×
Нийгэм 21 Наймдугаар сарын 2010
Узбекистан хөнөөлт үерт автсан Пакистанд 300 мянган долларын хүмүүнлэгийн тусламж илгээлээ. Эм, гурил, будуу, хүүхдийн тэжээл, ундны ус, майхан, хөнжил, хүүхэд, томчуудад зориулсан хувцас зэрэг 40 тонн ачаа хүргэж байна. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов байгалийн гамшигт олон хүн үрэгдсэнтэй холбогдуулан Пакистаны удирдлагад эмгэнэл илэрхийлжээ.
Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагад /ХАБГБ/ магадгүй бүрэн эрхийг өргөжүүлсэн, илүү үр нөлөөтэй байгууллагууд бий болох ёстой. Арменийн нийслэл Ереван хотод болж байгаа албан бус дээд хэмжээний уулзалтад цугласан ХАБГБ-ын орнуудын төрийн тэргүүн нар ийнхүү дүгнэв. Албан бус дээд хэмжээний уулзалт хэлэлцэх хэргийн нарийн төлөвлөгөөгүй тул гишүүн орнууд сэтгэл түгшсэн бүх асуудлыг хэлэлцэх боломжтой байлаа.
Энэ жил мянган жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Ярослав хот дэлхийн улс төрчдийн уулзалтыг дахин зохион явуулахаар бэлтгэж байна. Янз бүрийн орны төрийн зүтгэлтэн, улс төрч, бизнес, шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгч, дэлхийн улс төр судлал, эдийн засаг, хууль эрхийн шинжээчдийг нэгтгэх олон улсын улс төрийн форум 9-р сарын 9-10- хоёр дахь удаа болно. Энэ жил форум дэлхийн шинжтэй болж байна.
Хятадын зүүн хэсгийн Жэцян мужийн Ханжоу хотод ер бусын уралдаан боллоо. Буддын шашны сүмийн 60 гаруй лам нар гал унтараах урлагаа харууллаа. Лам хувцастай гал "сөнөөгчид" хэдхэн секундэд улангассан галыг унтарааж үзэгчдийг гайхшрууллаа. Тэд ердөө сарын дотор ийм урлагийг эзэмшжээ. Энэ арга хэмжээ зохион явуулахад Ханжоуг тохиолдлоор сонгоогүй юм.
Хойд Осетийн Владикавказ хотод "Аланика" олон улсын зургийн дөрөв дэх симпозиум эхэлж байна. Симпозиумд Орос, Итали, Унгар, Герман, Австри, Бельги, Румынийн зураач, график зураач, уран барималч, гэрэл зурагчид оролцож байна. Зохиолчийн үдэш, "дугуй ширээний уулзалт", залуу зураачдад сургалт, нутгийн хүүхдийн зургийн сургуулийн сурагчидтай уулзаж, Хойд Кавказд нэрд гарсан жаз хөгжимчдийн концерт зэрэг хөтөлбөрт багтсан байна.
Орос улсын түймэрт өртсөн бүс нутгийн хүүхдүүдийг хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт томоохонд ордог "Артек" болон бусад зусланд үнэ төлбөргүй амраахад бэлэн болохоо Украины удирдлага мэдэгдэв. Украины ерөнхий сайд Николай Азаров "хүүхдийн шинэ давалгаа" олон улсын наадмыг "Артек" зуслад нээх үеэр ийнхүү мэдэгдэв.
Орос улсын бүс нутагт хямарлын үед хөгжлийн нааштай чухал хандлагыг хадгалж, эндэгдэл буурч, хүний амьдрах нас уртасаж, төрөлт нэмэгджээ. 2009 оны бүс нутгийн засаг захиргааны ажлын үр дүнг хэлэлцсэн засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр ерөнхий сайд В.Путин энэ тухай мэдэгдэв. Хангалттай олон шинэ бүс нутаг тэргүүлэгчдийн эгнээнд дөхсөнийг засгийн газрын тэргүүн тэмдэглэв.
Орос улс Ираны "Бушер"  атомын цахилгаан станц барьж дууссанаар хүлээсэн бүх үүргээ биелүүлдэг болохоо баталлаа. "Росатом" корпорацийн тэргүүн Сергей Кириенко атомын цахилгаан станцыг ашиглалтад өгөх ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв.
Палестины чөлөөлөх байгууллага Израильтай шууд яриа хэлэлцээ сэргээхийг сайшаалаа. Хэрэв Тель-Авив эзэлсэн нутаг дэвсгэрт суурин барихаа бүрэн зогсоохгүй бол ямар нэг холбоо тогтоох аргагүй гэж Палестины чөлөөлөх байгууллагын Гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ясир Абд Раббо тэмдэглэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху 2008 оны эцэст тасалдсан энхийн яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн болохоо урьд мэдэгдсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30