×
Нийгэм Есдүгээр сар 2010
Мексикт хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан цутгасан 10 песогийн мөнгөн зоос дэлхийн хамгийн гоёмсог зоосоор шалгарав. Дэлхийн 22 орон мөгөн тэмдэгтээ танилцуулсан уралдаанд энэ зоос хамгийн гоёмсог зоосоор шалгарчээ. Австралийн нийслэлд болсон мөнгөн тэмдэгтийн үйлдвэрийн дэлхийн бага хуралд оролцогчид ийнхүү шийдлээ. Мексик зоос 44 мм, 62,2 грамм жинтэй.
Москвагийн консерваторид Давид Ойстрахын нэрэмжит хийлчдийн олон улсын уралдаан эхэлж байна. Уралдаанд Орос зэрэг 15 орны 10-28 насны 47 хөгжимчин оролцож байна. Залуу авьястнуудыг нэгдүгээрт техник, хоёрдугаарт жүжиглэл, үзэгчдийг татах байдлаар дүгнэнэ. Уралдаанд оролцогчид Бетховен, Брамсын романтик эгшиглэнт аялгуу тоглож, хийл хөгжмийн зэмсгийн хаан болохыг батална. Уралдааны шувтаргад хийлчид найрал хөгжимтэй тоглоно.
Хоёр Солонгос хоёр жил завсарласны эцэст цэргийн асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Төлөөлөгчид өнөөдөр хилийн зэвсэггүй бүс Пханмунжомд уулзав. Шар тэнгист цэргийн мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх яриа хэлэлцээ нааштай үр дүнд хүрсэнгүй хэмээн Өмнөд Солонгосын Ренхап агентлаг уламжлав. Хөлөг онгоцыг сөнөөж, 46 далайчны аминд хүрсэн 3-р сарын үйл явдалд уучлалт хүсэхийг Сөүл шийдвэртэй шаардав.
Орос улсад ажилгүйдлийн түвшин бараг хямарлын өмнөх түвшинд хүрсэн гэж засгийн газрын дэд сайд Александр Жуков мэдэгдэв. Өнөөгийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн амын 6,9 хувь нь буюу 5,2 сая хүн ажилгүй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлал энэ тоог гаргажээ
Мексикийн буланд нефть олборлох тавцанд осол гарсны дараа АНУ-д бэрхшээлтэй тулгарч байгаа Британийн "Бритиш Петролиум" компани Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. Оросын компаниуд "Бритиш Петролиум" компанийн хөрөнгийг эзэмшихийг маш их сонирхож байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Мексикийн буланд гарсан ослоос үүдэлтэй үүргээ биелүүлэхийн тулд "Бритиш Петролиум" компани хөрөнгөө худалдах юм.
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод Ази-Номхон далайн бүс нутгийн хотуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ. Дээд хэмжээний уулзалт "Дэлхийн эдийн засгийн хямарлын нөхцөлд хөгжих шинэ стратеги" үндсэн сэдэвтэй байна. Дээд хэмжээний уулзалтад Япон, Өмнөд Солонгос, Хятад, Малайз, Таиланд, Гонконгийн 14 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хотын дарга, ерөнхий архитекторчид багтжээ.
Орос улсын  интернет хэрэглэгчид өнөөдөр Интернетийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг төрийн ямар нэг хууль тогтоомжид тусгаагүй. АНУ 1969 онд цэргийн зорилгоор цөмийн дайн дэгдсэн тохиолдолд мэдээлэл дамжуулахад компьютерийн сүлжээ бүтээж, интернет үүссэн гэж үздэг. Орос улсад одоогийн байдлаар 43,3 сая интернет хэрэглэгч байгаагаас 68 хувь нь өдөр бүр интернет ашигладаг байна.
Бишкек хотод  оросын бизнес анхны төвийг нээлээ. Энэ төв 18 давхар шинэ барилгад байна. Оросоос Улсын Думын депутатууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Оросын дор хаяж 10 компани Киргизд үйл ажиллагаа явуулах салбараа тодорхойлсон байна. Энэ хөдөө аж ахуй, төмөрлөг, эм, банкны систем юм.
Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль 2011 оноос 6 жилийн сургалттай болно. Ингэснээр өргөн мэдлэгтэй, сайн мэргэжилтэн буюу шинэ төрлийн төгсөгчийг бэлтгэнэ гэж Москвагийн улсын их сургуулийн захирал Виктор Садовничий мэдэгдэв. Оросын их дээд сургуулиуд дэлхийн бусад улс орны адил төгсөгчдийн чанарыг хариуцах ёстой гэж тэрээр тэмдэглэв. Их сургууль өөрсдийн загварын диплом гардуулна. Тухайлбал хавсралтыг өөрчилж, олон улсын хэлбэрт нийцүүлнэ.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Курилийн аралд очих бодолтой байгаагаа мэдэгдэв. Оросын маш чухал бүс нутагт би ойрын үед заавал ч үгүй очино гэж төрийн тэргүүн Петропавловск-Камчаткад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Д.Медведев Хятадад хийж байгаа айлчлалын төгсгөлд Өмнөд Курил явж магадгүй хэмээн урьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан юм.
Орос улсын ойн аж ахуйн салбарт 10 төсөл хэрэгжүүлнэ. Төсөлд 25 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж ерөнхий сайд В.Путин Москвагаас зүүн хойд зүгт орших Сыктывкар хотод болсон салбарын асуудлаарх зөвлөлгөөний үеэр энэ тухай уламжлав. Ихэнх төсөл олборлолт, мод дахин боловсруулах, цаас, эсэж үйлдвэрлэхтэй холбоотой. Төслийг хэрэгжүүлснээр хэдэн мянган ажлын шинэ байр бий болно гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв.
Орос улсын ерөнхийлөгч анх удаа төрийн албан хаагчийг ажлаас халлаа. Зэвсэгт хүчний хошууч генерал орлогоо худал мэдүүлжээ. Энэ үйл явдал болон нийслэл хотын дарга Лужковыг ажлаас халсан, мөн цаашид дээгүүр албан тушаалтныг ажлаас халах төлвөтэй байгаа зэрэг нь ерөнхийлөгч улс орныг авилгаас цэвэрлэж байгааг гэрчилж байна хэмээн шинжээчид тэмдэглэв. Д.
Орос улс ДХБ-д элсэхдээ 2013 он хүртэл хөдөө аж ахуйн салбарт улсаас олгох дэмжлэгийг хоёр дахин нэмэх эрхээ хадгална. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Максим Медведков яриа хэлэлцээний үеэр энэ тухай мэдэгдэв. ДХБ-ын дүрмийн дагуу тухайлбал хөдөө аж ахуйн тодорхой үйлдвэрлэгчдэд татаас өгөх замаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж тэрээр тэмдэглэв.
ОХУ-ын Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч, армийн генерал Николай Макаров Токиод хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Японы Батлан хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга Рёити Орики болон японы батлан хамгаалах яамны бусад удирдлагатай яриа хэлэлцээ хийв.
Алс Дорнодод ажлын айлчлал хийж байгаа Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев лхагва гаригт "Соболево-Петропавловск-Камчатский" хийн хоолойг ашиглалтад өгөх ёслолд оролцов. Хийн хоолой бараг 400 орчим км урт, Камчаткийн хойгийг хийгээр хангах асуудлыг шийдэнэ. Хийн хоолой эрчим хүч, экологийн аюулгүй байдлыг хангаж, татварын өсөлтийг барьж, тус хязгаарын эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц болно гэж хязгаарын дарга Алексей Кузьмицкий хэллээ.
Москва хотын барилгад халаалт өгч эхэлж байна. Хотын эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, сургууль зэрэг ниймгийн объектад дулаан нийлүүлнэ. Орон сууц, ажлын байр, үйлдвэрт 4-5 хоногт дулаан нийлүүлнэ гэж нийслэлийн захиргаанаас мэдэгдэв. Москва хотод дундаж температур 5 хоногт 8 хэмээс ихгүй байвал дулаан дамжуулдаг уламжлалтай. Энэ долоо хоногоос нийслэлд хүйтэн болно гэж цаг уурчид таамаглаж байна.
