×
Нийгэм 24 Есдүгээр сарын 2010
Орос, Хятад улс нацист, милитаристууд тэдний хамсаатнуудыг баатарлаг үйлс байгуулсан мэт алдаршуулж, дэлхийн хоёрдугаар дайны түүхийг гуйвуулах оролдлогыг санал нэг үгүйсгэж байна. "Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ой: түүх болон орчин үе" Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын бичсэн нийтлэлд энэ тухай тэмдэглэсэн байдаг. Хятадын "Жэньминь жибао" сонинд өнөөдөр энэ нийтлэлийг хэвлэжээ.
Өмнөд Африкийн Кейптаун хотод "Африка аэроспейс энд дифенс-2010" үзэсгэлэнд Орос улс олон төрлийн зэвсэг, цэргийн техник дэлгэн үзүүллээ. Үүнийг тээвэр, ачааны компани, эрүүл мэнд, аврах алба, цагдаа, тусгай газар ашиглах боломжтой. Үзэсгэлэнд шинэ материалаар хийсэн Калашников автомат бууг тавьжээ.  
Орос улсын хууль сахиулах байгууллага энэ оны эхнээс 30 гаруй тонн мансууруулах бодис хураасан гэж Холбооны мансууруулах бодист хяналт тавих албаны тэргүүн Виктор Иванов уламжлав. Сүүлийн 9 сард мансууруулах бодис хэрэглэгчдийн цугладаг 6 мянган газрыг устгаж, 90 мянга гаруй хүнийг эрүүгийн хэрэгт татжээ.
Европыг эсэргүүцлийн жагсаал цуглаан нөмөрлөө. Словенид өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа болж байна. Улс орны гудамжинд эмч, цагдаа, сэтгүүлч, соёлын ажилтнууд гарч байна. Тэдний цалинг нэмэх хүртэл хугацаагүй цуглаан хийнэ. Португалийн оршин суугчид цалин нэмэхийг шаардаж байна. Лиссабонд цагдаа нар жагсаал хийж байна. Өнгөрсөн оны намар засгийн газар тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр амласан юм. Төр засаг амласнаа биелүүлсэнгүй.
Д.Медведев Курск хотод ахмадуудын нийгэм-эдийн засгийн байдлын сэдвээр зөвлөлгөөн хийнэ. Төрийн тэргүүн нас дээр гарсан, тэтгэврийн насны хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцэх бодолтой байгаагаа саяхан мэдэгдсэн юм. Тэдний эрхийг илүү сайн хамгаалж, хөдөлмөрийн ажиллагааг дэмжих цаг болсон гэж Д.Медведев хэллээ. Энэ сэдвийг төр засгийн тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн авч үзэх шаардлагатай гэж тэрээр тэмдэглэв.
Эх газрын Хятад "нэг сайхан өдөр" Тайваныг чиглүүлсэн пуужингаа зайлуулна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд өчигдөр Нью-Йоркт хятадын сэтгүүлчидтэй уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Эх газраас арлын зүг чиглүүлсэн хэдэн зуун пуужинг харвах хэсгээс зайлуулах Тайбэйн уриалгад хятадын удирдагчдаас анх удаа Хятадын Төрийн Зөвлөлийн сайд олон нийтэд тайлбар хийлээ хэмээн конгонгийн хэвлэлд тэмдэглэжээ.
Орос улсын Алс Дорнодын Хабаровскт Чита-Хабаровск чиглэлд "Амур" холбооны авто машиныг ашиглалтад өгөв. Амур 2097 км урт зам Европын хилээс Зүүн-Өмнөд Ази хүртэл тээврийн шинэ хонгилын бэлэг тэмдэг" хэмээн ОХУ-ын тээврийн сайд Игорь Левитин мэдэгдэв. Барилгачин, төсөл боловсруулагч, автомашины зам тавихад оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх Хабаровскт болсон ёслолын хурлын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ирантай хамтын ажиллагаагаа хязгаарлах тухай зарлигт гарын үсэг зурсан нь Бушер дахь Атомын цахилгаан станцад хамаагүй. Төрийн тэргүүний туслах Сергей Приходько Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Оросын мэргэжилтнүүдийн оролцоотой Иранд барьсан атомын цахилгаан станцыг МАГАТЭ бүрэн хянаж, ямар нэг асуудал үүсгээгүй.
Орчин үеийн зөрчлийг хүчээр шийдэж болохгүй. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшинд болсон хурлын үеэр пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. "Хэнийг ч болов ганцаардуулалгүй яриа хэлэлцээнд бүх талыг татан оролцуулж, улс төр-дипломат арга замаар" зөрчлийг шийдэх хэрэгтэй хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26