×
Нийгэм 1 Аравдугаар сарын 2010
Орос улстай байгуулах Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлах эсэх талаар АНУ-ын Сенат 11-р сарын сүүлчээс өмнө санал хураана. Өөрөөр хэлбэл Конгрессын завсрын сонгуулийн дараа санал хураалт болно. Завсрын сонгууль 11-р сарын 2-нд болно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон үүнийг хүлээн зөвшөөрөв. Тэрээр оны эцсээс өмнө шинэ хэлэлцээрийг батлахыг сенатчдад уриаллаа.
Ихэнх орны хөдөлмөр эрхэлэлт 2015 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өнөөдөр хэвлэсэн илтгэлд энэ тухай дурджээ. Ажлын байр бий болгоход эхний түлхэц болох татварыг дэмжих засгийн газрын хөтөлбөр үүний үндсэн шалтгаан байна гэж шинжээчид үзэж байна.
Москва хотод өнөөдөр усан оргилын улирал өндөрлөж байна. Усан цогцолбор хавар болтол ажиллахгүй. Цаг агаар хүйтэн байгаа тул энэ жил усан оргилуурыг урьдынхаас эрт хаасан гэж нийслэлийн захиргаанаас мэдэгдэв. Өнгөрсөн жилүүдэд усан оргилуур 10 сарын дунд хүртэл ажиллаж, хотынхныг баярлуулдаг байв. Москва хотод энэ зун 500 гаруй усан оргилуур ажиллажээ.
БНХАУ-д боловсролын 61 жилийн ойг тэмдэглэж байна. Бээжин хотын Тяньаньмэний талбайд өнөөдөр өглөө үүр цайхыг 150 мянга гаруй хүн харлаа. Энэ талбайд 61 жилийн тэртээ "их жолоодогч" Мао Зэдун БНХАУ-ын боловсролын талаар зарлаж, төрийн далбаа өргөх ёслол болсон юм.
Япон улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг даргалж байгаагийн хувьд "АНУ, Өмнөд Солонгос, Хятад, АСЕАН, Австрали, Орос улс зэрэг бүс нутгийн улс орон цэцэглэн хөгжиж, өсөх ерөнхий орчин бүрдүүлэхэд тусалж байна". Японы ерөнхий сайд Наото Кан тус улсын парламентын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ өнөөдөр ийнхүү мэдэгдэв.
Далайн түвшнээс 4276 метрийн өндөрт орших Жомолунгмын нуруунд эрдэм шинжилгээний станц байгууллаа. Энэ дэлхийн хамгийн өндөр ууланд байрлах станц хэмээн "Чайна дэйли" сонин өнөөдөр уламжлав.
Москва хотын Бүх оросын үзэсгэлэнгийн төвд өнөөдөр "Алтан намар" хөдөө аж ахуйн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд оросын болон дэлхийн хөдөө аж ахуйн тэргүүн зэргийн амжилт, хөдөө аж ахуйн шинэ бүтээл, орлуулах эрчим хүчний инновац, орчин үеийн үржил селекцийн ололт амжилт зэргийг дэлгэн үзүүлжээ.
Орос улсын ерөнхийлөгчийн вэб хуудаст өнөөдөр шинэ дүрс бичлэгийн илгээлт тавьжээ. Аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг олон улсын ахмадуудын өдрийг тохиолдуулан энэ дүрс бичлэгийг тавьсан байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 20 жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэх болсон. Тухайлбал Д.Медведев өөрийн дүрс бичлэгтээ ахмад хүмүүс үйлчлүүлэх дэлгүүр байгуулж, үүрэн телефон утасны үйлчилгээгээр хангахыг бизнесийн төлөөлөгчдөд уриаллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31