Киргиз дахь оросын хилийн бүлгийн зөвлөхүүхдийн олонхийг нийслэл Бишкек хотоос улсын өмнөд хэсгийн Ош хотод шилжүүлнэ. Орос улсын Холбооны Ауюлгүй байдлын албаны Хилийн албаны захирал Владимир Проничев Киргизийн Хилийн цэргийн командлагч Закир Тиленовтой уулзаж, энэ асуудлыг хэлэлцэв. 60 зөвлөхийн 40-ийг Ош хотод шилжүүлнэ гэж В.Поничев мэдэгдэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улсын терроризмын асуудлыг дахин хөндөх хэрэгтэй гэж үзсэн бололтой. Бүх улс оронд терроризм, ялангуяа олон улсын терроризм гэж ерөнхий, цогц тодорхойлолт гэж байхгүй байна. НҮБ-д энэ томъоёлолын тухайд ямагт бэрхшээл тулгардаг. Хүйтэн дайны жилүүдэд дэлхий ертөнц хоёр лагерьт хуваагдсан үед хоёр тал аливаа асуудалд тус тусын үзэл санаа, геополитикийн ашиг сонирхолын үүднээс ханддаг байв.
21-р зуунд "Оросын Шанхай" сэргэж байна. Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 Дэлхийн үзэсгэлэнгийн оросын хэсгийг 5 сая гаруй хүн үзэж сонирхожээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт энэ тухай мэдэгдэв. Тэрээр Хятад улсад хийж байгаа төрийн айлчлалын сүүлчийн өдөр үзэсгэлэнд Оросын өдрийг нээсэн юм. Оросын ололт амжилтыг их сонирхож байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва хотын дарга Юрий Лужковын бүрэн эрхийг хугацаанаас өмнө зогсоох зарлигт гарын үсэг зурлаа. Итгэл алдсан тул нийслэлийн захиргааны дарга албан тушаалаасаа огцорлоо хэмээн Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр уламжлав. Хотын захиргааны нэгдүгээр орлогч дарга Владимир Ресиныг түр орос улсын нийслэлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.
Орос улсын эрүүл мэндийн системийн санхүүжилтыг ойрын хоёр жил хоёр дахин нэмнэ. Орос улсын засгийн газрын дэд сайд Сергей Собянин өнөөдөр энэ тухай Сингапурт мэдэгдэв. Тэрээр Сингапурын Эрүүл мэндийн сайд Хау Бун Ваннтай уулзлаа. "Бид Орос улсын эрүүл мэндийн системийг шинэчилж, тухайлбал энэ салбарт хэд хэдэн шинэ хуулийг боловсруулж байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва хотын дарга Юрий Лужковыг итгэл алдсан тул албан тушаалаас нь огцруулах зарлигт гарын үсэг зурав. Кремлийн хэвлэлийн албанаас энэ тухай уламжлав. Владимир Ресин Орос улсын нийслэл хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарын үсэг зурсан мөчөөс хүчин төгөлдөр болдог.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Шанхай дахь "ЭКСПО-2010" үзэсгэлэнд Орос улсын өдрийг нээлээ. Оросын хэсгийг 5 сая гаруй хүн үзэж сонирхосон гэж тэрээр нээлтийн ёслолын үеэр мэдэгдэв.
Москва хотын Улсын Кремлийн ордонд ням гаригт "21-р зууны бүжгэн жүжгийн одод" гайхалтай концерт боллоо. 17 жилийн өмнөөс хэрэгжсэн алдартай олон улсын төсөл Орос улсад анх удаа боллоо. Энэ удаа 50 дахь тоглолт боллоо. Төслийн зохиогчид 10 жилийн шилдэг бүжгэн жүжигчинд шагнал гардуулахаар анх удаа шийдсэн ч, нэгээр барахгүй олон хүн шалгарлаа.
Түймэр, үер зэрэг сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн бусад гамшгаас үүдэн Европын орнуудын Онц байдлын яамдын удирдлагууд байгалийн гамшигтай хамтран тэмцэх талаар бодоход хүрлээ. Европын Зөвлөлийн "Хэсэгчилсэн нээлттэй хэлэлцээрт" багтдаг эдгээр орны яамдын тэргүүн нар өнөөдөр Санкт-Петербург хотод байгалийн гамшигт тусалж, урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг хэлэлцэнэ.
