×
Нийгэм Аравдугаар сар 2010
Өнөөдөр Шанхайд Олон улсын “ЭКСПО -2010” үзэсгэлэн хаагдаж байна.  Энэ үзэсгэлэнг нийт 70 сая хүн үзэж сонирхжээ.  Энэ бол шинэ дээдд амжилт юм. Орос улсын “ Илүү хот-илүү амьдрал” үзмэр үзэсгэлэнгийн  мөнгөн шагналыг хүртлээ. Энэ үзмэр  хүмүүсийн сонирхлыг хамгийн ихэд  татаж байсан юм.
Москва хотын шинэ дарга  Сергей Собянины Ялалтын хаалганы дэргэдэх  талбайд 10 р сарын 31 нд цуглаан хийх зөвшөөрөл олгосон нь сөрөг хүчнийг хуваагдахад хүргэв. Бий болсон санал зөрөлдөөн нь Үндсэн хуулиийн хүрээнд боловч Москва хотын хоёр газар цуглаан боллоо.
Орос улсын Ерөнхий сайд Владимир Путин  Тула мужид  авто машины осолд орсон Агаарын десантны цэргийн захирагч  Владимир Шамановыг   цэргийн эмнэлэгт эргэлээ. Цэргийн тусгай ажиллагааны бэтгэл ажлыг шалгахаар  Тула  дивиз рүү явах замд  түүний сууж явсан машиныг МАЗ маркийн ачааны машин мөргөжээ.
  Байгалийн үзэсгэлэнт газар “Кымгансан” /Эрдэнэсийн уул/  жуулчны баазын бүсэд бямба гаригт 1950-1953 онд солонгосын дайны уршгаар хуваагдсан гэр бүлийнхний ээлжит уулзалт боллоо. Энэ тухай ЦТАК мэдээллийн агентлаг онцлохдоо уг уулзалт нь хойд Солонгосын санаачилгаар зохиогдсон гэв.
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Орос улс  Этиоп, Конго улстай нэг эгнээнд тавигдсаныг Орос улсын Олон нийтийн танхим «Хил хязгааргүй сэтгүүлчдээс» тайлбар өгөхийг «эелдэгээр» хүсчээ. Мэдээлэл болон  чөлөөт  үг хэлэх асуудал хариуцсан Олон нийтийн танхимын Зөвлөл  танхимын тэргүүн Павел Гусевын санаачилгаар цугларч хуралдаан явууллаа.
Ирэх жилээс Орос улсад Интернетийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэ асуудал их чухал асуудал.  Энэ жилийн  эхний хагасд 400 хэрэг гарсан нь сүлжээнээс хаалттай  мэдээлэл алдагдсантай холбоотой байв.  Нэмэлт өөрчлөлтөөр бол интернетээр үйлчилгээ явуулж буй нь технологийн хамгаалалтаар хангагдаж өөрийн мэдээллийн сангаа ямар нэгэн мэдээлэл гадагш алдахгуй байх ёстой.
Гүрж улсын хувийн “Жоржиан эйруэйс” компани орос улсын холбогдох албанаас Тбилис-Москвагийн хооронд тусгай нислэгийн зөвшөөрлийг 11-р сарын 1-нээс  30 хүртэл авсан байна. Энэ тухай өнөөдөр нислэгийн компанийн төлөөлөгч мэдээллээ. Урьдны зөвшөөрөл нь энэ сарын 31 нд дуусч байгаа аж.
Орос улсын дипломатууд Канадын эрх баригчдыг нийтийн  зөвшөөрөгдсөн шалгуураас хальж байна хэмээн буруушаав.Шалтаг нь оросын иргэдийн канадын виз  хүсэхэд  бөглөдөг шинэ анкет болжээ. Тухайлбал, оросын хуучин цэргийн албатнуудыг албаныхаа тухай ярь, цэргийн ангийнхаа дугаарыг хэл, халагдах  болсон тухай болон даргынхаа тухай ярихыг тэд шаарддаг байна.
