×
Нийгэм 30 Есдүгээр сарын 2010
Мексикт хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цутгасан 10 песогийн мөнгөн зоос дэлхийн хамгийн гоёмсог зоосоор шалгарав. Дэлхийн 22 орон мөгөн тэмдэгтээ танилцуулсан уралдаанд энэ зоос хамгийн гоёмсог зоосоор шалгарчээ. Австралийн нийслэлд болсон мөнгөн тэмдэгтийн үйлдвэрийн дэлхийн бага хуралд оролцогчид ийнхүү шийдлээ. Мексик зоос 44 мм, 62,2 грамм жинтэй.
Москвагийн консерваторид Давид Ойстрахын нэрэмжит хийлчдийн олон улсын уралдаан эхэлж байна. Уралдаанд Орос зэрэг 15 орны 10-28 насны 47 хөгжимчин оролцож байна. Залуу авьястнуудыг нэгдүгээрт техник, хоёрдугаарт жүжиглэл, үзэгчдийг татах байдлаар дүгнэнэ. Уралдаанд оролцогчид Бетховен, Брамсын романтик эгшиглэнт аялгуу тоглож, хийл хөгжмийн зэмсгийн хаан болохыг батална. Уралдааны шувтаргад хийлчид найрал хөгжимтэй тоглоно.
Хоёр Солонгос хоёр жил завсарласны эцэст цэргийн асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Төлөөлөгчид өнөөдөр хилийн зэвсэггүй бүс Пханмунжомд уулзав. Шар тэнгист цэргийн мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх яриа хэлэлцээ нааштай үр дүнд хүрсэнгүй хэмээн Өмнөд Солонгосын Ренхап агентлаг уламжлав. Хөлөг онгоцыг сөнөөж, 46 далайчны аминд хүрсэн 3-р сарын үйл явдалд уучлалт хүсэхийг Сөүл шийдвэртэй шаардав.
Орос улсад ажилгүйдлийн түвшин бараг хямарлын өмнөх түвшинд хүрсэн гэж засгийн газрын дэд сайд Александр Жуков мэдэгдэв. Өнөөгийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн амын 6,9 хувь нь буюу 5,2 сая хүн ажилгүй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлал энэ тоог гаргажээ
Мексикийн буланд нефть олборлох тавцанд осол гарсны дараа АНУ-д бэрхшээлтэй тулгарч байгаа Британийн "Бритиш Петролиум" компани Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. Оросын компаниуд "Бритиш Петролиум" компанийн хөрөнгийг эзэмшихийг маш их сонирхож байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Мексикийн буланд гарсан ослоос үүдэлтэй үүргээ биелүүлэхийн тулд "Бритиш Петролиум" компани хөрөнгөө худалдах юм.
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод Ази-Номхон далайн бүс нутгийн хотуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Дээд хэмжээний уулзалт "Дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд хөгжих шинэ стратеги" үндсэн сэдэвтэй байна. Дээд хэмжээний уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Хятад, Малайз, Таиланд, Гонконгийн 14 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хотын дарга, ерөнхий архитекторчид багтжээ.
Орос улсын  интернет хэрэглэгчид өнөөдөр Интернетийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг төрийн ямар нэг хууль тогтоомжид тусгаагүй. АНУ 1969 онд цэргийн зорилгоор цөмийн дайн дэгдсэн тохиолдолд мэдээлэл дамжуулахад компьютерийн сүлжээ бүтээж, интернет үүссэн гэж үздэг. Орос улсад одоогийн байдлаар 43,3 сая интернет хэрэглэгч байгаагаас 68 хувь нь өдөр бүр интернет ашигладаг байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26