×
Нийгэм 21 Есдүгээр сарын 2010
Оросын нэгдлийн дэлхийн өдрийг өнөөдөр анх удаа тэмдэглэж байна. Одоохондоо албан бус ч, энэ баярыг 24 орон тэмдэглэхийг дэмжжээ. Тухайлбал ТУХН-ийн орнууд, Португали, АНУ, Турк, Финлянд, Швейцари, Швед улс байна. Үндэстний цөөнхийн түүх, соёлын үнэт зүйлийг хадгалах, орос үндэстнийг нэгтгэх үүднээс оросын нэгдлийн дэлхийн өдрийг тэмдэглэж байна.
Орос улсын засгийн газар төрийн аппаратын албан хаагчийг 100 мянган хүнээр цөөлөхөөр бэлтгэж байна. Гэхдээ "механик"-аар цомхотгож  болохгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев анхааруулав. Орос улсад түшмэдэд хэзээ ч онц онц дуртай байгаагүй. "Түшмэл" гэсэн үг оросын иргэдийн оюун санаанд сөргөөр буудаг. Энэ юуны түрүүнд 19-р зууны оросын аугаа уран зохиолын уламжлалтай холбоотой.
Москвагийн Третьяковын галерей Парисын нэрд гарсан ижил төстэй байгууллагаас ер бусын бэлэг авлаа. Тус музейд мягмар гаригт Лувр, Орсейн музейн европын гарамгай зураачдын зургийн үзэсгэлэн нээгдэж байна. Орос-Францын жилийн хүрээнд энэ ер бусын үзэсгэлэнг зохион байгуулж байна. Цаасан 56 бүтээл бүхий үнэ цэнэтэй ачааг Парисаас маш болгоомжтой Москвад хүргэсэн байна.
Орос улс "Мистраль" нисдэг тэрэг тээгч хөлөг онгоц худалдан авахаар шийдэж, францын талтай гэрээний санхүүгийн нөхцөл, үндсэн үзүүлэлтийг тохиролцлоо. Оросын тэнгисийн цэргийн флотын Ерөнхий штабын дээгүүр тушаалын төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Москва десантын нисдэг тэрэг тээгч дөрвөн хөлөгтэй болохоор төлөвлөж, үйлдвэрлэгчээс хоёрыг авч, үлдсэн хоёрыг өөрсдийн үйлдвэрт угсарна.
Орос улсад "Сколково" инновацийн төвийн анд нөхдийн клуб байгуулжээ. Москва, Петербургийн их сургуулиуд, Москва, Казанийн техникийн их сургуулиуд, оросын бусад тэргүүлэх их дээд сургууль энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Инновацийн төв хаалттай бус олон улсын чанартай үйл ажиллагаа явуулна. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга, төслийн зохицуулагч Владислав Сурков энэ тухай мэдэгдэв.
Афганистаны хилийн ойролцоо тажикистаны цэргийн автомашины цуваанд хээрийн командлагч Аловудина Давлатовын засгийн газрын эсрэг бүлгийнхэн ням гаригт халджээ. Тусгай албад террористын ахыг нь баривчилсан бичлэгийг өчигдөр улсын телевизийн мэдээгээр дамжуулсан байна. Аловудин өөрөө халдлагад оролцсон гэж баривчлагдсан этгээд хэлжээ. Тэрээр удирдлаганд нь байдаг нутгийн голдуу 100 орчим залууст дэлбэлэлт үйлдэх үндсийг заажээ.
Оросын бүс нутагт зунажин ассан ойн түймэр унтарах төлөвгүй байна. Ульянов мужийн гурван дүүрэгт түймрийн шинэ голомт бүртгэгджээ. Түймэр 16 мянга орчим хүн оршин суудаг зарим тосгонд бараг хүрчээ. Онц байдал зарласан байна. Дөрвөн нисдэг тэрэг, нисэх онгоц түймэр дэгдсэн онц аюултай хэсэгт ус асгаж байна.
Хятадын Тяньжин хотод мягмар гаригт эхэлсэн хоёр талын  эрчим хүчний яриа хэлэлцээний хүрээнд Орос, Хятад улс эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээгээ эхлэв. Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28- Хятад улсад айлчлахын өмнө энэ арга хэмжээ болж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэд сайд Вань Цишань тэмдэглэв.
Энэ мянганд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавьсан зорилтод хүрч болно гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Нью-Йоркт болсон дээд хэмжээний уулзалтаар мэдэгдэв. Гуравдагч ертөнцөд хамтарсан хүч чармайлт тавьсны дүнд ядуурлыг нэлээд бууруулж, хумхаа, сурьеэ, ХДХВ/ДОХ өвичний эстэр амжилттай тэмцэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганд 140 гаруй орны төлөөлөгч оролцож байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26