50 жилийн өмнө Солонгосын дайны үеээр төрөл төрөгсдөө алдсан 400 орчим Өмнөд Солонгосын иргэд БНАСАУ-ын хил давав. Хилийн хоёр талд амьдардаг солонгос иргэдийн төрөл төрөгсдийн уулзалт энэ жил анх удагаа боллоо. 1953 онд гарсан зэвсэгт мөргөлдөөн хоёр улсын эвлэрснээр дууссан бөгөөд БНАСАУ, Өмнөд Солонгос урьдын адил дайны байдалд байна.
Сүүлийн нэг жилд Хятадад төрсөн хамгийн бяцхан 30 гаруй мянган иргэдэд  “Олон улсын үзэсгэлэн “ буюу “Шибо” нэрийг өгчээ.  Энэ нэрийг эцэг, эх нар нь  Шанхайд болсон Олон улсын үзэсгэлэн “ЭКСПО-2010”  тохиолдуулан хүүхэддээ өгчээ. Хятадад хүүхдэд нэр өгөхдөө ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулан өгдөг уламжлалтай аж.
Орос улсын лалын шашинтнууд хаж  хийхээр Саудын Арабыг зорьж байна. Бямба гаригт Саудын Араб  руу сүсэгтнүүдийн анхны онгоц нислээ. Даваа гаригт Мекка -ариун газар руу  явах  сүсэгтнүүд явахаар төлөвлөж байна. Саудын Арабын хилийг тэд 10 сарын  12ны дотор давах естой юм. Энэ жил оросын лалын шашинтнуудад урьд жилийн адил 20.5 мянган хүний квот олгожээ.
Гаитид гараад байгаа булчин задрах өвчнөөр өвдөгсдийн тоо 220 хүрч, 3 мянга орчим хүн  халдвар  аваад  байна. Эрх баригчдын мэдээлснээр тус улсын нийслэл Порт -о-Пренсед энэ өвчин  бүртгэгдсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон газар хөдлөлтийн улмаас хотын хүн ам эрс нэмэгдсэн байна.
Шанхайн боомтын  ойролцоо  хятадын «Пу Ван Хай» усан онгоц орос улсын «Балтийский --106» усан онгоцыг мөргөжээ.  Онгоцны хамар хэсэгт гүн хонхорхой үүсч, нилээд гэмтэл авсан байна. Бямба гаригт болсон энэ явдлын үеээр  «Балтийский --106»гийн  зангуу   тавигдсан байна.
Адольф Гитлерийн нэртэй холбоотой  улс төрийн шинэ шуугиан Англи улсад гараад байна.  НТВ -гийн мэдээлсэнээр Консерваторын намын Зөвлөлийн тэргүүн, өндоө албан тушаалтан Харрогейт Гарднер багт наадамд ХХ зууны гэмт хэрэгтэн гитлерын багтай иржээ. Энэ үдэшлэг дээр нацист мэндчилгээ дэвшүүлж байгаа зураг нь сонингуудад  гарсан байна. Тэрээр хэлэхдээ би хэн нэнийг доромжлхыг зориогүй.
зохиосон  амиа  золиослогчийн машинаас  80 км  тротиллтой  тэнцэх  цэнэглэгч олджээ. Энэ тухай хэргийг мөрдөж эхэлсэн оросын хэв журмыг сахиулах  байгууллагаас   мэдэгдлээ. Дэлбэрэлт өнгөрсөн бямба гаригт болсон. Дэлбээрэлт гарсан газар 3 метр гүнзгий  нщх бий болжээ.
Тэтгэвэрт гарах хугацааг 2 жилээр уртасгах тухай тэтгэврийн шинэчлэлийг Францын сенат дэмжлээ. Хоёр долоо хоног Үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид бууж өгөхгүй 11-р сарын 6- наас  10-р сарын 28  бүх үндэстний шинэ ажил хаялт явуулна гэж мэдэгдлээ.Эсэргүүцлийн жагсаалд 3,5 сая хүн оролцож байна.
