×
Нийгэм 25 Есдүгээр сарын 2010
Москва болон Бүх оросын хамба Кирилл Оросын зүүн бүс нутагт хийж байгаа айлчлалын хүрээнд өнөөдөр алмас эрдэнийн үйлдвэрлэлийн төв Якутын Мирный хотод очилоо. Тэрээр тэнд үнэн алдартны шашны гимназийн шинэ барилгын суурийг тавихад оролцлоо. Одоо тэнд зөвхөн бага анги хичээллэж байна. Цаашдаа энэ сургууль ерөнхий боловсролын дунд сургуулийн хэмжээнд ажиллана.
Амиа золиослогч террорист дэлбэрэлт үйлдсэн баримтаар Махачкалад эрүүгийн хэрэг үүсгэлээ. Баасан гаригийн үдэш алан хядах ажиллагааны улмаас янз бүрийн мэдээгээр 24-40 хүн хохирсон байна. Хүнд шархадсан 10 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. Зэвсэгт этгээд терроризмтай тэмцэх ажиллагаа явуулдаг газар цагдаагийн бэхлэлтийг сэтлэхийг оролдоход түүнийг зогсоожээ. Үүний дараа тэрээр олны дунд өөрийгөө дэлбэлсэн байна.
Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна.
Барын дэлхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Алс Дорнодын Хабаровск хотод анх удаа экологийн наадам болж байна. Энэ амьтны амьдарлын хэв маяг, зан байдлын талаарх асуулт хариултын уралдаан наадмын гол үйл явдал байна. Одоо Орос улсад 400 орчим амурын бар байна. Энэ амьтан Олон улсын улаан номонд орсон тул  агнахыг хоригложээ.
Ницца хот бямба гаригт Москвагаас гарсан анхны галт тэргийг ёслол төгөлдөр хүлээж авна. Орос улс болон Францын зүүн өмнөд эрэг хүртэл бараг зуун жил завсарласны эцэст галт тэрэг зорчиж эхэллээ. Энэ маршрутаар 19-р зууны сүүлчээс дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл галт тэрэг зорчсон юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркель нар Иордан голын баруун эрэгт Израиль шинэ суурин барихад тавьсан хоригийг сунгах байр суурьтай байна. Хоёр орны удирдагч Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах асуудлыг утсаар ярилаа. Ойрх Дорнодод энх тайван тогтоох яриа хэлэлцээ ойрын өдрүүдэд дахин гацах эрсдэлтэй байна гэж тэд тэмдэглэв.
Оросын "Союз" хөлөг Казахстанд газардав. Сансрын хөлөгт сансрын нисэгч Александр Скворцов, Михаил Корниенко, НАСА-ийн сансрын нисэгч Трейси Колдвелл-Дайсон нар байв. Аркалык хотын дүүрэгт москвагийн цагаар 09:22  цагт буугч аппарат газардав. Олон улсын сансрын станцад оросын сансрын нисэгч Федор Юрчихин, америкийн сансрын нисэгч Даглас Уилок, Шэннон Уокер нар ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26