Минут тутам дэлхий дээр 154 хүн төрдөг. Бүгдийг зөв өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. Найм хүртлэх нас хүүхдийн хамгийн чухал үе гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үед хүүхдийн дадал, ёс суртахууны үнэт зүйл, оюун ухаан, бүтээлч чадвар зэрэг ирээдүйн суурь бүрэлддэг. Москва хотод 9-р сарын 27-29- бага насны хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлаар ЮНЕСКО-ийн дэлхийн анхны бага хурал болно.
Оросын "Азов-Сити" тоглоомын бүст 10-р сарын 1-нд хоёр дахь казино нээнэ. Краснодар болон Ростов мужийн хил дээр хагас жил орчмын өмнө барьсан анхны барилгаас 100 метрийн зайд хоёр дахь казиног барьжээ. Орос улсад 2009 оны 7-р сарын 1-ээс тоглоомын байгууллагын үйл ажиллагааг хориглосон юм. Орос улсад мөрийтэй тоглоомын дөрвөн бүс байгуулна.
НҮБ малайзын эрдэмтэн-одон орны физикч Мазлан Отманыг харь гаригийнхантай хамгийн түрүүнд холбоо тогтоосон албан ёсны этгээдээр тодорхойллоо. Тэрээр ирэх долоо хоногт Английн Бакингемширт сансар судлалын асуудлаарх бага хуралд шинэ илтгэл тавина. Сансарт дэлхийн бус соёл иргэншлээс дохио хайгаад, энэ соёл иргэншлийг илрүүлэх найдвар төрж байна гэж тэрээр хэллээ. Үүнийг илрүүлбэл НҮБ уялдаатай арга хэмжээ авах ёстой.  
Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачива одоогоор таиландын шоронд байгаа  оросын иргэн Виктор Бутыг АНУ-шилжүүлэх асуудлыг өөрөө шийдэх бодолтой байна. Тэрээр "Вашингтон пост" сонинд өгсөн ярилцлагадаа,  Бангкок Орос улс, АНУ-ын алинтай ч харилцаагаа муутгах бодолгүй бөгөөд орос, америкчүүд таиландын оролцоогүй тохиролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Орос улс хуурамч эм устгах олон улсын цагдаагийн ажиллагаанд нэгдлээ. Орос улсын Дотоод хэргийн яамны дэргэдэх Интерполын Үндэсний төв товчооны дарга Тимур Лахонин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Интернетэд хуурамч эм борлуулдаг 1200 орчим вэб хуудас байсан гэж тэрээр хэллээ. Одоо эдгээр эмийг худалдаанаас хурааж байна. Энэ ажиллагаа 25 оронд болж байна.
Казахстаны нутаг дэвсгэрт дэгдсэн түймэр Оросын Алтайн хязгаарт хүрэх аюултай байна. Сансраас авсан зургаас тэнд талын түймрийн 40 гаруй голомт байгаагаас тал нь хоёр орны хилийн ойролцоо байна. Алтайн хязгаарын гал сөнөөх алба бэлэн байдалд байна. Казахстаны нутаг дэвсгэрээс 9-р сарын 8-нд оросын Алтайн хязгаарт түймэр дэгдэж, салхи секундэд 30 метрийн хурдтай салхилж байдлыг улам хүндрүүлсэн юм.
Оросын тамирчин Алиса Клейбанова Сөүл хотод болж байгаа олон улсын теннисийн тэмцээнд түрүүллээ. Тэрээр ням гаригт Чехийн тамирчин Клара Закопаловаг ялсан байна. Энэ жил 21 настай Клейбанова цаг гаруй өрсөлдөгчтэйгээ тогложээ. Тэрээр хоёр дахь удаа энэ тэмцээнд түрүүлж байна. Клейбанова тэмцээнд түрүүлж, 37 мянган долларын шагнал хүртжээ. Энэ долоо хоног оросын теннисчдэд ээлтэй байла.