 Москвагийн Кремлийн бадмаараг  таван хoшуу гялалзаж эхлэснээс хойш өнөөдөр 75 жил өнгөрлөө. Анхны  таван хошуу хааны бүргэдийг сольж Спасская цамхагт бий болсон. Дараа нь   Троицкая, Никольская, Боровицкая зэрэг гурван цамхаг тийм таван хошуутай болжээ. Эрдэнээр хийсэн шинэ таван хошуу бүр 1 тонн гаруй жинтэй байв. Бадмарагыг 30 кг алтаар хавөөлөв.
Тажикистаны  хойд Хужан хотноо оросын анхны багш нарын хөшөөг нээв. Дундад Азийн орос хэлээр хичээл заадаг эртний нэгэн сургуулийн дэвсгэр нутаг дахь  дөрвөн метр өндөр гантиг хөшөө бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэхээр энэ бүгд найрамдах улсад  сайн дураараа ирсэн анхны эхний 12 багшийн дурсгалыг мөнхжүүлэв.
НҮБ  түүхэндээ  анх удаа  «Дэлхийн хүн ам  2010 онд»  илтгэлдээ урьд өмнө ер хэлэлцэгдэж байгаагүй өнөөгийн  хөндүүр сэдэв болох дотоод  мөргөлдөөн ба иргэний дайн - жендерийн  хүчирхийллийн   асуудлыг хөнджээ. НҮБ-ын дэлхийн хүн амын тухай  шинэ илтгэл өнгөрсөн жилүүдээс  хэлбэрээрээ хүртэл өөрчлөгджээ.
 Орос,  АНУ  мансууруулах бодисоор наймаа хийж олсон орлогын хөрөнгө «угаах» ба ил тод болгохтой холбоотой асуудлуудаар  хамтран ажиллахаар тохиролцсон гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих оросын холбооны  албаны тэргүүн Виктор Иванов  Вашингтонд мэдэгдлээ. Тэрбээр  мансууруулах бодисын  хууль бусын наймаа, тээвэрлэлтийг эсэргүүцэх ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ.
Вьетнамын  Вунг Тау боомтод удаан хугацаагаар цалингаа авч чадахгуй, ядуурлын ирмэг дээр байгаа  оросын  усан цэргүүд Ерөнхий прокурорт ханджээ.  Усан цэргийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч  Николай Суханов  мэдэгдэлдээ Москвад байрладаг усан онгоцны компаниас хийсэн ажлынхаа  хөлсийг тэд  нэхэмжилжээ.   Бенин улсын далбаа нь дор явдаг Тунцеловын багийн долоон гишүүн тусламж хүссэн.
Францын Сенат өнөөдөр  тэтгэврийн шинэчлэлийн асуудлын хувь заяаг шийднэ. Сангийн сайд Эрик Вэрт санал асуулгын явцыг хурдсгаж, нэмэлт өөрчлөлт хийх гэж цаг алдахгуй  байхыг уриалав. Ерөнхийлөгч Николя Саркози  тэтгэврийн насыг 60-62 болгох санал тавьснаас үйлдвэрчний эвлэл засгийн газар хоёрын хооронд хэрүүлийн алим  гарчээ.
НҮБ манай гариг дээрх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооллого явуулжээ. Дэлхий  дээр эрэгтэйчүүд  эмэгтэйчүүдээс  57 саяаар илүү  байдаг аж.  Хүн ам шигүүн байрлах  Хятад, Энэтхэг, Пакистан, болон Бангладеш зэрэг орнуудад  сүйт  бүсгүй  хүрэлцдэггүй гэнэ.  Харин Европт бол өөр хэрэг. Тэнд  эрэгтэйчүүд  нь ховордосон.
