×
Нийгэм 25 Наймдугаар сарын 2010
Вашингтоны танилцуулсан ялын шинэ баримтыг шүүх судалж байгаа тул Виктор Бутыг АНУ-д шилжүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Таиландын ерөнхий сайд Апхисит Ветчачив энэ тухай уламжлав. Виктор Бутыг 8-р сарын 25-нд буюу лхагва гаригт АНУ-д шилжүүлж магдагүй тухай Таиландын "Нейшн"  сонинд өчигдөр уламжилсан юм.
Филиппиний цагдаагийн ажилтнууд Манил хотод барьцааны хүмүүсийг суллахад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв. Дайрахад оролцсон ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сул, техник хэрэгсэл дутагдалтай, ажиллагааг төлөвлөхөд алдаа гарсан зэрэг сул талыг дурдав. Цагдаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хооронд уялдаа байхгүй байгаа нь бас нэг бэрхшээл юм. Учир нь булаан эзлэгч автобус дахь телевизороор цагдаагийн үйл ажиллагааг ажиглаж, улам хямарсан байна.
Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ирландын "U2" рок хамтлагийн ахлагч, олон нийтийн зүтгэлтэн Боно /Пол Дэвид Хьюсон/-тай Африкийн орнуудын асуудал, халдварт өвчин үл дэлгэрүүлэх асуудал, ядуурлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ. Төрийн тэргүүний Сочи дахь өргөөнд албан бус уулзалтын үеэр Боно өөрийн дуутай хэд хэдэн цомгийг Д.Медведевт бэлэглэв.
Ерөнхий сайд В.Путин бүс нутгийн үерийн байдлыг хянаж, гамшигт өртсөн хүмүүст материаллаг болон бусад тусламж үзүүлэхийг Магадан мужийн даргад өнөөдөр үүрэг болгов. Мужийн тэргүүн Николай Дудов байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээний талаар ерөнхий сайдад уламжлав. "Колыма" холбооны замд үерийн улмаас хэд хэдэн суурин, 40 орчим автомашин боогдсон тухай мужийн дарга хэллээ.
Оросын иргэн Виктор Бутыг өнөөдөр Таиландаас АНУ-д шилжүүлэхгүй. Таиландын ерөнхий сайд энэ тухай мэдэгдэв. Бизнес эрхлэгчийн гэргий Алла Бутын хэлснээр түүний нөхөр одоогоор шоронд байгаа бөгөөд садан төрлийн хүмүүс, өмгөөлөгчийг нь оруулж байгаа гэнэ. Виктор Бутыг 2008 оны 3-р сард Бангкокт баривчилсан юм. АНУ-д түүнийг хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30