×
Нийгэм 27 Есдүгээр сарын 2010
Москва хотын Улсын Кремлийн ордонд ням гаригт "21-р зууны бүжгэн жүжгийн одод" гайхалтай концерт боллоо. 17 жилийн өмнөөс хэрэгжсэн алдартай олон улсын төсөл Орос улсад анх удаа боллоо. Энэ удаа 50 дахь тоглолт боллоо. Төслийн зохиогчид 10 жилийн шилдэг бүжгэн жүжигчинд шагнал гардуулахаар анх удаа шийдсэн ч, нэгээр барахгүй олон хүн шалгарлаа.
Түймэр, үер зэрэг сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн бусад гамшгаас үүдэн Европын орнуудын Онц байдлын яамдын удирдлагууд байгалийн гамшигтай хамтран тэмцэх талаар бодоход хүрлээ. Европын Зөвлөлийн "Хэсэгчилсэн нээлттэй хэлэлцээрт" багтдаг эдгээр орны яамдын тэргүүн нар өнөөдөр Санкт-Петербург хотод байгалийн гамшигт тусалж, урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг хэлэлцэнэ.
Минут тутам дэлхий дээр 154 хүн төрдөг. Бүгдийг зөв өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. Найм хүртлэх нас хүүхдийн хамгийн чухал үе гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үед хүүхдийн дадал, ёс суртахууны үнэт зүйл, оюун ухаан, бүтээлч чадвар зэрэг ирээдүйн суурь бүрэлддэг. Москва хотод 9-р сарын 27-29- бага насны хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлаар ЮНЕСКО-ийн дэлхийн анхны бага хурал болно.
Оросын "Азов-Сити" тоглоомын бүст 10-р сарын 1-нд хоёр дахь казино нээнэ. Краснодар болон Ростов мужийн хил дээр хагас жил орчмын өмнө барьсан анхны барилгаас 100 метрийн зайд хоёр дахь казиног барьжээ. Орос улсад 2009 оны 7-р сарын 1-ээс тоглоомын байгууллагын үйл ажиллагааг хориглосон юм. Орос улсад мөрийтэй тоглоомын дөрвөн бүс байгуулна.
НҮБ малайзын эрдэмтэн-одон орны физикч Мазлан Отманыг харь гаригийнхантай хамгийн түрүүнд холбоо тогтоосон албан ёсны этгээдээр тодорхойллоо. Тэрээр ирэх долоо хоногт Английн Бакингемширт сансар судлалын асуудлаарх бага хуралд шинэ илтгэл тавина. Сансарт дэлхийн бус соёл иргэншлээс дохио хайгаад, энэ соёл иргэншлийг илрүүлэх найдвар төрж байна гэж тэрээр хэллээ. Үүнийг илрүүлбэл НҮБ уялдаатай арга хэмжээ авах ёстой.  
Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива одоогоор таиландын шоронд байгаа  оросын иргэн Виктор Бутыг АНУ-шилжүүлэх асуудлыг өөрөө шийдэх бодолтой байна. Тэрээр "Вашингтон пост" сонинд өгсөн ярилцлагадаа,  Бангкок Орос улс, АНУ-ын алинтай ч харилцаагаа муутгах бодолгүй бөгөөд орос, америкчүүд таиландын оролцоогүй тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Орос улс хуурамч эм устгах олон улсын цагдаагийн ажиллагаанд нэгдлээ. Орос улсын Дотоод хэргийн яамны дэргэдэх Интерполын Үндэсний төв товчооны дарга Тимур Лахонин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Интернетэд хуурамч эм борлуулдаг 1200 орчим вэб хуудас байсан гэж тэрээр хэллээ. Одоо эдгээр эмийг худалдаанаас хурааж байна. Энэ ажиллагаа 25 оронд болж байна.
Казахстаны нутаг дэвсгэрт дэгдсэн түймэр Оросын Алтайн хязгаарт хүрэх аюултай байна. Сансраас авсан зургаас тэнд талын түймрийн 40 гаруй голомт байгаагаас тал нь хоёр орны хилийн ойролцоо байна. Алтайн хязгаарын гал сөнөөх алба бэлэн байдалд байна. Казахстаны нутаг дэвсгэрээс 9-р сарын 8-нд оросын Алтайн хязгаарт түймэр дэгдэж, салхи секундэд 30 метрийн хурдтай салхилж байдлыг улам хүндрүүлсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26