 Хоер орны хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэхээр ОХУ,   Түркмени улсын  ерөнхийлөгч нар  өнөөдөр Каспийн тэнгэсийн эрэг дээр уулзалдана. Дмитрий Медведев, Гурбангула Бердымухамедов нарын хэлэлцээр Туркменбашид үргэлжилж байна.
  Владимир Путин Краснодарын хязгаарт нутгаар өнөөдөр ажлын аялал хийнэ /Оросын өмнөд хэсэг /. Тэрээр үерт нэрвэгдсэн  суурин газруудаар очно. Тэнд цахилгаан, усны  хангамж аль хэдийн сэргэж, орон нутгаар цэвэрлэгээний ажил хийгдэж, хүн амыг амьжиргааны наад захын  шаардалагатай  зүйлээр хангах ажил зохиогдож байна.
Монгол Улсад өрнөж байгаа үйл явдлын нэг томоохон арга хэмжээ бол Аугаа эх орны Ялалтын 65 жилийн ой, Монгол-Оросын найрамдлын 50 дахь сард зориулсан радио-уралдааны шагналыг гардуулах еслол байв. Энэ уралдааныг «Оросын дуу хоолой» радио, оросын «Монголын анд нөхдийн холбоотой» хамтран явуулсан.
Байгалын ойн түймэрт өртсөн оросын бүс нутгууд сэргээгдэж, шинэ байшингууд бүр бүхэл бүтэн тосгон суурингуудыг барьж байгуулж байна. Энэ долоо хоногт ерөнхийлөгч Д.Медведев халуун зуны энэхүү үйл явдалд анхаарал хандууллаа. Ихэд хэлмэгдсэн бүс нутгуудын тэргүүнүүдтэй видео бага хурал хийж оросын болон гадаадын гал сөнөөгчидтэй биечлэн уулзлаа.
Бүх оросын хүн амын тооллогыг бүх ард түмний маш чухал ажил гэж ерөнхийлөгч Д.Медведев нэрэллээ. Тэрээр гэргий Светланагийн хамт тооллогонд оролцсон байна. Энэ тооллого нь «бид хэдүүлээ вэ, бид ямархуу байдалтай байна, ямар бурэлдхуунтэй вэ, бид юутай вэ гэдгийг» тодруулахад туслана гэж Оросын төрийн тэргүүн хэллээ.
Хятадын төв хэсгийн уурхайд  дэлбэрэлт болж  20 хүн амиа алджээ. Газар дор 30 уурхайчин хашигджээ. Хэнань мужид өнөөдөр өглөө эмгэнэлт явдал гарчээ. Уурхайн компанийн төлөөлөгчдийн ярьснаар метан алдагдсанаа  дэлбэрэлт болсон байна.  
Хүн төрлөхтний эртний дайсан өлсгөлөн 21-р зуунд суудлаа тавьж өгөхгүй байна. Дэлхий дахинаа өнөөдөр 925 сая хүн өлмөн зэлмүүн аж төрж байна."Өлсгөлөнтэй тэмцэхэд нэгдэх" нь дэлхийн хүнсний өдрийн сэдэв байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1945 онд тогтоосон энэ өдрийг жил тутам 10-р сарын 16-нд тэмдэглэж байна.
"Орос улс  ХДХВ/ДОХ, сүръеэ болон  хумхаа  өвчинтэй тэмцэх дэлхийн санд  60 сая америк доллар" хандивлах болсон тухай ОХУ-ын Засгийн газрын тогтоолд өгүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн  бичгийн дарга Пан Ги Мун  тус санд хандив өгсөн улс орнуудад талархав.
Дэлхий дахинаа 10-р сарын 16-нд Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал 1979 онд энэ өдрийг зарлан тунхагласан юм. Хүнсний өдөр олон улсын байгууллага, энгийн хүмүүсийг өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд нэгдэхийг уриалж байна.
