×
Нийгэм 2 Аравдугаар сарын 2010
Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 олон улсын үзэсгэлэнд 7 орчим хоног оролцсон оросын "Паллада" далбаат хөлөг онгоц бямба гаригт Далянь боомтыг зорилоо. Шанхай хотод далбаат хөлгийн багийнхан соёлын хөтөлбөр, хэвлэлийн бага хуралд оролцож, хятадын орос хэл судалдаг сурагчид хөлөг онгоцыг сонирхожээ.
"Тамхины эсрэг" дэлхийн хамгийн хатуу хууль Финляндад хүчин төгөлдөр боллоо. Одооноос энэ улсад 18-аас доош насны залууст тамхи худалдахыг, мөн бусад хэлбэрээр дамжуулахыг хоригложээ. Хууль зөрчвөл торгож, онц ноцтой тохиолдолд эрх чөлөөг 1,5 жилээр хасна. Орос улс үндэсний тамхитай тэмцэх үзэл баримтлалыг өчигдөр баталлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1940-өөд онд гватемлын иргэдэд эмнэлгийн туршилт хийсний төлөө Гватемалын ерөнхийлөгч Альваро Коломоос уучлалт хүсэв. 1946-1948 онд  Туршилтын үеэр америкийн эмч нар Гватемалын 700 орчим хүнд заг хүйтэн, тэмбүү өвчин санаатай халдаажээ. Шоронгийн хоригдол, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдэд мэдэгдэлгүй энэ туршилт хийжээ. Халдварт өвчнөөс сэргийлэх пенициллин гаргаж авахын тулд ийм туршилт хийсэн байна.
Энх тайван, тэвчээр, ойлголцох баталгаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүчирхийлэл үл хэрэглэх олон улсын өдрийг 2007 оноос тэмдэглэж байна. Хүч үл хэрэглэж, улс орноосоо британийн колончлогчдыг зайлуулж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, энэтхэгийн аугаа философич Махатма Гандийн төрсөн өдөр буюу 10-р сарын 2-нд энэ өдрийг тэмдэглэж байна.
Орос улс тамхитай тэмцэх үндэсний үзэл баримтлалыг баталлаа. Улс оронд тамх татдаг хүмүүсийн тоо одоо 40 хувиас 25 хувь хүртэл буруулах юм. 2011 онд тамхины сурталчилгааг бүрмөсөн хориглох хууль батлахаар төлөвлөж байна. Одоо сонин сэтгүүлийн эхний нүүр бус тодорхой хэсэгт тамхи сурталчилахыг зөвшөөрчээ. Урьд тамхийг гадаа, телевизээр сурталчилахыг хоргилосон юм.
Орос улсын Гадаад хэргийн яам оросын нутаг дэвсгэрт богино хугацаагаар ирсэн Европын Холбооны иргэдийг бүртгэх журмыг өөрчлөхийг санал болгож байна. Орос улс Европын Холбоонд өргөн барьсан визгүй зорчих горимын тухай хэлэлцээрийн төсөлд иргэдийг бүртэх зүйл байхгүй хэмээн Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко өнөөдөр энэ тухай уламжлав.
Хойд Солонгосын Йонбенийн цөмийн цогцолборын нутаг дэвсгэрт хоёр шинэ барилга барилаа. Сүүлийн өдрүүдэд энэ хоёр барилгын ойролцоо авто техник, техникийн ажилтнуудыг идэвхтэй байрлуулж байгаа тухай японы хэвлэлд бичжээ. БНАСАУ-ын удирдлага цөмийн хөтөлбөрөө сэргээхэд бэлэн гэх дохио өгч байна хэмээн шинжээчид үзэж байна.
Алс Дорнодын 4 бүс нутагт өнөөдөр Барын өдрийг тэмдэглэж байна. Приморь, Хабаровскийн хязгаар, Амур, Еврейн автономит мужийн олон арван хот, тосгонд энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Приморийн хязгаарын сүлд тэмдгийн хотын баярын хувьд 11 жилийн тэртээ Владивостокт үүнийг анх тэмдэглэсэн юм. Бүр өнгөрсөн зууны эхэнд амарын бар Солонгосын өргөн уудам нутгаас өгсүүлээд Өвөрбайгаль хүртэл нутагладаг байв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31