×
Нийгэм 18 Есдүгээр сарын 2010
Холбооны ордоны Колонный танхимд өнөөдөр Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурал ёслол төгөлдөр эхэллээ. Энэ нэгдлийн 20 жилийн ойг тохиолдуулан хурлыг зохион байгуулж байна. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин, Москва хотын дарга Юрий Лужков, бүс нутгийн болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгчид хуралд оролцож байна. 1990 онд байгуулсан энэ Холбоо хөдөлмөрчдийн томоохон нэгдэл юм.
Өчигдөр эхэлсэн "Сочи-2010"  олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарлын төвд 2014 оны өвлийн Олимпт бэлтгэх асуудал байна. Олон орны 3000 орчим бизнес эрхэлэгч Сочи хотын олимпийн наадмын объектын барилга, Краснодарын хязгаар болон Оросын бусад бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Форумын эхний өдөр 165 тэрбум орчим  рублийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
Хүн төрлөхтний хэрэглээний өнөөгийн түвшинд нефть, хий, ураны нөөц хоёр зуунд хүрэлцэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах технологи хөгжүүлэхгүй бол дараа нь эрчим хүчний өлсгөлөн нүүрлэнэ. Монреалд энэ долоо хоногт болсон Дэлхийн эрчим хүчний конгресст оролцогчид ийм байр суурьтай байна. Олон орон нүүрс устөрөгчийн түлшнээс эрчим хүчний орнуулах эх үүсвэрт шилжих бодлогыг зарлажээ.
Бархасвадь гариг дэлхийд хамгийн ойр зайд дөхөнө гэж одон орончид хэлж байна. Нарны аймгийн хамгийн том гариг даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнө дэлхийгээс ердөө 559 сая км зайд очино гэж НАСА-ийн эрдэмтэд хэлэв. Ийм үзэгдэл 50 жилд нэг удаа тохиодог гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа.
Францад үндэсний өвийн өдөр өнөөдөр эхэллээ. Энэ арга хэмжээг 27 жил дараалан зохион байгуулж байна. Аялал, лекц уншдаг, баримтат кино үзүүлдэг соёлын 15 мянган объект амралтын өдрүүдэд олон нийтэд нээлттэй байна. Орос улсаас Парист суугаа элчин сайдын яам энэ арга хэмжээнд өмнөх жилүүдийн адил идэвхтэй оролцоно. Тэнд "Оросын хаан болон Франц улс" үзэсгэлэн гарчээ.
Афганистанд өнөөдөр террорист халдлага үйлдэх аюул нүүрлэж байгаа нөхцөлд парламентын доод танхимын сонгууль болж байна. Кабул, афганистаны хэд хэдэн хотод  санал хураалт эхэлхийн өмнө гал нээжээ. Санал өгөх бие даасан хэсэгт дэлбэрэлт болсон байна. Энэ үеэр хүн үрэгдэж, шархаджээ. "Талибан" хөдөлгөөний түшиц Кандагар мужийн даргын аминд халдахыг оролдсон байна.
Сибирь нэвтэлсэн гол шугамтай Солонгосын хойгийг төмөр замаар холбох төсөл Өмнөд Солонгос, БНАСАУ-ын эдийн засгийг интеграцчилахад суурь болно гэж Сөүл үзэж байна. "Солонгос нэвтэлсэн төмөр зам маш чухал гэж би бодож байна.
Террорист ажиллагаанд оролцсон хэргээр Орос улс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Чечений салан тусгаарлагч Ахмед Закаевыг Польшийн шүүх сулаллаа. Урьдчилсан мэдээгээр барьцаа, батлан даалт зэрэг урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ түүний эсрэг авахгүй аж. Закаев Их Британид нийт Европын Холбооны нутаг дэвсгэрт үйлчилдэг дүрвэгчийн статустай болсон гэж шүүх шийдвэрээ тайлбарлаллаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26