×
Нийгэм 20 Есдүгээр сарын 2010
Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн эхний үр дүнг гаргах нь  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хурлын гол сэдэв байна. Мянганы дээд хэмжээний шинэ уулзалт 9-р сарын 20-22- Нью-Йоркт болно. Уулзалтад төр засгийн 139 төлөөлөгч оролцож байна.
Дэлхийн шатрын олимпиад өнөөдөр Ханты-Мансийскт эхэлж байна. Энэ тэмцээнийг зохиосноос хойш хамгийн олон хүн энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Нийслэл Юград зохион байгуулж байгаа дэлхийн шатарын 39 дэх олимпиадад 3 мянга гаруй хүн оролцож байгаагаас 2200  тамирчин, дасгалжуулагч, шүүгч байна. Үлдсэн нь сэтгүүлч, зочид юм. Олон хүнд тэмцээнийг үзэж сонирхох боломж олгосон нь бас нэг онцлог байна.
Бангкокийн шоронд 2 гаруй жил байсан Виктор Бут "Талибан" хөдөлгөөнийхөнтэй ажил хэргийн ямар ч холбоогүй байсан. Түүний эхнэрийн  Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачивт хүргэсэн нээлттэй захидалд энэ тухай дурджээ. Тэрээр захидалдаа оросын бизнес эрхэлэгчийг АНУ мөрдөн мөшгөхөөс хамгаалахыг хүссэн байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28- Хятадад айлчлах үеэр Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойг тохиолдуулан орос-хятадын мэдэгдэлд гарын үсэг зурна. ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Разов сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байсан Москва, Бээжин ямар мэдэгдэл хийх вэ?
Орос улсын Агаарын десантын цэргийн офицер Игорь Раевич Эльбрусын нэгэн оргилд зураг зурж, энэ амжилтаар "Орос улсын дээд амжилтыг бүртгэх Геннесийн номонд" багтлаа. Тэрээр энэ уулын хамгийн өндөр цэгт /5642 метр/гарч, 34 минутанд цасанд дарагдсан уулын нурууг тосон будгаар зуржээ.
Орос улс арктикийн тусгай цэрэг байгуулах бодолгүй бөгөөд энэ бүс нутгийг цэрэгжүүлэх огт бодолгүй гэж Гадаад хэргийн яамны онцгой даалгаварт элч Антон Васильев мэдэгдэв. "Арктикийг цэрэгжүүлэх бүх яриа бодит байдалд огт нийцэхгүй байна" хэмээн Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр тэмдэглэв. Орос улс арктикийн усан дор үргэлжлэх хэсгийн нэмэлт үндэслэлийг бэлтгэсээр байна.
Монреалд өнөөдөр Дэлхийн усны конгресс Олон улсын усны холбооны ивээлд болж байна. 100 гаруй орны 4 мянга орчим төлөөлөгч ундны ус баталгаатай хүртээх, хөдөө аж ахуй, эрчим хүчний хэрэгцээнд ундны усыг үр ашигтай ашиглах, хотуудын ус цэвэрлэх асуудал зэргийг хэлэлцэнэ. Дэлхийн цаг уурын дулааралтын нөхцөлд хөгжиж байгаа орнуудын хүн амыг ундны усаар хангах асуудалд онцгой анхаарал хандуулна.
Орос, Хятад улс одоогоор олон улсын байдал, олон улсын харилцааг хөгжүүлэхэд ижилхэн байр суурьтай байна. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гопин даваа гаригт энэ тухай мэдэгдэв.
Нью-Йорк хотод өнөөдөр эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний бүгд хуралд оролцогчид Мянганы хөгжлийн зорилт, сүүлийн 10 жил энэ зорилтын үр дүн  зэргийг хэлэлцэнэ. Уулзалтад төр, засгийн 139 тэргүүн оролцоно. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26