Орос улсын ерөнхий сайд В.Путин мөсөн дээр амжилттай газардсан "Арктика-2010" экспидицийн гишүүдэд баяр хүргэв. Тэрээр Чукотын тэнгис дахь "Хойд туйл-38" хөвөгч станцад тоног төхөөрөмж хүргэсэн "Россия" мөс зүсэгч хөлөг онгоцонд утасдасан байна. Хөлөг онгоцонд агаар мандал, мөс, далайтай холбоотой судалгаа хийнэ.
Япон тэнгисийн эргийн Ниигата хотод өнөөдөр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны эдийн засгийн форумын хөдөө аж ахуйн яамдын удирдагчдын зөвлөлгөөн эхэллээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хамтын ажиллагаа болон бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын асуудал багтжээ. Оросын төлөөлөгчдийг Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник тэргүүлж байна. Дэлхийн хүн ам 2050 онд 9 тэрбумаас давна.
НҮБ-ын ЮНИСЕФ /хүүхдийн сан/  Киргизийн хүүхдүүдэд нэг сая америк доллар олгосонд Орос улсад талархав. Дэлхийн цар хүрээтэй  асуудлыг шийдвэрлэхэд ОХУ идэвхтэй  оролцож байгаагийн нэг тод илрэл энэ юм хэмээн  тус сан мэдэгджээ. Тэдний үзэж байгаагаар одоо Киргиз улсад тусламж нэн шаардлагатай хагас сая  гаруй хүүхэд байна.
АНУ -д  Лещинскийнхний хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Тэд Орос улсаас үрчилсэн 3 охиноо зэрлэгээр тамласнаас ийнхүү шүүгдэж байна. Охидын нэг сургуульдаа нүүр нь хөхөрсөн  ирснээс  хэрэг манджээ.Тэдний эцэг, эх хүүхдээ шийтгэж хадаасан дээр сунайхыг шаардаж байсан нь илэрсэн байна. Охид 12-14 настай.
Оросын Алс Дорнодын Чукотка, Камчаткийн хязгаар, Магадан мужид Бүх оросын хүн амын тооллого эхэллээ. Оросын статистикийн албаны мэдээгээр хүн амын тооллогын эхний үр дүнг 2011 оны 4-р сард дүгнэж, 2012 оны 4-р улиралд эцэслэн дүгнэхээр төлөвлөж байна. Орос улсад 1722 онд хүн амыг анх тоолоход тухайн үед 14 сая хүн байсан юм.
Зөвлөлтийн алдартай лимузин "ЗиМ" өнөөдөр 60 нас хүрч байна. Машины хэмжээ Сталин, улс орны дээд удирдлага сууж байсан ЗиС110 машин болон энгийн хэрэглэгчдийн "Победа" маркийн машины хооронд байна. Автомашин цагт 120 км хүртэл хурдалж, гурван эгнээ суудалтай зэрэг урьд байгаагүй зохион бүтээх шийдлээр ялгарч байв. Энэ машиныг дунд түвшний түшмэдэд зориулжээ.
Орос улсын эдийн засаг энэ жил 4 хувиаар өснө. Харин Холбооны төсвийн алдагдал төлөвлөснөөс доогуур 3,5 хувиас давахгүй. Төв банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Улюкаев энэ тухай уламжлав. Үүний зэрэгцээ улс оронд инфляц ирэх оны 2-р улиралд буурч эхэлнэ. Мөн Орос улсын олон улсын нөөц дахин 500 тэрбум долларт хүрснийг Улюкаев тэмдэглэв.
Энэ жил Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобогийн гэргий  хууль бусаар гэрийн хорионд байлгаж байгааг эсэргүүцж буйгаа БНХАУ-ын эрх баригчдад илэрхийлэв. Тэрээр энэ тухайгаа Twitter интернет-сайтад тэмдэглэв. Лю Сяобо хятадын өнөөгийн бүтцийг нураахыг уриалснаас 2009 онд 11 жил шоронд хорих ял авч, одоо шоронд хоригдож байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2010
8
12
13
15
19
20
21
25
26
27
28
29
31