×
Нийгэм 23 Есдүгээр сарын 2010
Оросын төмөр зам компанийн галт тэрэг Москва Ниццагийн чиглэлд өнөөдрөөс зорчиж байна. Галт тэрэг орос улсын нийслэлийн Белорусскийн вокзалаас долоо хоногт нэг удаа Ниццад очино. Галт тэрэг Смоленск, Минск, Брест, Варшав, Вена, Милан хотыг дайрна. Галт тэрэг замдаа 50 цаг болно.
Приморийн хязгаарын шүүх Хятадын гурван иргэн Орос улсын хилийг хууль бусаар зөрчиж, "Улаан номонд" орсон амарын барын арьс, ясыг дамлан худалдахыг оролдсон хэрэгт буруутгажээ. Энэ ховор амьтан Оросын  Приморийн хязгаарт 500 гаруй толгой байна. Хятадын хоёр иргэнд хоёр жил, гурав дахь этгээдэд 2,5 жил шоронд хорих ял оноожээ.
Орос улс 1940 онд Катынд польшийн иргэдийг буудан хороосон талаарх эрүүгийн хэргийн материал бүхий 20 ботийг Польшид өглөө. Дотоод хэргийн яамны ардын комиссириатын хуаранд польшийн цэргийн албан хаагчдийг илгээх тухай баримтын хуулбар, жагсаалт, байцаалтын протокол, шүүх-эмнэлгийн экспертизийн шинжилгээний мэдээлэл, нас барсны гэрчилгээ, оршуулсан тухай акт зэргийг польшийн талд өгөв.
Буриадад буддын шашны үндсийн талаарх хүүхдэд зориулсан сурах бичгийг анх удаа хэвлэв. Тус бүгд найрамдах улсад буддын шашинтнуудыг нэгтгэдэг гол байгууллага Оросын Буддын шашны уламжлалт Сангхи  "Даш Чойнхорлин" их сургууль "Бурхан буддагийн ертөнц" ном хэвлэжээ. Арван мянган хувь хэвлэсэн номыг өнөөдөр танилцуулж байна. Сурах бичиг гурван хэсгээс бүрдэж байна.
Киргиз-оросын комисс оросын цэргийн нэгдсэн баазыг Киргизд байрлуулах маргаантай бүх асуудлыг зохицуулсан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга Валерий Герасимов пүрэв гаригт Бишкект энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь чуулганы хүрээнд Нью-Йоркт нийт улс төрийн мэтгэлцээн эхэлж байна. Есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх энэ нэр хүндтэй форумд төр засгийн тэргүүн, НҮБ-ын гишүүн орны Гадаад хэргийн сайд130 гаруй хүн оролцож байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26