Оросын бизнес эрхэлэгч Виктор Бутын амь насанд халдахаас сэргийлж, түүний байгаа шоронгийн удирдлага аюулгүй байдлыг хангах арга хэмжээг ихэсгэжээ. Бизнес эрхэлэгчийн эхнэр Анна Бут энэ тухай ярив. Оросын бизнес эрхэлэгчийг АНУ-ын хүсэлтээр 2008 оны хавар Таиландад баривчилсан юм. Түүнийг тэнд хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байна. Таиландын дээд шүүх 8-р сарын 20-нд Бутыг Вашингтонд шилжүүлэхийг зөвшөөрчээ.
АНУ дэлхийн ойролцоох тойрог замд байгаа сансрын хог хаягдлын хэсэг, ажилладаг, мөн ажиллагаагүй зохиомол бүх хиймэл дагуулыг ажиглах зориулалттай хиймэл дагуул хөөргөлөө. Калифорни муж улсын Ванденберг Агаарын зэвсэгт хүчний баазын командлал энэ тухай уламжлав. Тэндээс бямба гаригийн орой орон нутгийн цагаар "Минотавр-4" пуужин тээгчийг сансрын объектыг ажиглах хиймэл дагуулын хамт хөөргөсөн юм.
Орос улсын Алс Дорнодын Владивосток хотод өнөөдөр Уссурийскийн тайгын ховор араатныг хамгаалах Барын баяр уламжлал ёсоор багт наадмын жагсаалаар эхэллээ. Судалтай, шар хувцастай хүмүүс хотын төв гудамжаар явж өнгөрлөө. "Барын замаар" орос-германы залуучуудын экспидицийнхэн энэ жил энэ жагсаалд оролцож байна.
Японы Осака хотод дэлбэрэээгүй тэсрэх бөмбөг илрүүлсний дараа тэндээс мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хотын зүүн хэсэгт барилгын ажил явуулах үеэр тэсрэх бөмбөг илрүүлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн бөмбөгдөгч нисэх онгоцноос нэг тонн жинтэй тэсрэх бөмбөгийг японы нутаг дэвсгэрт хаясан байжээ.
Бараг зуун жил завсарласны эцэст анх удаа зорчигч тээврийн галт тэрэг Москвагаас Ниццад ирлээ. Оросын жил Францад, Францын жилийг Орост тэмдэглэх ажлын хүрээнд энэ тэмдэглэлт үйл явдал болж байна. 19-р зууны суулч дэлхийн нэгдүгээр дайны эхэн хүртэл Оросын аялагчид тухайлбал эзэн хааны гэр бүлийнхэн Францын өмнөд хэсэгт галт тэргээр ирдэг байв.
Москва болон Бүх оросын хамба Кирилл Оросын зүүн бүс нутагт хийж байгаа айлчлалын хүрээнд өнөөдөр алмас эрдэнийн үйлдвэрлэлийн төв Якутын Мирный хотод очилоо. Тэрээр тэнд үнэн алдартны шашны гимназийн шинэ барилгын суурийг тавихад оролцлоо. Одоо тэнд зөвхөн бага анги хичээллэж байна. Цаашдаа энэ сургууль ерөнхий боловсролын дунд сургуулийн хэмжээнд ажиллана.
Амиа золиослогч террорист дэлбэрэлт үйлдсэн баримтаар Махачкалад эрүүгийн хэрэг үүсгэлээ. Баасан гаригийн үдэш алан хядах ажиллагааны улмаас янз бүрийн мэдээгээр 24-40 хүн хохирсон байна. Хүнд шархадсан 10 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. Зэвсэгт этгээд терроризмтай тэмцэх ажиллагаа явуулдаг газар цагдаагийн бэхлэлтийг сэтлэхийг оролдоход түүнийг зогсоожээ. Үүний дараа тэрээр олны дунд өөрийгөө дэлбэлсэн байна.
Алтайн хязгаарыг Сибирь төдийгүй нийт Оросын сувд хэмээн нэрлэдэг. Удахгүй Улаанбаатар хотод энэ хязгаарын гоо үзэсгэлэн, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэх боломжтой. Монгол улсын нийслэлд оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 10-р сарын 5-нд монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил эхэлнэ. Энэ ажлын үеэр уламжлал ёсоор Оросын нэг бүс нутгийг танилцуулдаг. Энэ удаа Алтайн хязгаарыг танилцуулна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
5
12
13
26