Германы канцлер Кристиан Вульф, Ангела Меркель нарт илгээсэн баярын мэндчилгээнд дурджээ. Тэр үед 20 жилийн тэртээ өнөөгийн орос-германы стратегийн түншлэлийн суурийг тавьсан.
Орос Украин улс ойрын таван жилд Ан-70 ойрын зайд нисч, буух цэрэг-тээврийн шинэчилсэн 13 нисэх онгоц бүтээхээр төлөвлөж байна. Киевт болж байгаа "Авиамир-21" нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр "Антонов" улсын компанийн дарга Дмитрий Кива ийнхүү мэдэгдэв. Ан-70 нисэх онгоцыг гүнзгий шинэлчэх хэрэгтэй гэж тэр хэллээ.
Москва орчмын нислэгийн удирдах төв ням гаригт хагас зуун жилийн ойг тэмдэглэж байна. Энэ төвийг өнөөгийн Королев буюу москва орчмын Подлипка газар сансрын аппаратаас хүлээж авсан мэдээлэл боловсруулах тооцоолон бодох мэргэшсэн төвийн хувьд байгуулсан юм. Нислэгийн удирдах төв өнгөрсөн хагас зуун жилд гадаадад брэнд болсон.
Орос улсад анх удаа "Чөлөөт талбар" интернет-театр ням гаригт Москвад нээгдэж байна. Яруу найрагч Сергей Есенины шүлгээр нэрд гарсан жүжигчин Сергей Безруковын "Балмад этгээд"анхны жүжиг тавина. Яруу найрагч 115 жилийн тэртээ төрсөн юм. Сергей Безруков хэд хэдэн дүрд тухайлбал найруулагч, гол дүр Сергей Есенинд тоглож, яруу найрагчийн шүлгийн 9 дууны хөгжмийг зохиож, түүнийг дуулна.
Оросын жуулчидтай автобус Таиландын Баттая аялал жуулчлалын хотоос 20 км зайд хөмөрчээ. Орос улсаас Бангкокт суугаа элчин сайдын яам ням гаригийн өглөө энэ тухай уламжлав. Ослын үеэр азаар хүний амь эрсдээгүй ч, 6-8 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг Паттайя хотын эмэнэлэгт, бусад жуулчдыг микро автобусаар зочид буудалд нь хүргэсэн гэж аялал жуулчлалын компани уламжлав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31