×
Нийгэм 22 Есдүгээр сарын 2010
Берлинд болж байгаа галт тэрэгний инновац дизайныг бүтээх уралдаанд түрүүлсэн Орос улсын төлөөлөгч  Святослав Саакян уралдаанд түрүүлжээ. Санал болгосон төсөлд хөдөлгөөнт буйдан, ширээ бүхий купег дуу чимээгүй орон зай, вагоны сул чөлөөтэй хэсэг, мөн том цонхтой тул сайн гэрэлтүүлэгтэй хослуулсан байна. "Инно Транс-2010" олон улсын тээврийн томоохон үзэсгэлэнгийн хүрээнд уралдаан болжээ.
Зах хязгааргүй монголын тал нутаг, аж үйлдвэрийн Эрдэнэт хот, монголын нэрд гарсан танил хүмүүс. Алтайн нэрд гарсан зураач Федор Торховын "Монгол улс-миний бага эх орон" үзэсгэлэнгээс энэ бүхнийг үзэх боломжтой. Улаанбаатар хотод монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын хүрээнд энэ үзэсгэлэн гарч байна. Зураачийг Монгол улсад тухайлбал Баян-Өлгий аймагт сайн танина. Тэрээр бараг 40 жил Монгол орныг зурж байна.
Японы засгийн газар БНХАУ-тай аль болох эрт яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хэвийн болгох шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газрын төлөөлөгч Иосито Сенгоку Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Зүүн-Хятадын тэнгист орших Сенкаку арлын маргааны улмаас хоёр орны харилцаа хурцаджээ.
Өнгөрсөн зуны байгалийн гамшигаас оросын төр засаг одоогийн даатгалын системийн сул талыг эргэцүүлэн тунгааж байна. Зун урьд байгаагүй халснаас ган болж, ойн түймэр дэгдсэн. Түймрийн улмаас хөдөө аж ахуйн 22 мянган үйлдвэрлэгч ноцтой хохирч, 2500 байшин шатаж, хэдэн мянган хүн орох оронгүй болжээ. Их тоо байна.
Арктикийн орнууд хамтын ажиллагаа, сайн хөршийн үлгэр хэмээн Умард, Өмнөд туйлд олон улсын хэмжээнд хамтран ажиллах асуудал эрхэлсэн Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Артур Чилингаров хэллээ. Саяхан энэ бүс нутаг зөрчлийн объект байсан бол одоо байдал өөрчлөгдсөн гэж Москвад болж байгаа олон улсын туйлын форумын үеэр тэрээр ийнхүү тэмдэглэв.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хориг хэвээр байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтад үг хэлсэн юм. Нэг талын албадасан арга хэмжээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлттай зөрчилдөж байна.
Афганистаны гомдол хүлээж авах хараат бус комисс 9-р сарын 18-нд Афганистанд болсон парламентын сонгуулийн явцад гарсан зөрчлийн талаар 2000 гаруй гомдол хүлээж авчээ. Нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр мөн тооны гомдол ирсэн байна. Сонгуулийн хууль тогтоомжийн дагуу Сонгуулийн төв комисс 10-р сарын 8-нд парламентын сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах ёстой.
Алмата хотод мягмар гаригийн орой "Евразия" олон улсын 6 дахь кино наадмыг нээх ёслол болов. Кино наадмын албан ёсны нээлтэд Алмата хотын дарга Ахметжан Есимов, Казахстаны соёлын сайд Мухтар Кул-Мухаммед, Казахстан, Орос, Туркийн найруулагчид оролцож байна. "Еврази" кино наадам 9-р сарын 25 хүртэл үргэлжилнэ. Кино наадмын үеэр 40 киног дөрвөн хөтөлбөрөөр үзүүлнэ.
ОХУ-ын Засгийн газрын дарга В.Путин баасан гаригт Якутад айлчлахдаа, Беркакит-Томмот-Кердем төмөр замын барилгын сүүлчийн хэсэгт очино. "Ерөнхий сайд төмөр замын далангийн сүүлчийн холбоосыг тавихад оролцож, дараа нь төмөр замын барилгачидтай уулзана" хэмээн "Якутын төмөр зам" компанийн төлөөлөгч мэдэгдэв. Кердем өртөөнд 9-р сарын 27-нд анхны галт тэрэг зорчих тухай тэрээр уламжиллаа.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийн хүрээнээс халисан нэг талын хориг арга хэмжээ авахаа зогсоохыг НҮБ-ын индэрээс уриаллаа. Тэрээр Мянганы хөгжлийн зорилтын асуудлаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгэндээ, хоригийн хүмүүнлэгийн хязгаарыг сахин мөрдөх шаардлагатай талаар, хориг хүн амд сөргөөр нөлөөлөх учиргүй болохыг санууллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26