×
Нийгэм 19 Есдүгээр сарын 2010
Гүржийн цэрэг 2008 онд Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид халдах үеэр нураасан парламентын барилгын урд "худал хуурмагийн хана" арга хэмжээ бямба гаригт боллоо.
Серби улс европын орнуудаас хамгийн түрүүнд "Өмнөд Урсгал" хийн хоолойн газар дээрх хэсгийг 2012 оны сүүлч хүртэл барьж эхэлнэ. Хийн хоолой 450 км урт байна гэж "Сербиягаз" Сербийн улсын компанийн ерөнхий захирал Душан Баятович бямба гаригт Сараевод энэ тухай мэдэгдэв.
Энэ долоо хоногт дэлхий даяараа санхүүгийн хямарал эхэлснийг эргэн дурслаа. Америкийн "Леман Бразерс" америкийн хөрөнгө оруулалтын банк 2008 оны 9-р сарын 15-нд дампуурснаа зарласан юм. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийн эдийн засгийг дорвитой сорилоо. Хямарлын хурц үе өнгөрсөн гэдэгт шинжээчид санал нэг байна. Гэхдээ ирээдүйг өөдрөгөөр таамаглахад арай эрт байна.
Багдадад өнөөдөр цуврал дэлбэрэлтийн үеэр 20 гаруй хүн үрэгдэж, 50 орчим хүн шархаджээ. Иракийн нийслэлийн хүн бужигнасан дүүрэгт минажуулсан автомашин дэлбэрсэн гэж Дотоод хэргийн яамны мэдээнд дурдсан байна. Амиа золиослогч этгээд өнгөрсөн ням гаригт Саддам Хусейн эрх барьж байх үед батлан хамгаалах яам байсан байранд халдсан юм. Тэг үеэр 8 хүн үрэгджээ.  
Орос улсын эдийн засаг хямарлын дараа аажмаар сэргэж байна. Орос улсын хөдөлмөрчдийн томоохон нэгдэл Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн Холбооны 20 жилийн ойн хурлын үеэр Засгийн газрын тэргүүн В.Путин ийнхүү мэдэгдэв. Жилийн турш сая орчим ажлын байр бий болгож, ажилгүйдлийн үзүүлэлтийг 7 хүртэл хувиар бууруулжээ. Өнгөрсөн оны эцэст  энэ үзүүлэлт нэлээд их 8,5 хувьтай байсан юм.
Нью-Йорк хотноо 9-р сарын 14-нд эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дахь чуулганы гол сэдвийн нэг байгалийн гамшиг, осолтой тэмцэх тухай байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко Москва хотод энэ тухай мэдэгдэв. Энэ жил тохиосон гамшиг тухайлбал Пакистанд болсон үер энэ уулзалтын анхаарлын төвд байна.
АНУ 1954 онд Номхон далайн Бикини шүрэн аралд ус төрөгчийн бөмбөг туршсан нь дэлхий нийтийн экологид нөлөөлсөн. Үүний хор хохирлыг дорвитой дүгнээгүй байна. Хирошимагийн энх тайвны хүрээлэнгийн японы эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрэв. Судалгааны бүлэг архив болон АНУ-ын эрчим хүчний яамны нууцын ангиллаас гаргасан баримтыг судалжээ.
Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор өнөөдөр Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Орос улсын Гадаад хэргийн сайд гадаадын сайд нарт улс орны гадаад бодлогын тэргүүн зэргийг зорилтыг танилцуулна. Дэлхийн болон европын аюулгүй байдлыг хангахад Орос улс оролцох сэдвийг мөн хөндөнө. Сергей Лавров Ойрх Дорнод болон Афганистан зэрэг бүс нутгийн хямарлыг зохицуулах сэдвийг хөндөнө.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26