×
Нийгэм 16 Есдүгээр сарын 2010
Крымийн Хар далайн флотын объект, газрын талаарх маргаантай бүх асуудлыг 1997 оны хэлэлцээрийн үндсэн дээр шийдэх ёстой. Хар далайн флотын газрыг авах тухайд Москва, Киевийн хооронд маргаан дэгдсэн гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэлд гарсан мэдээллийн талаар Орос улсын Гадаад хэргийн яам ийм тайлбар хийлээ.
ТУХН-ийн орнуудын Тагнуулын албад терроризмын эсрэг хамтран тэмцэнэ. Баку хотод болж байгаа ТУХН-ийн орнуудын аюулгүй байдлыг хангах байгууллагын удирдагчдын Зөвлөлгөөний 11 дэх хурлын үеэр тагнуулын албадын төлөөлөгчид энэ тухай тохиролцжээ.  Хэт даврах үзлийг сурталчилан ухуулах, мөн ТУХН-ийн иргэдийг тулгуур үзэлт байгууллагад элсүүлэхийн эсрэг эсрэг тэмцэхэд бэлэн болохоо хуралд оролцогчид мэдэгдэв.
Үерийн улмаас Энэтхэгийн зүүн хэсгийн Ассам мужаас бараг 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аадар борооны улмаас Брахмапутра голын усны түвшин нэлээд нэмэгдэж, 500 орчим суурин усанд автжээ. Сүүлийн хэдэн өдөр тэнд 10 орчим хүн үрэгджээ. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг сургууль, төмөр замын өртөө, галт тэрэгний вагонд байрлуулж байна. Аврагчид нөхцөл байдлыг онц ноцтой гэж нэрлэжээ.
Орос улсын цэргийн төлөөлөгчид АНУ-д айлчилсан нь хоёр орны батлан хамгаалахын яамны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болж байна. Оросын батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтстэй хийсэн яриа хэлэлцээг ийнхүү дүгнэлээ. Пентагон уулзалтын дүнг хоёр гүрний харилцааг "шинээр ачааллах" шинэ хэмжигдэхүүн хэмээн нэрлэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26