×
Нийгэм 20 Наймдугаар сарын 2010
Байгалийн түймэрт өртсөн оросын иргэдэд хүмүүнлэгийн тусламж ачсан нисэх онгоц Бээжингээс Москва чиглэн нислээ. Нисэх онгоцооор амны хаалт, гал унтараах хэрэгсэл, гал унтараах болон агаартай баллон зэргийг хүргэж байна. Онгоцоор бараг 3 сая орчим долларын ачаа хүргэж байна. БНХАУ-ын засаг захиргаа урьд Орос улсад сая доллар хуваарилсан юм.
Омск хотод дэлхийн анхны  ганц ч үггүй компьютер графикийн сурах бичиг хэвлэв. Номын зохиогч Анатолий Панков номын эхийг зураг болон пиктограммаар сольжээ. Ном ердөө 10 хуудастай. Номыг орчуулах шаардлагагүй тул дэлхийн бүх орны дизайнерүүд энэ номоор ажиллах боломжтой. Сурах бичгийг хэдэн арван жилийн хөдөлмөрөөр бүтээжээ. Сурагчийн хөдөлмөрийг сүрхий хөнгөвчилсөн шалгалтын хулгайн зурвасаас ийм ном бүтээх санаа төржээ.
Д.Медведев Нижегород, Москва муж, Мордов зэрэг ойн болон хүлэрийн түймэр шатаж байсан оросын гурван бүс нутагт онц байдлын горимыг цуцаллаа. Онц байдлын сайд Сергей Шойгу байгалийн гамшигтай тэмцэх арга хэмжээний талаарх илтгэл танилцуулсны дараа ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Наймдугаар сарын 2-нд Орос улсын 7 субъектад онц байдал тогтоосон юм.
Арменид байрлах оросын цэргийн баазын хугацааг 2044 он хүртэл сунгалаа. Ерөнхийлөгч Д.Медведев болон Арменийн ерөнхийлөгч Сержа Саргсян яриа хэлэлцээ хийсний дараа өнөөдөр Ереван хотод холбогдох протоколд гарын үсэг зурлаа. Баримт бичигт зааснаар 1995 онд Гюмрид байгуулсан бааз Орос улс төдийгүй Арменийн аюулгүй байдлыг тус улсын зэвсэгт хүчний хамт хангана. Одоо баазад оросын 3500 цэргийн албан хаагч байна.
БНАСАУ болон Хятадын төлөөлөгчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах тухай зургаан талын яриа хэлэлцээг сэргээх асуудлаар нэгдсэн байр суурь боловсрууллаа. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах зургаан талын хэлэлцээнд хятадын бүлгийг тэргүүлж байгаа У Давэй энэ долоо хоногт Пхеньянд ирэхдээ энэ сэдвийг хөндсөн гэж Умард Солонгосын ЦТАК агентлагийн мэдээнд дурдсан байна.
Өнөөдөр Ереванд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын албан бус дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Төв Азийн байдал тухайлбал Киргизийн асуудал гол сэдэв байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уламжлав.
АНУ-ын Батлан хамгаалах яам хятадын цэргийнхэн америкийн компани, засгийн газрын байгууллагад кибр халдлага үйлдэж байна тухай анх удаа нээлттэй мэдэгдэв. Пентагоны бэлтгэсэн илтгэлд энэ талаар өгүүлжээ. Баримт бичигт дурдаснаар Хятадын ардын чөлөөлөх арми дайсны компьютерийн системд халдах вирус бүтээхэд "мэдээллийн дайн явуулах элемент" ашиглаж байна.
Дэлхийн янз бүрийн хэсэгт хүмүүнлэгийн ноцтой хямарлыг даван туулахад Орос улсын гүйцэтгэж байгаа үүргийг НҮБ өндөр үнэллээ. ОХУ-д ажиллаж байгаа НҮБ-ын агентлагууд, Орос улсын Гадаад хэргийн яам, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй пүрэв гаригт Москва дахь НҮБ-ын байранд уулзах үеэр мэдэгдэв. Гамшигт үрэгдсэн, мөн хохирсон хүмүүнлэгийн ажилтнуудыг дурсах хүмүүнлэгийн тусламжийн дэлхийн өдрийг тохиолдуулан зөвлөлгөөн хийсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
8
9
15
22
23
29
30