×
Нийгэм 24 Наймдугаар сарын 2010
Орос, Хятад, Өмнөд Солонгосын хилчид тэнгист хамтран ажиллах арга хэмжээ боловсрууллаа. Хөлөг онгоцын олон улсын отряд "дээрэмчдийн" булаан эзэлсэн хөлгийг зогсоож, шалгажээ. Хятад, Өмнөд Солонгосын хөлөг онгоцууд Ми-8 нисдэг тэрэгтэй оросын багийнхныг галаар дэмжсэн тусгай ангийнхны хөлгийг тэнд илгээжээ. Дайчид "гэмт хэрэгтнүүдийн" үйл ажиллагааг амжилттай зогсоолоо. Сургуулилт лхагва гариг хүртэл үргэлжилнэ.
Пакистанд үерийн хор уршгийг арилгахад 3 орчим жил болно гэж тус улсын ерөнхийлөгч Асиф Али Зардари хэллээ. Тэрээр Британийн "Индепендент" сонинд өгсөн ярилцлагадаа 800 сая доллар цуглуулсан хандивлагч орон, дэлхийн хамтын нийгэмлэгт талархаж байгаагаа илэрхийлэв. Пакистанд байгалийн гамшигийн улмаас 1,5 мянган хүн үрэгдэж, 20 сая орчим хүн хохирчээ.
Үр тарианы тэргүүлэх биржийн мягмар гаригийн худалдаа эхлэхэд буудайн үнэ буурлаа. Дэлхийд томоохонд ордог Чикагогийн биржийн цахим худалдаанд бушель /27,3 кг орчим/ буудайн үнэ 2 хувиар буурч 7,1 долларт хүрчээ. Үүний зэрэгцээ эрдэнэ шишийн үнэ буурч, будааны үнэ сүүлийн гурван долоо хоногт эрчимтэй өсч байна.
Орос улсад удахгүй онц байдалд хүмүүст туслах сайн дурынхны мэдээллийн нэгдсэн бааз бий болно. Дэлхийн олон оронд сайн дурынхны мэдээллийн банк байдаг. Сайн дурынхан хэдэн саяар тоологдох Орос улсад ийм жагсаалт боловсруулах нэн шаардлагатай байна гэдэгт сайн дурын үйлсийг хөгжүүлэх Оросын төвийн ерөнхийлөгч Галина Бодренкова итгэлтэй байна.  Энэ сайн дурын үйл ажиллагааны талаарх мэдээллийн нэгдсэн бааз байна.
Байгал нуур дахь "Мир" гүнийн усны аппаратын аялалын дүрс бичлэгийг интернетэд тавьжээ. Дэлхийн хамгийн том, мөн цэвэр устай нуурыг хамгаалах сан дүрс бичлэгийг http;//fssob.rutube.ru хаягаар байрлуулжээ. Америкийн кино найруулагч Жеймс Кэмерон "Мир" аппаратаар Байгал нуурт буусан бичлэг байна. Экспидицийн хамгийн тод мөч бүхий дүрс бичлэгийг тус сайтад байрлуулахаар төлөвлөж байна.  
АНУ хоёр удаа хүсэлт гаргасны дагуу  Виктор Бутыг шилжүүлэх шүүх хурал Таиландын Эрүүгийн шүүхэд 10-р сарын 4-нд бус 9-р сарын 4-нд болно гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шуух хурлын товын талаар буруу мэдээлэл авсан бололтой гэж оросын бизнес эрхэлэгчийн өмгөөлөгч тодрууллаа.
Балбад өнөөдөр сүйдсэн нисэх онгоцонд оросын иргэн байгаагүй. "Агни-Эйр" нисэх компани үүнийг баталсан гэж Орос улсаас Катмандуд суугаа элчин сайдын яамны төлөөлөгч Алексей Буданов хэллээ. Багийн 3 гишүүн, 11 зорчигчтой нисэх онгоц ширүүн борооноор Балбын нийслэлээс Лукла хотын чиглэлд ниссэн даруйд сүйрсэн байна. Лукла хот дэлхийн дээвэр Эверестийг зорьсон  уулчин, жуулчдад дамжлагын цэг юм.
Эрхүү /Байгал орчмын/ мөн хятадын Манжур хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ. Эрхүүгийн нисэх буудал олон улсын статустай болсны дараа шинэ маршрутыг нээжээ. Урьд Эрхүүгээс Манжур хүртэл галт тэрэг эсвэл автомашинаар бараг  40 цаг зорчдог байжээ. Хятадын "Хайнань Эйрлайнз" нисэх компани долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ.
Хятадад 100 км урт түгжрэл үүсчээ. Бээжин-Төвдийн замд автомашинууд ес дэх өдөр байна. Хятадын нийслэлийг зорьж байгаа нүсэр ачааны тэргүүдийн цуваа хурдны замын хөдөлгөөний сааруулжээ. Түгжрэл замын ажлыг хүндрүүлж байна. Их түгжрэл үүсч, нутгийн оршин суугчдын эдийн засгийн идэвх ихэсчээ. Тэд түгшжирсэн автомашины жолооч нарт ус, хоол хүнс зэргийг өндөр үнээр худалдаж байна.
Орос улсад ургац сайнгүй, цаг агаар хүйтэрсэн ч, бүс нутаг гантай, бороо хур дутагдаж байгаа энэ үед дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсч байна. Өнөөгийн байдлаар АНУ-д бушель /27 гаруй кг/ буудайг 12-р сард 7 гаруй долларын үнээр нийлүүлэх хэлэлцээ хийж байна. Буудайн үнэ даваа гаригт 13 гаруй центээр өссөн байна.
Оросын сүүлчийн бүс нутагт ойн түймрийн улмаас тогтоосон онц байдлыг цуцаллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев даваа гаригт Рязань мужийн онц байдлыг албан ёсоор цуцалжээ. Орос улсын европын хэсэгт 6-р сарын дунд үеэс хэт халж, ган гачиг тохиосон юм. Орос улсад нийт дүнгээр нэг сая гаруй га ой, өвс, хүлэрийн намаг шатсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30