×
Нийгэм 17 Есдүгээр сарын 2010
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 9-р сарын 2 долоо хоногийн турш Монголын цэргүүдийн хамт Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүүргийн "Бурдуны" талбайд террористуудтай үлгэрчилсэн тулалдаан хийлээ.  Энд орос-монголын "Дархан-3" тактикийн хамтарсан сургуулилт болов.
Москва орчмын оддын хотхонд олон улсын сансрын станцын дараагийн аялалд оролцох үндсэн болон орлох багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочка, НАСА-ийн сансрын нисэгч Скотт Келли, мөн орлон нисэгчид долоо хоногийн эхний хоёр хоногт олон улсын сансрын станцын оросын хэсгийн макет, мөн "СоюзТМА-М" тоот удирдлагын системтэй жолоодлогот шинэ хөлөгт ур чадвараа харууллаа.
Орос, Куба улс дээд зэргийн технологийн салбарт хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байна. Хоёр орны мэргэжилтнүүд сүүлийн үед био эм зүй, генийн инженерчлэл, теле харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл боловсруулж байна. Орос улсаас Кубад суугаа элчин сайд Михаил Камынин зөвлөлт-кубын баг сансарт  ниссэний 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд ийнхүү мэдэгдлээ.
2010 оны 4-р улиралд Украинд нийлүүлэх оросын хийн үнэ мянган шоо метр нь 250 доллар байна. 2011 онд оросын хийн дундаж үнэ ийм түвшинд байна. "Газпром" компанийн орлогч дарга Валерий Голубев энэ тухай мэдэгдэв. Орос улс 2011 онд "хөх" түлшийг нефтийн үнийн хэлбэлзлээс хамааран мянган шоо метрийг 250 орчим доллароор нийлүүлнэ.
Оросын хууль сахиулах байгууллагынхан Владикавказд алан хядах ажиллагаанд оролцсон хүмүүсийг тогтоолоо. Хойд Кавказын Холбооны тойрогт суугаа ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин өнөөдөр энэ тухай уламжлав. Хойд Осетийн нийслэлийн төв захын хаалганд амиа золиослогч этгээд 9-р сарын 9-нд дэлбэрэх хэрэгсэл ажиллуулжээ. Автомашины багажид дэлбэрэх хэрэгсэл байрлуулсан байна. Алан хядах ажиллагааны улмаас 18 хүн үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ.
Террорист ажиллагаанд оролцсон хэргээр Орос  улс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Чечений зэвсэгт этгээд Ахмед Закаевыг Польшид баривчилжээ. Цагдаагийнхан түүнийг өнөөдөр прокурорын газар хүрэх замд нь баривчилсан тухай Польшийн телевиз уламжлав. Закаев Чечений салан тусгаарлагчдын санаачилгаар зохион байгуулж байгаа Чечений ард түмний конгресст оролцохоор Польшид иржээ. Польшид энэ үйл явдлын эргэн тойронд шуугиан дэгдсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26